Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 423

 

 

 

 

 

 

 

 

   2020            04             27                                    2020/ШЦТ/423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Х хөтлөн,

Улсын яллагч: Т.О,

Шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Боржигон овогт М-гийн Ө-нд холбогдох эрүүгийн 2005008920525 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо 26 дугаар гудамжны 19 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт М-гийн Ө, РД:СЮ00000000.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Ө нь “ 2020 оны 2 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бозолло” нэртэй дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч М.Сын орхиж явсан эд зүйл бүхий цүнхийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч М.Ө нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бозолло” нэртэй дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч М.Сын орхиж явсан эд зүйл бүхий цүнхийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 38 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бозолло” дэлгүүрээр үйлчлүүлж байгаад өөрийн курткээ өмсөж байгаад үүрч явсан жижиг туулайтай цүнхээ лангуун дээр мартаж явсан. Самсунг А20 загварын утас, ягаан жижиг түрийвч, дотор нь 22.000 төгрөг, жижиг тоглоом, чихэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Саруулзаяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 38 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолло” дэлгүүрт үйлчлүүлж байгаад манай охин цүнхээ лангуур дээр орхисон. Тэгээд би дэлгүүрээс гарч явахдаа охин М.Сыг харсан чинь үүрч явсан цүнх нь байхгүй байсан. Тэгээд цүнхээ яасан юм бэ гэж асуусан чинь хувцсаа өмсөж байхдаа лангуун дээр орхисон юм шиг байна гэхээр нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд цагаан өнгийн куртик өмссөн хүүхэн аваад явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-27 тал/,

 

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 29/2966 дугаартай албан тоот /хх-ийн 30-31 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл “…Өнөрцэрэнгээс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цагаан өнгийн гар цүнх, хар өнгийн чихэвч, түлхүүрийн оосор, хумсны будаг, Самсунг А20 загварын гар утас тус тус 1 ширхэгийг хураан авав…” /хх-ийн 34 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “…цагаан өнгийн туулайтай хүүхдийн гар цүнх, хар өнгийн чихэвч, баавгайтай бор өнгийн түлхүүрийн оосор, цэнхэр өнгийн хумсны будаг, хар хөх өнгийн Самсунг А20 загварын гар утас /гэмтэлгүй/ зэрэг эд зүйлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Саруулзаяад хүлээлгэн өгөв. /хх-ийн 36 тал/,

 

Яллагдагч М.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Бозолло” дэлгүүрт бараа бүтээгдэхүүн үзээд явж байтал лангуун дээр цагаан өнгийн туулайтай гар цүнх байхаар нь үзсэн чинь дотор нь эд зүйлс байгаа юм шиг мэдэгдсэн. Тэгэхээр нь би онгойлгож үзэхэд дотор нь гар утас, түрийвч, чихэвч, түрийвчин дотор нь 22.000 төгрөг зэрэг байхаар нь тухайн ойр орчимд цүнхний эзэн байхгүй юм шиг болохоор нь ойр хавийн хүмүүсийг ажиглаж байгаад өөрийнхөө авч явсан сагс дотор хийгээд дэлгүүрээс гараад явчихсан. Би нэг удаа гар утсанд сим картаа хийж үзсэн. …” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор М.Өгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 тал/, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 64-65 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Саруулзаяагийн хүсэлт /хх-ийн 67, 71 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч М.Өг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

 

Шүүгдэгч М.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна “ гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч М.Ө нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бозолло” нэртэй дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч М.Сын орхиж явсан эд зүйл бүхий цүнхийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Саруулзаяагийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч М.Ө нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Өгийн  2020 оны 2 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бозолло” нэртэй дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч М.Сын орхиж явсан эд зүйл бүхий цүнхийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч М.Өг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 71 тал/, шүүгдэгч М.Ө нь хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.Ө нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Өд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч М.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд насанд хүрээгүй хохирогч М.С, түүний хууль ёсны төлөөлөгч З.Саруулзаяатай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 71, 72/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг М.Өд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд М.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч М.Өг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

          Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт М-гийн Ө-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж хохирол учруулсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч М.Ст гэмт хэргийн улмаас учирсан 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.Э