Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 135/шш2017/00101

 

Хэргийн индекс: 135/2017/00088/и


Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн ,танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* / регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй 

“******* эрэн сурвалжлуулах тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов. 
                                   ТОДОРХОЙЛОХ  нь: 

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
    “...Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 674 дугаартай тогтоолоор хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар баг, 52 тоочиг, гудамж хөдөө оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар ********/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар 1,541,100 төгрөгийг, мөн хуулийн 106.6-т зааснаар тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,750 төгрөгийг тус тус гаргуулж Л.*******д олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ өдрөөс хойш 500,000 төгрөг өгөөд одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул ******* эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү. Хариуцагч Ч.Батсайхан нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэхэд очоод одоог хүртэл алга байна.” гэжээ. 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
                ҮНДЭСЛЭХ  нь: 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* /регистрийн дугаар ********/ нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна. 

Иймд иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч Л.*******ийн гаргасан ******* овогт ******* /регистрийн дугаар ********/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт ******* /регистрийн дугаар ********/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* овогт ******* /регистрийн дугаар ********/-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 4. ******* овогт ******* /регистрийн дугаар ********/-ийн хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Л.******* /утас 99123537/-д утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       З.ТУНГАЛАГМАА