Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2017/00087/И |
Дугаар | 135/шш2017/00102 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 135/шш2017/00102
Хэргийн индекс 135/2017/00087/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Ар булаг сумын 1 дүгээр бригадад саальчин хийж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдээгүй. Ар булаг сумын архивт 1 дүгээр бригадад саальчин хийж байсан талаар шүүлгэж үзэхэд ажилласан жил авсан цалин хөлсний лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг авсан. Одоо тэтгэвэрт гарах болтол ажилласан жил хүрэхгүй байгаа тул намайг 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарыг дуустал Ар булаг сумын 1 дүгээр бригадад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. ” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.*******гийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч А.******* нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр бригадад саальчнаар 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3/9 тоот албан бичиг, 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн цалин хөлсний лавлагаа, 1977 оны зарлагын баримт, гэрч Л.Цэрэнпагам, С.Лхагвасүрэн нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч А.******* нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр бригадад саальчнаар 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА