| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01584/и |
| Дугаар | 135/шш2017/00095 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 135/шш2017/00095
Хэргийн индекс 135/2016/01584/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалагж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ********/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ****** гудамж, ****** байр, ****** тоодтод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
“... 39,288,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгч Б.*******, М.******* нарын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 39,288,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүхээр баталгаажуулж өгнө үү.“ гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, М.******* нар нь хариуцагч Б.*******т холбогдуулан “39,288,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,288,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.*******, М.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох “39,288,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,390 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 354,390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******, М.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА