Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1097

 

 

 

 

 

 

    2020        06          10                                       2020/ШЦТ/1097

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогч Д.Батзориг,

Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн /ҮД:3178/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эд холбогдох 2006 01064 1053 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Тариат суманд 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын 44 дүгээр байрны 26 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 51 дүгээр гудамжны 665-Б тоотод түр оршин суух, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр нийт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан, Б овогт Хын Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.Э нь иргэн Д.Батзоригийн гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Манай хүргэн Архангай аймгийн Тариат суманд мянгат малчин, “Номин”-д гэрээгээр мах нийлүүлдэг, 1 хонийг 65.000 төгрөгөөр зарна, цагаан сараар үнэд орохоор нь зарна гэж байна, тэгээд намайг хоёулаа хонь аваад хавар заръя, их мөнгөөр их мах авчихвал ашиг нь өндөр байна” хэмээн хуурч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, мөн “Манай хамар хашааны эмэгтэй хүн Монгол гутал хямдхан хийдэг, та хоёр энэ хүн дээр хямдхан хийлгэх үү” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаанд 1.000.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эын өгсөн: “Анх Батзоригынхоос мөнгө авахдаа ажлаасаа чөлөө авах гээд 2.500.000 төгрөг зээлнэ гэж ярьж байсан. Тэр үед мах авах талаар ярьж тохирсон боловч муу мах ирэхээр нь болиулчихсан. Би тухайн үед мөнгөний дарамтанд орсон байсан учраас тэр мөнгийг өөртөө ашигласан. Тэр хэргийн тухайд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан, шалгуулж байгаа.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батзоригийн өгсөн: “Манайх анх гэрийн үйлчлэгч хайж байсан. Янз янзын хүмүүс ажиллуулж үзэхэд охины маань алтан ээмгийг авах гэх мэт үйлдэл гаргаад итгэж гэртээ оруулах хүн олдохгүй байсан. Тэгээд Эыг 3 жил ажиллуулна гэж тохироод ажилд авсан. 2019 оны 11 дүгээр сард эхнэр маань мах авна гээд 9.000.000 сая төгрөгийг Эд өгсөн. Мөн фэйсбүүкээр зар хараад хоёр хос Монгол гутал 3.500.000 төгрөгөөр захиалж авах гэж байсан чинь Э эхнэрийн толгойг эргүүлээд 2.500.000 төгрөгөөр хийлгэж өгье гээд урьдчилгаа хий гэхээр нь өгсөн данс руу нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Бас лангуунаасаа утас зээлээр өгсөн боловч тэрийг “Сайн” ломбарданд барьцаанд тавьсан байсан. Утасны мөнгийг нэхэмжлэхгүй. Би нийт 10.000.000 төгрөгөөр хохирсон. 1.000.000 төгрөгөнд монгол гутал авсанаас өөрөөр хохирол төлбөр барагдуулаагүй. Одоо 9.000.000 төгрөгийн хохирол үлдсэн байгаа.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батзоригийн өгсөн: “... Э гэх эмэгтэйг 2019 оны 10 дугаар сараас асрагчаар ажиллуулах болсон. 2019 оны 11-р сарын дундуур манай эхнэр надад хэлэхдээ “Эын хадмынх нь мянгат малчин гэнэ, “Номин”-д гэрээгээр мах нийлүүлдэг гэнэ, 1 хонийг 65.000 төгрөгөөр зарна гэнэ, хоёулаа авах уу?” гэхээр нь би “Яагаад 65.000 төгрөг гэдэг юм” гэж хэлэхэд “Э хэлэхдээ надад 65.000 төгрөгөөр өгнө” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр “9.000.000 төгрөгөнд авъя” гэж ярьсан байсан бөгөөд надаас мөнгө өгчих гээд байхаар нь би өөрийнхөө 8811-0108 дугаарыг барьцаанд тавиад 9.000.000 төгрөг аваад эхнэртээ өгсөн... тэгээд тэрнээс хойш мах ирэхгүй байхаар нь “Max яасан бэ?” гэж асуухаар “Удахгүй ирнэ” гэж хэлдэг байсан бөгөөд 12 сарын сүүлээд дахин асуухад “Хүргэний аавын бие муудаад яаралтай хагалгаанд орох гээд махыг чинь явуулж чадаагүй байгаа” гэж хэлсэн. Мөн 2019 оны 12-р сарын эхээр эхнэр, бид хоёр Монгол гутал хийлгэе гэж ярьж байсан. Гэтэл Э нь манай эхнэрт хэлэхдээ “Манай хажуу талын хүн Монгол гутал хийдэг, Завханы хүн байгаа юм, ер нь Завханы улсууд Монгол гутал сайн хийдэг” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр “Гутал хийлгэе” гэж хэлэхэд “Нийлүүлээд 2.5 сая төгрөгөөр хийлгүүлээд өгье” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр 2019 оны 12-р сарын 20-ны өдрийн орчимд “Гутлын урьдчилгаанд 1 сая төгрөг нэхээд байна, би чиний утсыг өгчихсөн шүү” гэж хэлсэн. Тэгтэл 91695351 гэсэн дугаараас над руу залгаад “Би нөгөө гутал хийх хүн чинь байна, хүний утаснаас ярьж байна” гэж мөнгөө нэхээд байхаар нь “Ямар дансанд хийх вэ?” гэхэд “Нэмэхзаяа гэх хүний данс байгаа” гээд ХААН банкны 5028674213 гэсэн данс өгөхөөр нь би 1.000.000 төгрөгийг Тедид байхдаа интернет банкаар шилжүүлсэн. Тэгээд 2020 он гарахаар нь махны мөнгөө асуухад “Нөгөө хүнийх нь утас холбогдохгүй байна, одоо өөрөө ирэх юм шиг байна” гээд худал хэлээд байсан. Тэгэхээр нь гутлаа асуухад “Гутлыг чинь хийж байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 02-р cap гарахаар нь би бүр аргаа бараад “Max зарах хүнийхээ утасны дугаарыг өг” гэж хэлэхэд 98624044 гэсэн дугаарыг өгсөн. Тэр утас нь огт холбогдохгүй байсан бөгөөд саяхан ярихад “Намайг Өлзийбаяр гэдэг, би Архангай аймагт байдаг, би тийм мал зардаг хүн биш, малчин биш” гэж хэлсэн. Тэгэхээр нь Эд “Чиний өгсөн дугаар биш байна” гэхэд “Ямар сонин юм, мөн дөө” гэснээ “За, би асууя” гэсэн. Тэгээд маргааш нь над руу яриад “Дүү маань осолд ороод Гэмтэлд байгаа” гэж хэлсэн боловч тэр нь бас худлаа байсан. Тэгээд Э намайг гуйгаад “Удахгүй мах чинь ирнэ, би гэрт чинь ажиллана” гэхээр нь “Чи нөгөө махаа яасан бэ? утсыг нь олсон уу?” гэхэд “Нөгөө мах зарах хүн маань саяхан ирээд явсан байна, би бэртэй нь таарсан” гэж хэлснээ 91695351 гэсэн дугаар өгсөн. Би тэр үед анзаараагүй бөгөөд сүүлд гэнэт санахад надаас 1.000.000 төгрөг авахдаа гутал хийдэг хүн байна гэж ярьсан дугаар байсан... Х.Э нь надаас залилж авсан 10.000.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулаагүй. 