| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01715/И |
| Дугаар | 135/шш2017/00098 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 135/шш2017/00098
Хэргийн индекс: 135/2016/01715/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** ХХК-ийн байр ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар /регистрийн дугаар ********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ******* баг, ****** хороолол, *******тоототд оршин суух ******* овогт ******* ******* /РД:*********/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, **********тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/ нарт холбогдох ,
“14,165,618.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн А.******* болон хамтран зээлдэгч Б.******* нар нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 47 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, орон сууц 8 дугаар байр 08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 33,0 мКв талбай бүхий 3 өрөө орон сууц барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 сарын 11-ний өдөр дуусах боловч зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, банкны ажилтныг удаа дараагийн албан ёсны шаардлагыг үл биелүүлж, зээлийн гэрээгээр хүлээнсэн үүргээ ноцтой зөрчиж байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардаж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөр 3,699,495.58 төгрөг, зээлийн хүүнд 3,645,860.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,328.21 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 11,300,504.42 төгрөг, зээлийн хүү 2,756,670.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,444.01 төгрөг нийт 14,145,618.75 төгрөг байна.
Иймд зээлдэгч А.*******, Б.******* нараас зээлийн төлбөр, нотариатын зардал 20,000 төгрөг болох нийт 14,165,618.75 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү.”гэв.
Хариуцагч А.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...Миний бие нь 2015.02.11-ний өдөр тус банкнаас 15,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай сарын 2,2 хувийн хүүтэй зээлж авсан. Энэ авсан зээлээ Болормаа гэдэг хүнд хөрөнгө оруулалт хийхээр өгөөд одоог хүртэл авч чадахгүй байна. Энэ шалтгаанаар зээлийн төлж чадахгүй өнөөг хүрсэн. Эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа ч зогссон. Миний хөрөнгө оруулалт хийж мөнгөө өгсөн Болормаа дээр Эрүүгийн хэрэг үүсэн мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа. ******* банкны нэхэмжилсэн үндсэн зээл 11,300,504.42 төгрөг, зээлийн хүү 2,756,670.32 төгрөг төлнө. Харин нэмэгдүүлсэн хүү 88,444.01 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. ” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь А.*******, Б.******* 14,165,618.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч А.*******, Б.******* нар нь ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбараас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 47 тоот зээлийн гэрээ байгуулан, 15,000,000 төгрөгийг жилийн 26,40 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч А.*******, Б.******* нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.
Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.
Зохигчдын хооронд зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн талаар маргаагүй боловч хариуцагч Б.******* нь “...үндсэн зээл 11,300,504.42 төгрөг, зээлийн хүү 2,756,670.32 төгрөгийг төлнө, харин нэмэгдүүлсэн хүү 88,444.01 төгрөгөөс чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ нь зээлийн нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Хариуцагч А.******* нь дээрх зээлийн төлбөрийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11,300,504.42 төгрөг, түүний хүү 2,756,670.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,444.01 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг,нийт 14,165,618.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 47 тоот барьцааны гэрээгээр хариуцагч А.*******, Б.******* нар нь зээлийн барьцаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дугаар баг орон сууц 8 дугаар байр 8 тоот, 33,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан барьцааны гэрээ, барьцаалбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дугаар баг орон сууц 8 дугаар байр 8 тоот, 33,0 м.кв талбайтай орон сууцаар хангуулах тухай шаардлагыг гаргасан болно.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дугаар баг орон сууц 8 дугаар байр 8 тоот, 33,0 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч А.******* нараас хурлыг үргэлжүүлэх хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Солонгийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.*******, Б.******* нараас 14,165,618.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дугаар баг орон сууц 8 дугаар байр 8 тоот, 33,0 м.кв талбайтай орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,779 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 228,779 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА