Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

иргэдийн төлөөлөгч Б.Тэргэл,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1902 00000 0052 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн А.Б, /Хорвоо гэх хочтой/ 1977 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Бунханы 1-25 тоотод оршин суудаг, урьд дөрвөн удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ;

 

Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн хохирогч болох үедээ 15 нас 10 сартай байсан насанд хүрээгүй хохирогч Б.Хатанн-Үжинг 2018 оны 05 дугаар сарын сүүлээс 2018 оны 06 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд, гэмт хэргийн хохирогч болох үедээ 16 нас 10 сар 10 хоногтой байсан насанд хүрээгүй хохирогч С.Мөнхзулыг 2018 оны 06 дугаар сарын 17-ноос 22-ны өдрийн хооронд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлэн, тээвэрлэсэн, орогнуулсан, хүүхэд гэдгийг нь мэдсээр байж, хоёр түүнээс олон хүнийг олон хүнийг худалдаалсан гэмт хэрэг,

-Мөн 2018 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Чулуунбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь эрүүний зүүн өнцөг, эрүүний баруун салааны зөрүүтэй далд хугарал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт би үнэнээ хэлье гэж бодож байна. Хохирогч нарын ярьсан мэдүүлэгт үнэн зүйл алга. 05 дугаар сарын 20 хэднээр Хатан-Үжин хүн надад хүн танилцуулсан. Би мөрдөгчид дарсан зүйл байхгүй надад хүн танилцуулсан гэж хэлсэн. Хатан-Үжин гэдэг охин надтай анх танилцахдаа 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны подвал хөлсөлж байсан. Подвалын мөнгө дууслаа гээд Уянга гэдэг хүүхэнтэй биеэ Хөдөө Аж Ахуй дээр үнэлье гэсэн чинь Уянга гэдэг хүүхэн нь “чамайг энд үнэлүүлэхгүй” гэсэн чин Хатан-Үжин “тэгвэл би дуудлагаар явмаар байна” гэхээр нь Уянга над руу залгаад “ахаа тантай хүн танилцъя гэж байна” гэхээр нь би “юу, яах гэж байгаа юм бэ” гэхээр нь утсаа салгасан чинь Хатан-Үжин 1 цаг гарны дараа хүрч ирээд “би өөртэй чинь танилцъя, би дуудлагаар явах гэсэн юм аа” гэхээр нь би “яасан юм бэ” гэсэн чинь “би байрнаасаа хөөгдөөд, мөнгөгүй болсон” гээд тиймэрхүү зүйл ярьсан. Тэгэхээр нь би анзаараагүй явуулсан. Тэгсэн 2 хоногийн дараа над руу залгаад “та хаана байгаа юм бэ” гэхээр нь би “Бичил дээр байна” гэсэн чинь надтай ирж уулзаад “дуудлагаар явах гэсэн юм аа таныг хүнээс асуусан чинь дардаг хүмүүс таньдаг гэж байна. Та хэлээд өгөөч” гээд гуйхаар нь Нацуй гэдэг таньдаг дүү байсан. Тэгээд би “чамд машин олж өгье чи Нацуйтай явж бай” гээд ийм зүйл болсон. Хохирогч нар худлаа мэдүүлэг өгсөн байна. Би хохирогч нарт нэг ч удаа гар хүрч, мөнгө авч байгаагүй. Тэгсэн мөнгө авч зодож, буудалд хорьсон гэж байна. Би мөрдөн байцаалтын шатанд аль буудалд тийм зүйл болсон юм бэ, буудал болгонд камерын бичлэг авч өгөөч гэж би мөрдөгчид хэлсэн. Хохирогч нар худлаа хэлээд намайг гүтгэсэн байна. 06 сарын 22-нд баригдаж яваад бүтэн сайны орой оргоод ирлээ гээд над дээр ирсэн. Тэгээд Хатан-Үжин надруу залгаад Дарь-Эхийн энд байна намайг ирээд ав гэж надтай ярихаар нь би очиж авч байсан. Над дээр ирээд бүх нүүрний будгаа аваад явсан. 2018 оны 06 дугаар сараас хойш 5 сарын дараа намайг дуудсан. 2018 оны 06 дугаар сарын үед баригдахад намайг шалгаад чи хамааралгүй юм байна яв гэж суллаж байсан. 2018 оны 07 дугаар сард ажилдаа яваад 2018 оны 09 дүгээр сард Улаанбаатарт ирээд. Удаагүй над руу Хатан-Үжин залгаад “ах аа намайг аваарай” гэж хэлэхээр нь очиж авчихаад жуковд ирээд надтай хамт хоночихоод өглөө нь яваад холбогдохгүй байж байгаад 2018 оны 11 сарын 28-нд надруу залгаад “ахаа би гэртээ байна. Хоолны мөнгө байхгүй байна” гэхээр нь би “ах нь хоол аваад өгье” гээд тиймэрхүү юм ярьж байгаад 30 минутын дараа дахиад залгаад “Хорвоо ахаа та бид 2 цагдаад баригдсан шүү дээ тэрнээс хойш цагдаа дуудсан уу манай ээж цагдаатай хүлээж байна. Би Сансарын колонк дээр ирсэн байгаа болохоор уулзчихаад очье” гэж ярьсны дараа 20-30 минутын дараа танихгүй дугаараас залгаад Эрүүгийн цагдаа байна маргааш өглөө 09 цагт ир гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн газар очсон чинь халаасандаа байгаа бүх юм аа гарга гээд гаргасан чинь намайг гавласан. Би хохирогч нарыг зарж, зодож байгаагүй. Хоёр хохирогчийг шүүх хуралд оролцуулмаар байна. Би ийм хэрэг хийгээгүй. Хохирогч нар намайг гүтгэж байна. Хатан-Үжин бид 2 унтаж, хэвтэж, явалддаг байсан. Бие биенийгээ хайраа гэж дууддаг байсан. Би насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. Намайг насыг нь асуухад 19 настай гэж хэлдэг байсан. Би насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан бол хэзээ ч ийм харилцаатай байхгүй. Хэрвээ би хэрэг хийсэн бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж гуйгаад зогсож байх байсан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө олон жил хоригдоход хэцүү байна. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт нь SM5 маркийн машин нэмээд 1.000.000 төгрөг өгсөн. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

- А.Б нь гэмт хэргийн хохирогч болох үедээ 15 нас 10 сартай байсан насанд хүрээгүй хохирогч Б.Хатан-Үжинг 2018 оны 05 дугаар сарын сүүлээс 2018 оны 06 дугаар сарын 22-ыг хүртэл хугацаанд, гэмт хэргийн хохирогч болох үедээ 16 нас 10 сар 10 хоногтой байсан насанд хүрээгүй хохирогч С.Мөнхзулыг 2018 оны 06 дугаар сарын 17-ноос 22-ны өдрийн хооронд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлэн, тээвэрлэсэн, орогнуулсан, хүүхэд гэдгийг нь мэдсээр байж, хоёр түүнээс олон хүнийг олон хүнийг худалдаалсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч С.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын эхээр миний бөөр өвдөөд ажил хийж чадахгүй болоод ирэхээр ажлаасаа гарсан бөгөөд байрны дараа сарын төлбөр төлөгдөх гээд ирсэн ба “мөнгө олох хэрэгтэй байна” гэхэд Хатан-Үжин “надад гоё ажил байна, биед амар ажил” гэхээр нь сонирхоод тэр ажлыг чинь хийе лдаа гэхэд “орой хоёулаа 19 цагийн үед Жуков оръё, тэнд ажилд оруулах ах байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 06 сарын эхээр 04, 05-ны үед 18-19 цагийн үед Хатан-Үжинг дагаад тэр хүн дээр нь очсон. Хатан-Үжин намайг Жуковын хөшөөний баруун гарын талын 11 дүгээр байрны 2 дугаар орцны подвал руу дагуулж орсон. Тэр подвальд Хатан-Үжиний дуудаж байснаар Хорвоо гэх ах байсан ба Хатан-Үжин тэр ахыг тэвэрч аваад “ахаа өнөөдөр гарна биз дээ” гэхэд Хорвоо “гаралгүй яадаг юм бэ?, сайн мөнгө олоорой” гэж хэлээд намайг “энэ хэн юм бэ?” гэхэд Хатан-Үжин “шинээр ирж байгаа охин байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Хорвоо Хатан-Үжин бид хоёрыг дотогш оруулсан ба Хорвоо Үжинг “наад охиноо гайгүй хувцасла, нүүрийг нь буд, орой 20 цаг гээд гарна шүү” гэж хэлсэн. Тэгээд Хатан-Үжин надад задгай буюу богино плать гаргаж өмсүүлээд, нүүр будаж өгөөд хамт гарсан. Гадаа гарахад Хорвоо ах цагаан өнгийн тоёота пробокс маркийн машиндаа Хатан-Үжин бид хоёрыг суулгаж хөдлөөд хаанаас гэдгийг нь санахгүй байна нэг дэлгүүрээс Хорвоо ах надад Юнителийн бүртгэлгүй дугаар авч өгөөд “чи наад дугаараасаа зар тавь” гэхээр нь би “ямар зар” гэж асуухад Хорвоо ах Хатан-Үжинг “чи наад юмандаа зааж өгөөгүй юм уу, одоо яаж зар тавьдагийг зааж өг” гэж хэлсэн. Тэгээд Хатан-Үжин мэссэж зар сайтад бүртгэлгүй дугаараас зар тавиад зарын дагуу дуудлага ирж хорооллын эцэст нэрийг нь санахгүй байна буудлын гадаа ирсэн Тэгээд дотогшоо Хатан-Үжин орж мөнгөө авч Хорвоо ахад өгчихөөд буцаж орсон Тэгээд миний шинэ авсан дугаараар тавьсан зарын дагуу надад дуудлага ирсэн. Тэгэхээр нь би эхний дуудпагаа ярьж чадахгүй тасалчихсан. Тэгээд Хатан-Үжинг очиж аваад байж байтал дахин миний утсанд дуудлага ирэхээр нь Хатан-Үжин авч яриад төмөр замын тэр хавьд байдаг байрны гадаа намайг хүргэж өгсөн. Би Хатан-Үжингийн хамт зарын дагуу ярьсан хүний гэрт ороход нэг ах гэртээ ганцаараа байсан ба намайг хоногоор авна хоногийн 100.000 төгрөг гэхээр нь зөвшөөрөөд Xатан-Үжин 100.000 төгрөгийг аваад гарсан. Би тэр ахтай үлдээд байж байтал над руу архи шахаад байхаар нь архийг нь сэмхэн асгачихсан чинь мэдчихсэн. Тэгээд тэр ах уурлаад агсраад байхаар нь гараад. Зугтчихсан юм. Тэгээд тэр шөнө Хатан-Үжингийн утас дуугараад “хоёр охин хэрэгтэй байна” гэхээр нь Хатан-Үжин бид хоёр тэр хүмүүсийн байгаа буудлын гадаа хүргүүлж буугаад дотогшоо орсон. Тэнд гурван хүн байсан бөгөөд нэг эалуу нь Хатан-Үжинг аваад нэг өрөө рүү орсон. Тэр хооронд би үлдсэн хоёр ахтай хамт байж байтал тэр хоёр тасраад унтчихсан ба удапгүй Хатан-Үжин гарч ирээд “чи орчихооч. хоёулаа байрныхаа мөнгийг хийчихнэ ш дээ’ гэхээр нь би зөвшөөрөөгүй гараад явсан. Хорвоо ах бид хоёрыг гарч ирэхээр машиндаа суулгаад модны 2-ын тэнд хэдэн хүмүүстэй уулзаад гадаа архи уусан. Тэгэхдээ Хатан-Үжин бид хоёрыг “та хоёр маргааш ирээд мөнгөө аваарай” гэж хэлсэн. Тэгээд Хатан-Үжин бид хоёр орой болчихлоо. Хорвоо ах бид хоёрыг хүргэж өгөхгүй, гэрт нь очоод хоночихъё гээд Жуковын тэнд байрлах 5 давхар саарал байшинд байрлах Хорвоо ахын подвальд очиж хоносон. Тэр шөнө Хорвоо ахынд хоноход Хатан-Үжин Хорвоо ахтай унтаж бэлгийн харьцаанд орж байсан ба өглөө нь босоод Хатан-Үжин бид хоёр гараад гадуур явж байтал Хорвоо ах бид хоёрыг дуудаад “гурвуулаа явж хоол идье" гэхээр нь уулзаад нэг айлд очиж хоол идсэн. Тэгээд буцаад Жуковт очоод байж байтал Хатан-Үжин Хорвоо хоёр гараад явсан ба би ирэхгүй удаад байхаар нь гарах гэтэл гэрийнх нь үүдэн дээр Хорвоотой таарчихсан. Хорвоо намайг “чи хаачих гэж байгаа юм, нэг явсан бол наад ажилдаа дасаад яв мэдэв үү, алив цаашаагаа ор” гэхээр нь би “би явмаар байна” гэтэл “цаашаа ор” гээд миний толгой руу гараа нэг удаа цохисон. Тэгээд намайг өрөөнөөсөө гарахгүй байж байгаад 20 цаг гээд Хатан-Үжинтэй хамт аваад гарсан. Тэр өдөр Хатан-Үжин 2-3 дуудлага ирснийг бүгдийг нь авч биеэ үнэлсэн. Надад 2 дуудлага ирээд хоёуланд нь очсон боловч нэг нь 10 жилийн сурагч, нөгөөх нь Хатан-Үжинг аваад орсон. Тэр өдөр би биеэ үнэлж бусадтай бэлгийн харьцаанд ороогүй. Тэгээд шөнө 01 цаг болгоод Жуковт Хорвоо ахынд очиж амарсан. Хорвоо ах намайг “чи өнөөдөр ажил хийсэнгүй, хурдан наад ажилаа хийж сур, чадахгүй юм бол яах гэж ирсэн юм бэ” гэж загнасан. Тэгээд маргааш нь 20 цаг хүртэл Хорвоо намайг гаргаагүй ба орой 20 цаг өнгөрөөгөөд Хорвоо Хатан-Үжин бид хоёрыг авч гарахад надад 4-5 дуудлага ирсэн. Би бүх дуудлаганд очсон ба Хатан-Үжин надтай хамт орж миний мөнгийг аваад гарсан. 1-2 хүн нь мобайл банкаар 80.000-100.000 төгрөгөөр мобайлдаж шилжүүлсэн. Тэгэхдээ би тэр хүмүүстэй бэлгийн харьцаанд ороогүй. Сүүлийн 4-5 хүнтэй нь бэлгийн харьцаанд орсон. 10 хорооллын Найзууд нэртэй буудлын хамгийн дээд давхрын одоо дугаарыг нь санахгүй байна нэг ахтай бэлгийн харьцаанд орж 50.000 төгрөг авсан, дараа нь Цайз 16-ын тэнд байрлах дугаарыг нь санахгүй байна нэг байрны 4-5 давхрын айлд нэг ахтай бэлгийн харьцаанд орсон. Тэр хүн мобайл банкаар Хорвоо ахын Хаан банкны данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэндээс гараад байж байтал тэр байрны эсрэг талын байранд Хатан-Үжингийн утас руу залгаад “хоёр охин хэрэгтэй байна” гэхээр нь Хатан-Үжин бид хоёр ороход хоёр ах байсан ба тэр хоёр мөнгөө өгөхгүй болохоор нь мөнгөө мобайлдахаар чинь үйлчилгээгээ үзүүлнэ” гэж хэлэхэд 200.000 төгрөг Хорвоо ахын данс руу мобайлдаж Хатан-Үжин нэг залуутай нь нэг өрөөрүү орсон. Би үлдсэн нэг ахтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд хоногоор байсан болохоор Хатан-Үжин бид хоёр 04 цаг гэж тэр айлаас гарахад Хорвоо ах машин дотороо унтаж байсан ба сэрээгээд хамт Жуков орсон. Тэгээд өглөө нь би Хорвоо ахаас “ахаа мөнгөө авъя 2-3 өдөр явчихлаа. байрны мөнгөө өгөх гэсэн юм’ гэхэд Хорвоо ‘байхгүй ээ байхгүй. Тэр мөнгийг чинь би дараа өгчихнө' гэж хэлсэн. Мөн Хатан-Үжин бид хоёрт "та хоёр хэрэв цагдаад баригдвал намайг танихгүй шүү. Такси бариад явж байна гэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн. Тэгээд тэр өдрийнхөө орой 20 цагийн үед Хорвоо ах Хатан-Үжин бид 3 гараад явж байтал дуудлага ирэхгүй байж байгаад Хатан-Үжинд 1 дуудлага ирэхээр нь одоо хаана гэдгийг нь мэдэхгүй байна Хатан-Үжин бид 2 нэг буудал руу ортол өөдөөс цагдаа нар гарч ирээд аваад явсан. Тэр үед Хорвоо ах машинтайгаа бид нарыг хараад байж байсан юм билээ. Тэгээд цагдаа нар Хатан-Үжин бид хоёрыг насанд хүрзэгүй гэдгийг мэдээд хүүхэд хамгаалах байранд хүлээлгэж өгсөн... би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх Талита Ази төрийн бус байгууллагад хүлээлгэж өгсөн гэж бодвол 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хатан-Үжингийн хамт Хорвоо ах дээр очсон юм байна. ...миний биеийг үнэлүүлсэн 4 хоногт миний олсон мөнгөнөөс надад ямар ч мөнгө өгөөгүй...Хорвоо гэх ах байсан. Хатан-Үжин тэр ахыг тэвэрч аваад “ахаа өнөөдөр гарна биздээ” гэхэд Хорвоо “гаралгүй яадаг юм бэ, сайн мөнгө олоорой” гэж хэлээд...Ер нь бол Хатан-Үжинг хорьдоггүй, Олон жил шоронгоор явж байсан болохоор ааш муутай хэрцгий зан авиртай намайг явах юм бол ална шүү гэх зэргээр явуулдаггүй байсан. Хорвоо ахыг мөнгөө хэрхэн юунд зарцуулдагийг мэдэхгүй байна. Мөнгө асуухаар нь дуусчихсан гээд өгдөггүй юм байна лээ. ” гэх мэдүүлэг /3 хх-ийн 125-129, 1хх-ийн 104, 106/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Хатан-Үжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын сүүлээр өөрийн зүс таних Сондор болон түүний найз нартай машинтайн явж байгаад модны хоёрын ойролцоо яаг газрын сайн санахгүй байна, машинд сууж байтал 4 хаалга зэрэг онгойлгоод 3 хүн бид хэдийг барьж аваад цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинд зодож суулгаад аваад явсан юм. Тухайн үед би цагаан приусны хойд талд суугаад хоёр хажуу талд хоёр эрэгтэй хүн суугаад явж байсан. Тэгээд удаан явж байгаад нэг газар зогсоод буухад уултай хогийн цэгтэй аймар газар байсан, бид хэдийг буулгаж ирж зодоод хэн дээр явдаг юм бэ? гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ? явж мавдаг охидууд биш гэсэн чинь битгийн худлаа шаагаад бай, өнөөдрөөс эхлэн миний үгнээс гарахгүй за юу, одоо тэгээд надтай хамт явж байна шүү гэж хэлээд машиндаа суулгаад одоо хөдөлгө гээд манай танил найз руу хэлэхэд миний нөгөө танил найз надад хэлэхдээ: зүгээрээ найз залуутайгаа унтаж байгаа юм шиг бодоод л хүнтэй унтаад гараад ирдэг ажил юм гэж надад хэлж байсан. Тэгээд удалгүй бид хэдийг аваад хорооллын эцсийн тэнд байдаг буудал руу авч яваад 2 ортой өрөөнд орсон юм. Манай танил найз бид хоёрын буудал дотороо хөтөл буюу буудалдаа биеэ үнэлж мөнгө олж ир гэж Хорвоо ах хэлсэн юм. Би тэр буудалд 2-3 хоносон, хонож байхдаа 3 хүнтэй бэлгийн харьцаанд орж 250.000 төгрөг олж өгсөн юм. Миний биеэ үнэлж олсон мөнгөнөөс надад ямарч мөнгө өгөөгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсоны дараа мөнгөө шууд надаас булаагаад дарамтлаад авчихдаг байсан юм. Хорвоо ах надаас ерөөсөө салдаггүй байнгын хараа хяналттай явдаг байсан. Намайг юу хийж яахыг бүгдийн зааж зодож айлгаж дарамталдаг байсан юм. 2018 оны 05 сарын сүүлээс 2018 оны 06 сарын 22-ныг хүртэл намайг буудалд хорьж, цагдан хүмүүстэй бэлгийн харьцаанд оруулж өөрөө бүх мөнгийг авдаг байсан. Би уг нь цагдаа мэдэгдье гэж бодоод боломж гарвал зугтаагаад хэлье гэж боддог байсан. Хорвоо ах намайг цагдаад мэдэгдвэл ална шүү, гэрийхэндээ мэдэгдвэл гэрийнхэнийг чинь ална шүү би шорон санаатай хулгайч шүү гэж хэлнэ дарамталж зоддог байсан. Би Хорвоо ахад нэг сарын хугацаад хий гэсэн болгоныг хийж, оройн цагаар биеэ үнэлж, өдөр нь буудалд унтаад л байж байдаг байсан. 2018 оны 06 сарын 22-ны өдөр мессеж зард Хорвоо ах зар тавьж манай танил Зулаа бид хоёрын биеийг үнэлүүлэх гэж байгаад Эрүүгийн цагдаагийн хүмүүст баригдсан юм. Тухайн үед Хорвоо ах баригдчаад надад хандан намайг жолооч гэж хэлээрэй, илүү дутуу юм яривал хохь чинь шүү ална шүү гэж хэлсэн...Тэр өдрөөс хойш би дахин Хорвоо ахтай холбогдохгүй байж байгаад цүнх утсаа авахаар 07 дугаар сарын эхээр залган ярихад: Чи цагдаа нарт бүгдийн хэлсэн үү миний хэлснээр хэлсэн биз, хэрэв чи миний хэлснээр хэлээгүй, миний бүх үнэнг хэлсэн байхын бол ална шүү, би шоронд орлоо гэхэд гараад ирнэ гэхээр нь би цагдаагийн хамгаалтанд орчихно гэсэн чинь чамайг эргүүлээд би бухчихна, чи хэнтэй юу ярьж байгаагаа санаарай гэж айлгаад байхаар нь би цүнхээ утсаа авмаар байна гэхэд: чи яасан цагдаа авчрах гэж байна уу өлхөн хуурна гэж бодож байна уу уулзахгүй гэж хэлээд тасалсан юм. Тэр өдрөөс хойш би дахин Хорвоо ахтай холбогдоогүй. /Хорвоо хочтой Амаржаргалын Б/... Хорвоо ах намайг насанд хүрээгүй гэдгийг мэддэг байсан. Би биеэ үнэлж олсон мөнгөөс эхэндээ өгдөггүй байж байгаад сүүлд 50.000-100.000 төгрөгийг өгдөг байсан...Би өдөрт дунджаар 200.000-300.000 төгрөг олж өгдөг байсан юм. Хорвоо ахыг мөнгөө яаж үрдэг талаар би мэдэхгүй байна.....Намайг зодож дарамтлан хүчээр биеийг минь үнэлүүлдэг байсан. Надад гэрийнхэндээ хэлэх боломж байсан гэхдээ би айгаад араас ороод ирчих юм шиг санагдаад би их айдаг байсан....Намайг анх 2018 оны 05 сард барьж авахдаа зодож байсан, биеэ үнэлсэн мөнгө дутуу өгөхөд зодно, би одоо биеэ үнэлэхгүй гэхээр бас зоддог байсан....Би 3.000.000-4.000.000 төгрөг олж өгсөн юм. Би тэр мөнгөнөөс үсрээд л 1.000.000 төгрөг авсан байх....Намайг орсон буудалдаа хорьж цагдан, гаргахгүй яг л миний хажууд байж байдаг байсан. Ер нь бол намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд оруулдаг, олсон мөнгийг өөрөө авдаг байсан...хамгийн анх Хорвоо ах намайг дарахад нь би өөрийгөө 18 настай гэж хэлж байсан ба долоо хоногийн дараа байх Хорвоо ах намайг “чи 2002 онд төрсөн юм бишүү” гэхээр нь би “тийм ш дээ“ гэж хэлэхэд өөдөөс юм яриагүй. Би Мөнхзулыг дагуулж очоод Хорвоо ахад “наад охин чинь надтай нас чацуу юм байна билээ” гэхэд Хорвоо ах “аан тиймүү” гээд өнгөрсөн. Хорвоо ах бид хоёрыг насанд хүрээгүй гэдгийг анхнаасаа мэдэж байсан...намайг эхний өдөр зодож цохисон. Гэхдээ түүнээс болж миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Хааяа би гэртээ харимаар байна гэхээр уурлаж айлган сүрдүүлэх зүйл байдаг байсан. ...их бүдүүлэг зантай, хамт байхдаа байнга л дарамталж харьцдаг, хэлэх, хэлэхгүй үгээр хэлж айлган сүрдүүлдэг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 112-113, 116-117/,

Гэрч О.Сэргэлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний мэдэхээр Б ах таксинд явдаггүй байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 21/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №451 дугаартай дүгнэлт:

  1. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. А.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. А.Б нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. гэх дүгнэлт /3хх-ийн 14-15/,

Яллагдагч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би аваагүй гэж худлаа хэлэхгүй би авсан надад өгсөн мөнгийг нь л би авдаг байсан. Машинд орж ирээд надтай анх уулзахдаа яаж авдаг юм та 50 хувилдаг юм уу гэхээр нь би үгүй үгүй би тэгдэггүй өгсөн мөнгийг нь авдаг гэж хэлсэн. Тэрнээс би тэдгээр охидуудыг зараад мөнгө төгрөгийг нь аваад хувьдаа ашигласан зүйл байхгүй. 1993 оноос хойш л намайг “Хорвоо” гэж хочилж дуудаж байна. Энэ хүмүүс яагаад намайг гүтгээд байгаа талаар би огт ойлгохгүй байна би Хатан-Үжин гэх охиныг огт танихгүй. Хатан-Үжинтэй бол бэлгийн харьцаанд орж байсан, С.Мөнхзултай бэлгийн харьцаанд орж байгаагүй...би ямар нэг байдлаар хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байсан удаа байхгүй. Зодож, нүдэх, хараал хэлэх зэрэг догшин авирлаж байгаагүй би 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон. Хатан-Үжин өөрөө зөвшөөрч бэлгийн харьцаанд орж байсан. Хатан-Үжин намайг хайраа гэж дууддаг байсан. Хатан-Үжинг надтай анх танилцуулсан Уянга гэж эмэгтэй Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр биеэ үнэлээд байж байгаа Хатан-Үжин анх Уянгатай хамт биеэ үнэлдэг байсан Уянга сайн мэдэж байгаа. Би зүв зүгээр байхад нь бариад авсан юм бишээ би өөрөөс нь асуусан чи насанд хүрсэн юм уу гэхэд би насанд хүрсэн одоо 19 настай гэдэг баййсан. Би үнэхээр ингээд бусдыг зараад биеийг нь үнэлүүлсэн бол олон хүн надад гомдол гаргах байсан надад ийм асуудал байхгүй..." гэх мэдүүлэг /3хх-ийн 209-210/; 

Бат-Эрдэнийн “Хаан” банкны 5959087168 дугаартай дансны хуулга /2хх-ийн 3-4/, Насанд хүрээгүй хохирогч С.Мөнхзул, Б.Хатан-Үжин нар нь 2018 оны 06 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд “Талита Ази” ТББ-ын хамгаалалтын байранд байсан талаар тус байгууллагын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 19/09 дугаартай албан бичиг /3хх-ийн 40/, 1. Насанд хүрээгүй хохирогч С.Мөнхзул нь гэмт хэргийн хохирогч болох үедээ 16 нас 10 сар 10 хоногтой байсан болохыг тогтоосон нас тоолсон тэмдэглэл /1хх-ийн 109/, насанд хүрээгүй хохирогч Б.Хатан-Үжинг 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоосон иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 108/, хохирогч Б.Хатан-Үжин нь гэмт хэргийн хохирогч болох үедээ 15 нас 10 сартай  байсан болохыг тогтоосон нас тоолсон тэмдэглэл /3хх-ийн 188/,

            - Мөн 2018 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Чулуунбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь эрүүний зүүн өнцөг, эрүүний баруун салааны зөрүүтэй далд хугарал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дүү Баянжаргалын гэрт ирээд бид 2 манай гэрт нэг шил архи хувааж уусан. Бид 2 архи ууж дуусахад манай дүү Баянжаргал гэрт унтаад үлдсэн. Би эхнэрээ ажлаас нь тосох гээд өөдөөс нь гарсэн. ...Найз Бтэй тааралдсан. Би машинаас буугаад Бат- Эрдэнэ ахтай юм яриад байж байхад Б ах хоёулаа жаахан ийшлэж байгаад 5 үг сольё гэж хэлэхээр нь би шууд Б ахад чи муу хүний нүднээс далд оруулж байгаад намайг зодох гээд байгаа биз дээ гэж хэлсэн чинь тийм юм байхгүй хоёулаа ийшээ явъя гэхээр нь би дагаж яваад бид 2 “Сансар” нэртэй зочид буудлын гадаа очоод хоорондоо нэг юмнаас болж маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Би Б ахтай юм ярьж байгаад хажуу тийш хараад буцаад Б ах руу харах гэтэл шууд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би шанаагаа бариад доошоо тонгойход миний толгой руу нэг удаа өшиглөсөн. Тэгснийхээ дараа шууд яваад өгсөн. Би зодуулчихаад буцаад эхнэрийнхээ машин дээр очоод бид 2 гэр лүү явсан...А.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Бөхийн өргөөний орчим хүүхэн авч ирээд биеийг нь үнэлүүлээд тэр хүүхнүүд нь намайг явуулдаг гэж хэлээд байна гэхээр нь би нэрээ цэвэрлэх гэж маргаан болсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 145-146, 147/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №10918 дугаартай дүгнэлт:

  1. М.Чулуунбаатарын биед эрүүний зүүн өнцөг, эрүүний баруун салааны зөрөөтэй далд хугарал, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. 6 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /2хх-ийн 154/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 156/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 157/,

Яллагдагч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Чулуунбаатар өөрөө согтуудаа намайг хэл, амаар доромжлоод 2-3 удаа миний ам руу салаавч гаргаад миний тэвчээрийг бараад байхаар нь би 1 удаа цохисон. Би Чулуунбаатарын эрүүн тус газар гараа атгаж байгаад нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг /2хх-ийн 179/;  

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нийслэлийн Прокуророос шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Бат-Эрдэнийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэсэн, орогнуулсан хүүхэд гэдгийг мэдсээр байж хоёр хүнийг худалдаалсан гэмт хэрэг,

- хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч М.Чулуунбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч Б.Хатан-Үжин, С.Мөнхзул нар гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, ял хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хүнийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэсэн, орогнуулсан хүүхэд гэдгийг мэдсээр байж хоёр хүнийг худалдаалсан гэмт хэрэгт хуульд заасан хорих ял оногдуулж уг ялыг хуульд зааснаар хаалттай хорих байгууллгад,

-хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хуульд заасан торгох ял тус тус оногдуулж, уг ялуудыг хуульд зааснаар тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Бд оногдуулсан торгуулын ялыг хорих ялд дүйцүүлэн хүнд ял дээр нэмж нэгтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүх торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Б-г биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэсэн, орогнуулсан хүүхэд гэдгийг мэдсээр байж хоёр хүнийг худалдаалсан гэмт хэрэг,

 - хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д хэсэгт зааснаар А.Бд 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бат-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан хорих болон торгох ялуудыг тус тусд нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бат-Эрдэнийн урьд цагдан хоригдсон нийт 266 /хоёр зуун жаран зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

 

  •  

 

  •