1.000.000 төгрөгийнхөө оронд Монгол гутал авчирч өгсөн байгаа. Надаас мах авна гэж залилсан 9.000.000 төгрөгөө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.8-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ариунзаяагийн өгсөн: “... гэртээ гэрийн үйлчлэгчээр Э гэх хүнийг ажилд авсан. Гэтэл Э 2019 оны 11-р сарын дундуур өдрийг нь санахгүй байна, “Манай хүргэн Архангай аймгийн Тариат суманд мянгат малчин, би хүргэнээсээ 250 хурга 2018 оны хавар аваад намар зарсан ба мах ингээд зарвал их ашигтай юм байна лээ, би одоо 1 ширхэг хонины махыг 60.000-65.000 төгрөгөөр аваад хавар буюу цагаан сараар үнэд орохоор нь зарна гэж байна, тэгээд намайг хоёулаа хонь аваад хавар заръя, их мөнгөөр их мах авчихвал ашиг нь өндөр байна” гэж хэлсэн. Тэгээд намайг мөнгө зээлчих гэхээр нь би 88110660 дугаарыг барьцаалж зээл авахаар болсон. Намайг дугаар барьцаалж зээл авах гэж байгааг Э мэдсэн ба тухайн үед хүүг нь хувааж төлнө гэж байсан. Тэгээд дугаараа барьцаалж 5.000.000 төгрөг аваад, нөхөр Д.Батзоригоос нэмж 4.000.000 төгрөг аваад нийт 9.000.000 төгрөгийг Х.Эын 5063058779 дугаарын данс руу өөрийн 5176010794 дугаарын дансаар шилжүүлсэн. Мөн 2019 оны 12-р сарын 20-ны өдөр “Манай хамар хашааны эмэгтэй хүн Монгол гутал хямдхан хийдэг, та хоёр энэ хүн дээр хямдхан хийлгэх үү” гэсэн. Өмнө нь би Завхан аймаг руу Монгол гутал хийлгэх талаар ярьж байхыг Э сонсож байсан. Тэгэхээр нь эрэгтэй, эмэгтэй 2 Монгол гутал хийлгэхээр болоод 1 Монгол гуталны урьдчилгаа гэж 1.000.000 төгрөгийг Э нь 5028674213 дугаарын Нэмэхзаяа гэдэг хүний дансаар манай нөхрөөс шилжүүлэн авсан. Тэгээд дараа нь “Нөгөө ирнэ гэсэн хонины мах чинь яасан” гэж асуухад “Хотод утаатай байна, хөдөө зооринд хийгээд хөлдөөж байгаа, удахгүй ирнэ, манай хүргэн “Номин Холдинг” ХХК-д менежер хийдэг, 2019 оны 12-р сарын сүүлээр мах ирнэ, манай хүргэний хонины махыг “Номин Холдинг” ХХК гэрээгээр их хэмжээгээр авч байгаа” гэсэн... 2020 оны 01-р сард “Max хэзээ ирэх вэ?” гэж асуухад “Манай хүргэний аавын бие нь муу байгаа, манай хүргэний аав нас барчихсан” гэж удаа дараа худлаа ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.18-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ганчимэгийн өгсөн: “... 2019 оны 12-р сарын 15-ны өдөр гэж санаж байна. Намайг Сүхбаатар дүүргийн 09-р хороо, Алтайн 10-р гудамж 97 тоот гэртээ байхад манайд Нандин-Эрдэнэ ирсэн. Нандин-Эрдэнэ надтай уулзахдаа “Манай эгч Э хөдөө хүнээр Монгол гутал хийлгэнэ гэсэн, тэгээд Э эгч тэр мөнгөнөөс нь өөртөө илүү мөнгө авах гэж байгаа гэсэн, тэгээд энэ мөнгөнөөс надад утас авч өгнө гэсэн” гэж Нандин-Эрдэнэ надад хэлсэн. Тэгээд намайг “Монгол гутал хийдэг хүн болоод яриад урьдчилгаа мөнгийг нь аваад өг” гэсэн. Тэгээд би ээжийн 9169-5351 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүнтэй яриад /Нандин-Эрдэнэ надад хэлэх үгийг минь цаасан дээр бичиж өгсөн/ “Би Монгол гутал хийдэг хүн байна. Гутлаа эхлүүлмээр байна, тэгэхгүй бол захиалга ихтэй байгаа учир таны хийлгэх гэж байгаа Монгол гутлын удаачихаж магадгүй, та урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй бол материал авах мөнгөгүй байна” гэж ярьсан. 2020 оны 12-р сарын 20-ны өдөр Нандин-Эрдэнэ нь манай эгчийн 95168882 дугаар луу залгаад “Та нөгөө хүнтэйгээ яриад урьдчилгааг нь хурдан шилжүүлээд өг гээд хэлээд өгөөч, манай эгч Э энэ талаар Монгол гутал авах хүнд нь хэлчихсэн байгаа” гэсэн. Тэгэхээр нь би 99119595 гэсэн дугаар руу залгахад эрэгтэй хүн авахаар нь “та урьдчилгаа мөнгөө шилжүүлчих үү” гэтэл нөгөө эрэгтэй хүн “Над руу мессежээр дансаа явуулчих” гэсэн... тэгээд Э гэх эмэгтэйтэй холбогдоод “Болсон, Монгол гутал хийлгэх хүн нь дансаа өгчих гэж байна” гэтэл Э надад “Би өөрийнхөө дансаар мөнгийг нь авч болохгүй, миний дансыг нөгөө хүн нь мэдэх болохоор чи данс олоод шилжүүлж аваад над руу буцаагаад шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь би ээж Нэмэхзаяагийн 5028674213 дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд Эын 5063058779 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэх гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Э руу залгаад “Миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна, таны данс руу 999.000 төгрөг шилжүүлчих үү” гэтэл Э “980.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь тухайн мөнгийг нь шилжүүлсэн... тухайн үед танил дүү Нандин-Эрдэнэ манай гэрт ирээд надад “Дүүдээ нэг тус болоод өгөөч, манай эгч Э надад энэ ажлыг бүтээчих юм бол гар утас авч өгнө” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.21-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нэмэхзаяагийн өгсөн: “... ХААН банкны 5028674213 дугаарын данс болон 91695351 дугаарын утасны дугаар нь миний эзэмшлийн данс болон дугаар байгаа юм... манай охин Ганчимэг орж ирээд “Та картаа өгчих, таны данс руу мөнгө шилжүүлж аваад өөр данс руу шилжүүлчихээд өгье” гээд авсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нандин-Эрднийн өгсөн: “... Х.Э эгч над руу залгаад “Манай гэрийн эзэн Монгол гутал хийлгэнэ” гэж байна. Манай гэрийн хажууд байдаг хүн Монгол гутал хийдэг юм, Манайх түлээ, нүүрсгүй болчихсон учраас дундаас нь хэдэн төгрөг унагаах гэсэн юм, Чи манай гэрийн эзэнтэй Монгол гутал хийдэг хүн болоод яриад өгөөч, би чамд гар утас авч өгье” гэсэн. Тэгэхээр нь би Х.Э эгчид “Би худлаа ярьж чадахгүй ээ” гэтэл “Өөр яриад өгөх хүн байна уу” гэсэн. Тэгэхээр нь танил Ганчимэг эгчийн гэрт нь очоод “Манай танил эгч Э гэдэг хүн байдаг юм, түлээ нүүрсгүй болчихоод гутал хийлгэх гэж байгаа эзнийхээ мөнгөнөөс илүү мөнгө авах гэж байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгээд “Та гутал хийдэг гээд хэлээд өгөөч, Э эгч надад утас авч өгнө” гэсэн гэж хэлсэн. Гэтэл Ганчимэг эгч зөвшөөрөөд гутал хийдэг хүн болоод Э эгчийн гэрийн эзэнтэй нь ярьсан. Тухайн үед Э эгч юу ярихийг зааж өгсөн ба тэрийг нь би бичээд Ганчимэг эгчээр хэлүүлсэн. ...Э эгч надад “Гap утас авч өгье, эгчдээ ганц удаа тус болчих, эгч нь түлээ нүүрсгүй хэцүүдэж байна” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд Ганчимэг эгчийг Монгол гутал хийдэг хүн болгож худлаа яриулсан...” гэх мэдүүлэг /х.27-29/,

Иргэн Хын Эын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.41-54/,

Иргэн Базаррагчаагийн Нэмэхзаяагийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.64-69/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Эын яллагдагчаар өгсөн: “... 9.000.000 төгрөгийг өөрийн 5063058779 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Тухайн мөнгийг өрөндөө өгөөд дууссан. 2020 оны 01-р сард Батзоригийн эхнэр Ариунзаяа 3.500.000 төгрөгөөр гутал авна гэхээр нь би “Хүнээр хямдхан оёулаад өгье” гэсэн. Тэгээд Батзоригоос 1.000.000 төгрөгийг Ганчимэг, Нандин-Эрдэнэ хоёрыг гуйж гутал хийдэг хүн байна гэж худлаа хэлүүлээд Ганчимэгийн ээж Нэмэхзаяагийн данс руу шилжүүлүүлээд Нэмэхзаяагаас миний 5063058779 дугаарын данс руу 980.000 төгрөг шилжүүлж авсан. Сүүлд нь Д.Батзоригт 1.000.000 төгрөгийнх нь оронд Монгол гутал өгсөн. Одоо 9.000.000 төлөх дутуу...” гэх мэдүүлэг /хх.76-79/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.37, 83, шинээр гаргасан 5 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Э нь иргэн Д.Батзоригийн гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Манай хүргэн Архангай аймгийн Тариат суманд мянгат малчин, “Номин”-д гэрээгээр мах нийлүүлдэг, 1 хонийг 65.000 төгрөгөөр зарна, цагаан сараар үнэд орохоор нь зарна гэж байна, тэгээд намайг хоёулаа хонь аваад хавар заръя, их мөнгөөр их мах авчихвал ашиг нь өндөр байна” хэмээн хуурч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, мөн “Манай хамар хашааны эмэгтэй хүн Монгол гутал хямдхан хийдэг, та хоёр энэ хүн дээр хямдхан хийлгэх үү” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаанд 1.000.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батзоригийн өгсөн: “... 2019 оны 11-р сарын дундуур манай эхнэр надад хэлэхдээ “Эын хадмынх нь мянгат малчин гэнэ “Номин”-д гэрээгээр мах нийлүүлдэг гэнэ. 1 хонийг 65.000 төгрөгөөр зарна гэнэ. хоёулаа авах уу?” гэхээр нь би “Яагаад 65.000 төгрөг гэдэг юм” гэж хэлэхэд “Э хэлэхдээ надад 65.000 төгрөгөөр өгнө” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр “9.000.000 төгрөгөнд авъя” гэж ярьсан байсан бөгөөд надаас мөнгө өгчих гээд байхаар нь би өөрийнхөө 8811-0108 дугаарыг барьцаанд тавиад 9.000.000 төгрөг аваад эхнэртээ өгсөн... Э нь манай эхнэрт хэлэхдээ “Манай хажуу талын хүн Монгол гутал хийдэг. Завханы хүн байгаа юм, ер нь Завханы улсууд Монгол гутал сайн хийдэг” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр “Гутал хийлгэе” гэж хэлэхэд “Нийлүүлээд 2.5 сая төгрөгөөр хийлгүүлээд өгье” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр 2019 оны 12-р сарын 20-ны өдрийн орчимд “Гутлын урьдчилгаанд 1 сая төгрөг нэхээд байна, би чиний утсыг өгчихсөн шүү” гэж хэлсэн. Тэгтэл 9169-5351 гэсэн дугаараас над руу залгаад “Би нөгөө гутал хийх хүн чинь байна, хүний утаснаас ярьж байна” гээд мөнгөө нэхээд байхаар нь “Ямар дансанд хийх вэ?” гэхэд “Нэмэхзаяа гэх хүний данс байгаа” гээд ХААН банкны 5028674213 гэсэн данс өгөхөөр нь би 1.000.000 төгрөгийг Тедид байхдаа интернет банкаар шилжүүлсэн... Тэгээд 2020 оны 02-р cap гарахаар нь би бүр аргаа бараад “Max зарах хүнийхээ утасны дугаарыг өг” гэж хэлэхэд 9862-4044 гэсэн дугаарыг өгсөн. Тэр утас нь огт холбогдохгүй байсан бөгөөд саяхан ярихад “Намайг Өлзийбаяр гэдэг, би Архангай аймагт байдаг, би тийм мал зардаг хүн биш, малчин биш” гэж хэлсэн. Тэгэхээр нь Эд “Чиний өгсөн дугаар биш байна” гэхэд “Ямар сонин юм, мөн дөө” гэснээ “За би асууя” гэсэн. Тэгээд маргааш нь над руу яриад “Дүү маань осолд ороод Гэмтэлд байгаа” гэж хэлсэн боловч тэр нь бас худлаа байсан. Тэгээд Э намайг гуйгаад “Удахгүй мах чинь ирнэ, би гэрт чинь ажиллана” гэхээр нь “Чи нөгөө махаа яасан бэ? утсыг нь олсон уу?” гэхэд “Нөгөө мах зарах хүн маань саяхан ирээд явсан байна, би бэртэй нь таарсан” гэж хэлснээ 9169-5351 гэсэн дугаар өгсөн. Би тэр үед анзаараагүй бөгөөд сүүлд гэнэт санахад надаас 1.000.000 төгрөг авахдаа гутал хийдэг хүн байна гэж ярьсан дугаар байсан... Х.Э нь надаас залилж авсан 10.000.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулаагүй. 1.000.000 төгрөгийнхөө оронд Монгол гутал авчирч өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.8-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ариунзаяагийн өгсөн: “... Э 2019 оны 11-р сарын дундуур өдрийг нь санахгүй байна, “Манай хүргэн Архангай аймгийн Тариат суманд мянгат малчин, би хүргэнээсээ 250 хурга 2018 оны хавар аваад намар зарсан ба мах ингээд зарвал их ашигтай юм байна лээ, би одоо 1 ширхэг хонины махыг 60.000-65.000 төгрөгөөр аваад хавар буюу цагаан сараар үнэд орохоор нь зарна гэж байна, тэгээд намайг хоёулаа хонь аваад хавар заръя, их мөнгөөр их мах авчихвал ашиг нь өндөр байна” гэж хэлсэн... Тэгээд дугаараа барьцаалж 5.000.000 төгрөг аваад нөхөр Д.Батзоригоос нэмж 4.000.000 төгрөг аваад нийт 9.000.000 төгрөгийг Х.Эын 5063058779 дугаарын данс руу өөрийн 5176010794 дугаарын дансаар шилжүүлсэн. Мөн 2019 оны 12-р сарын 20-ны өдөр “Манай хамар хашааны эмэгтэй хүн Монгол гутал хямдхан хийдэг, та хоёр энэ хүн дээр хямдхан хийлгэх үү” гэсэн. Өмнө нь би Завхан аймаг руу Монгол гутал хийлгэх талаар ярьж байхыг Э сонсож байсан. Тэгэхээр нь эрэгтэй, эмэгтэй 2 Монгол гутал хийлгэхээр болоод 1 Монгол гуталны урьдчилгаа гэж 1.000.000 төгрөгийг Э нь 5028674213 дугаарын Нэмэхзаяа гэдэг хүний дансаар манай нөхрөөс шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.18-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ганчимэгийн өгсөн: “... 2020 оны 12-р сарын 20-ны өдөр Нандин-Эрдэнэ нь манай эгчийн 9516-8882 дугаар руу залгаад “Та нөгөө хүнтэйгээ яриад урьдчилгааг нь хурдан шилжүүлээд өг гэж хэлээд өгөөч. Манай эгч Э энэ талаар Монгол гутал авах хүнд нь хэлчихсэн байгаа” гэсэн. Тэгэхээр нь би 9911-9595 гэсэн дугаар луу залгахад эрэгтэй хүн авахаар нь “та урьдчилгаа мөнгөө шилжүүлчих үү” гэтэл нөгөө эрэгтэй хүн “Над руу мессежээр дансаа явуулчих” гэсэн... тэгээд Э гэх эмэгтэйтэй холбогдоод “Болсон, Монгол гутал хийлгэх хүн нь дансаа өгчих гэж байна” гэтэл Э надад “Би өөрийнхөө дансаар мөнгийг нь авч болохгүй, миний дансыг нөгөө хүн нь мэдэх болохоор чи данс олоод шилжүүлж аваад над руу буцаагаад шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь би ээж Нэмэхзаяагийн 5028674213 дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.21-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нэмэхзаяагийн өгсөн: “... манай охин Ганчимэг орж ирээд “Та картаа өгчих, таны данс руу мөнгө шилжүүлж аваад өөр данс руу шилжүүлчихээд өгье” гээд авсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нандин-Эрднийн өгсөн: “... Э эгч надад “Гap утас авч өгье, эгчдээ ганц удаа тус болчих, эгч нь түлээ нүүрсгүй хэцүүдэж байна” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд Ганчимэг эгчийг Монгол гутал хийдэг хүн болгож худлаа яриулсан...” гэх мэдүүлэг /х.27-29/,

Иргэн Хын Эын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.41-54/,

Иргэн Базаррагчаагийн Нэмэхзаяагийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.64-69/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Эын яллагдагчаар өгсөн: “... 9.000.000 төгрөгийг өөрийн 5063058779 дугаарын данс руу шилжүүлж авсан. Тухайн мөнгийг өрөндөө өгөөд дууссан. 2020 оны 01-р сард Батзоригийн эхнэр Ариунзаяа 3.500.000 төгрөгөөр гутал авна гэхээр нь би “Хүнээр хямдхан оёулаад өгье” гэсэн. Тэгээд Батзоригоос 1.000.000 төгрөгийг Ганчимэг, Нандин-Эрдэнэ хоёрыг гуйж “гутал хийдэг хүн байна” гэж худлаа хэлүүлээд Ганчимэгийн ээж Нэмэхзаяагийн данс руу шилжүүлүүлээд Нэмэхзаяагаас миний 5063058779 дугаарын данс руу 980.000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.76-79/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батзоригийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард эхнэр маань мах авна гээд 9.000.000 сая төгрөгийг Эд өгсөн. ...өгсөн данс руу нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Би нийт 10.000.000 төгрөгөөр хохирсон. 1.000.000 төгрөгөнд монгол гутал авсанаас өөрөөр хохирол төлбөр барагдуулаагүй. Одоо 9.000.000 төгрөгийн хохирол үлдсэн байгаа.”  гэх мэдүүлэг,

зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх гэж буй Х.Эд холбогдох өөр хэрэгт, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр энэ хэргийг нэгтгэн шалгуулах тухай дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Х.Э өөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогоогүй байх тул хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах шаардлагагүй юм.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Х.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Х.Э нь 1.000.000 төгрөгийн хохиролд тооцож Монгол гутал хүлээлгэн өгсөн, шүүгдэгчээс 9.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Батзоригт олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь залилангийн хэрэгт ял шийтгэгдэж байсан шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Х.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Х.Эын насанд хүрээгүй хоёр хүүхэд нь түүний нөхрийн хамт гэрт нь амьдардаг гэсэн болно.

Шүүгдэгч Х.Эд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх зэрэг үндэслэлээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй учир дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Хын Эыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Х.Э урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эаас 9.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Батзоригт олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР