| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01633/и |
| Дугаар | 135/шш2017/00057 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 135/шш2017/00057
Хэргийн индекс 135/2016/01633/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** тоотод байрлах, “*******” ХХК /регистрийн дугаар ******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт Цолмонгийн ******* /регистрийн дугаар ********/ нарт холбогдох,
“3,240,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... Г.*******, Ц.******* нар нь ******* ХХК-аас авсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 3,870,000 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 370,000 төгрөгийг хасч 3,500,000 төгрөгийг шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжийн хамт 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр 300,000 төгрөгөөс доошгүйгээр хэсэгчилэн төлж барагдуулна. Үүнд:
№ Огноо Төлөх дүн
1 2017.01.28 300,000
2 2017.02.28 300,000
3 2017.03.28 300,000
4 2017.04.28 300,000
5 2017.05.28 300,000
6 2017.06.28 300,000
7 2017.07.28 300,000
8 2017.08.28 300,000
9 2017.09.28 300,000
10 2017.10.28 300,000
11 2017.11.28 300,000
12 2017.12.28 200,000
Г.******* нь зээлийн барьцааны хөрөнгө болох Moyota Mark II маркийн 60-19 ДАХ улсын дугаартай авто машиныг өөрийн эзэмшилд байлгаж уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой аливаа эрсдэлийг өөрөө хариуцна.
Нэхэмжлэлийн дагуу төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгийг Сэлэнгэ кредит ХХК-аас Г.*******ын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө.
Г.*******, Ц.******* нар нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлүүлнэ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Г.*******, Ц.******* нарт холбогдуулан 3,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас 3,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.*******, Ц.******* нар нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 28-аас 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн дотор сар бүр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгч ******* ХХК-тай тохиролцсон” байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын “нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас 3,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Г.*******, Ц.******* нар нь 2017 оны 01 дүгээр сарын 28-аас 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн дотор сар бүр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгч ******* ХХК-тай тохиролцсон” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 76,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35,475 төгрөгийг хариуцагч Г.*******, Ц.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА