Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 532

 

 

 

 

 

   2020         05            26                                    2020/ШЦТ/532

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

            улсын яллагч А.М,  

            хохирогч О.Х, Д.О, Ю.О,

   шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.М /ҮД:0-102/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гонгор овогт А-ын Э-т холбогдох эрүүгийн 1905050130000 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Гангар инвест 176 дугаар байрны 56 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:/ВМ0000000/, Гонгор овогт А-ын Э.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Э нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Хт Бүгд Найрамдах Солонгос улсад 1 жилийн хугацаагаар ажиллах гэрээтэй виз гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, иргэн О.Хт 2.000.000 төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 09-ний өлөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андууд худалдааны төвийн ойролцоо Д.Оад Бүгд Найрамдах Солонгос улсад 1 жилийн хугацаагаар ажиллах гэрээтэй виз гаргаж өгнө гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, иргэн Д.Оад 2.000.000 төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андууд худалдааны төвийн ойролцоо хохирогч Ю.О-ыг Бүгд Найрамдах Солонгос улсад 1 жилийн хугацаагаар ажиллах гэрээтэй виз гаргаж өгнө гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, хохирогч Ю.О-од 2.000.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч А.Э нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Хт Бүгд Найрамдах Солонгос улсад 1 жилийн хугацаагаар ажиллах гэрээтэй виз гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, иргэн О.Хт 2.000.000 төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андууд худалдааны төвийн ойролцоо Д.Оад Бүгд Найрамдах Солонгос улсад 1 жилийн хугацаагаар ажиллах гэрээтэй виз гаргаж өгнө гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, иргэн Д.Оад 2.000.000 төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андууд худалдааны төвийн ойролцоо хохирогч Ю.Оыг Бүгд Найрамдах Солонгос улсад 1 жилийн хугацаагаар ажиллах гэрээтэй виз гаргаж өгнө гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, хохирогч Ю.Оод 2.000.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй…” гэх мэдүүлэг, 

 

 Хохирогч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Д.О найзаараа дамжуулаад Энхчимэгтэй холбогдсон. 11 дүгээр сар гэхэд Солонгос улс руу 1 жилийн хугацаатай явуулж өгнө гээд 2.000.000 төгрөг авсан нийтдээ 1.900.000 төгрөгийг цувуулаад буцааж авсан 100.000 төгрөг үлдсэн…” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…Ч.Э эгчтэй холбогдсон чинь Солонгос улс руу хүн гаргаж байгаа таньдаг хүндээ хэлээрээ гэсэн. Тэгээд би 2 найздаа хэлээд очиж уулзтал 1 жилийн гэрээгээр 5.000.000 төгрөг аваад Солонгос улс руу явуулж өгнө гэсэн. Энхчимэг эгчид 2.000.000 төгрөг өгсөн. Тэгээд Солонгос урс руу явах нь бүтэхгүй болохоор нь өгсөн мөнгөө авъя гэтэл 1.200.000 төгрөг цувуулаад буцааж авсан. Одоо 800.000 төгрөг үлдсэн…” гэв.

 

Хохирогч Ю.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…Таньдаг хүнээсээ сонсоод урьд нь хүмүүс явуулж байсан гэж хэлэхэд нь Солонгос улс руу явж ажил хийх гээд 2.000.000 сая төгрөг өгсөн. Тэгээд бүтэхгүй болчихлоо гэхээр нь мөнгөө авъя гэхэд цувуулаад 1.500.000 төгрөг буцааж авсан. Одоо 500.000 төгрөг авах дутуу…” гэв.

Хохирогч О.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын дундуур БНСУ-ын виз гаргуулахаар хайж байгаад манай найз Оюунбатын хамаатны эгч Энхчимэгтэй уулзахад би та нарын визийг гаргаад өгчихөж чадна тэгээд урьдчилгаа мөнгө 2.000.000 төгрөгөө өгчих юм бол 2019 оны 11 дүгээр сарын орчим гэхэд виз гаргаад 1 жилийн хугацаатай гэрээтэй ажиллуулна гэж хэлсэн тэгэхээр нь би тухайн үедээ Улаанбаатар банкны данс руу 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм. Энхчимэг гэх хүн миний багаасаа найзалж байсан Оюунбатын эгч бөгөөд Оюунбат надад хэлэхдээ виз найдвартай гаргаж байна гэж хэлсэн учраас мөнгөө өгчихсөн юм. Би мөнгөө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн бараа худалдааны төвийн хөгжлийн банкнаас мөнгөө шилжүүлсэн. Би мөнгө олж авмаар байна өөр надад нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Хохирогч О.Хаас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр яллагдагч А.Эийн 450007669 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /хх-ийн 48 тал/,

            Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сард А.Э гэх танил маань Бүгд Найрамдах Солонгос улс руу 1 жилийн хугацаатай ажлын гэрээгээр явуулж байгаа найдвартай явуулж өгнө би нэг жилийн хугацаатай Солонгос улс руу ажлын гэрээгээр явуулна 11 дүгээр сард бүгдийг нь явуулчихна би 10 хүн явна урьдчилгаа мөнгө гэж 2.000.000 төгрөг ба 1 жилийн гэрээгээр яваад очоод 3.000.000 төгрөгөөр өгөөрэй тэндээ очоод сайн ажиллавал дахиад нэг жил сунгаж болно гэж хэлсэн юм. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр над руу залгаад мөнгөө одоо хийгээрэй бүртгэл дуусах гээд байна гэж залгасан ба би эхнэр рүүгээ хэлээд А.Эийн 5027603048 тоот данс руу мөнгө шилжүүлэхэд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчимд явж байхдаа шилжүүлсэн. Тэгээд эцсийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын дундуур байгаа түүнээс өмнө явчих байхаа гэж хэлсэн. Би Солонгос улс руу 1 жилийн хугацаатай ажлын гэрээгээр явахаар урьдчилгаа мөнгө гэж 2.000.000 төгрөгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлсэн юм. Намайг гэрээ хийх гэхээр Энхчимэг гэрээ хийхгүй, гэрээ хийхээс зайлсхийдэг байсан. Би 2.000.000 төгрөгөөр буцаан авмаар байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

            Гэрч Ю.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2019 оны 6 дугаар сард Д.О гэх танил маань манай хамаатны эгч Бүгд Найрамдах Солонгос улс руу 1 жилийн хугацаатай ажлын гэрээгээр явуулж байгаа юм байна өөрөө лавлаж уулз гэж хэлсэн. Тэгэхээр очиж уулзахад би 1 жилийн хугацаатай Солонгос улс руу явуулна 11 дүгээр сард бүгдийг нь явуулчихна. Би 10 хүнийг явуулна урьдчилгаа төлбөр гэж 2.000.000 төгрөг ба 1 жилийн гэрээгээр яваад очоод 3.000.000 төгрөгөөр өгөөрэй. Тэндээ очоод сайн ажиллавал дахиад нэг жил сунгаж болно гэсэн ба 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр над руу 2 удаа залгаад мөнгөө одоо хийгээрэй бүртгэл дуусах гээд байна ажлын цагаас өмнө мөнгөө хийгээрэй гэж залгасан ба би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд худалдааны төвийн орчим 5027603048 тоот данс руу шилжүүлсэн юм. Энхчимэгтэй гэрээ хийх гэхээр огт ирдэггүй бичиг баримтаа үзүүлдэггүй, гэрээ хийхээс зайлсхийдэг байсан юм. Харин миний мөнгө шилжүүлсэн банкны лавлагааны хуудсан дээр “Үржих эрдэм” ХХК гэсэн бичиглэл бүхий тэмдэг дарсан. Би шилжүүлсэн болох 2.000.000 төгрөгөө авмаар байна…” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-19 тал/,

            Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2019 оны 6 дугаар сарын дундуур хамаатны дүү болох Даваасүрэн овогтой Оюунбатыг БНСУ руу явуулах ажлын гэрээний жилийн хугацаатай ажлын гэрээгээр явуулж өгье урьдчилгаа 2.000.000 төгрөг, БНСУ руу яваад үлдэгдэл 3.000.000 төгрөгийг авахаар тохиролцсон. Гэтэл Оюунбат нь өөрийн найзууд гэх О, Хадбаатар нарыг мөн БНСУ руу 1 жилийн хугацаатай ажлын гэрээгээр явуулахаар зуучилсан юм. Тэгээд Оюунбат, О нараас 5027603048 тоот данс руу тус бүр 2.000.000 төгрөг, Хадбаатараас 450007669 тоот данс руу 2.000.000 төгрөгийг тус тус авсан. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны дотор БНСУ руу ажлын гэрээгээр явуулах асуудал нь бүтээгүй юм. Би Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй мөн Солонгос талын нэг цэгийн үйлчилгээний ажилтан монгол ах байдаг бөгөөд тэр хүнээр ажлын гэрээг гаргуулна гэж бодоод урьдчилгаа мөнгийг аваад өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан. Би Оюунбат, О, Хадбаатар нараас тус бүр 2.000.000 төгрөг буюу нийт 6.000.000 төгрөгийн Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дансуудаар дамжуулан авсан. Надад ямар нэгэн БНСУ руу зуучлах эрх байхгүй. Өмнө нь зуучлах ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй. Харин Солонгос хэл зааж багшилж, орчуулагч хийдэг юм. Би “Үржих эрдэм” ХХК-тай бөгөөд уг компани нь миний нэр дээр байдаг, нэг хүнтэй Х тайлан гаргаж явдаг. Би авсан мөнгө эргүүлэн төлнө. Би тухайн хэлсэн хугацаандаа явуулж чадаагүй тул одоо мөнгийг нь бүрэн бүтнээр нь 100% өөрөө хариуцаж төлнө. Би авсан мөнгөө эргүүлэн төлөх саналтай байна. Өөр нэмж ярих зүйлгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

            Гэрч А.Э дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би тухай хүмүүсээс авсан мөнгөөр шүдээ эмчлүүлсэн. Би БНСУ-ын визний орчуулгын материал бүрдүүлж байсан асуудал байхгүй. Би хохирогч нарт 11 дүгээр сард виз гаргаж өгнө гэж хэлж байсан. Яагаад гэвэл миний танил Энхээ гэх хүн виз гаргаж өгөх талаар хэлж байсан бөгөөд виз гаргаж өгөх талаар хэсэг хугацааны дараа хариу өгнө гэж хэлж байсан. Виз гаргаж өгч болох байх гэж чат бичсэн учраас тэр хүнд этгээд хохирогч нарын мөнгийг авчихсан. Би Солонго хэлний сургалтын төв хэсэг хугацаанд ажиллуулж байгаад болчихсон. Хохирогч нараас виз гаргаж өгнө гээд цагдаагийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, цээж зураг зэргийг авсан. Би хохирогч нарын визийг хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгнө гэж хэлсэн. Би хохирогч нараас авсан мөнгөөсөө Хадбаатарт 1.900.000 төгрөг, Оод 1.500.000 төгрөг, Оюунбатад 1.200.000 төгрөгийг тус тус буцааж өгсөн. Би тэдгээр хүмүүст учруулсан хохирлоо удахгүй төлнө…” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

            Яллагдагч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би 2018 оны 6 дугаар сард над дээр Солонгос хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байхад Отгонбаяр гэх залуу над дээр суралцаж байгаад шалгалт өгч тэнцээд БНСУ-д 3 жилийн хугацаатайгаар гэрээгээр ажиллах визтэй болоод явсан юм. Тэгтэл түүнээс хойш миний хамаатан Оюунбат нь над руу яриад манай найз Отгонбаяр тань дээрээс БНСУ руу 3 жилийн хугацаатайгаар гэрээгээр явсан байсан би явах боломжтой юу гэж надаас асуухаар нь 1 жилийн хугацаатайгаар явах боломж байгаа гэхдээ би БНСУ-д байдаг хөдөлмөрийн биржийн хүнээс визний талаар асууж өгье ямар ч байсан урьдчилгаа 2.000.000 төгрөг байдаг тийм учраас урьдчилгаа мөнгөө бэлдээд визний материалын хамт өгчих гэж хэлээд авсан юм. Түүнээс хойш 14 хоногийн дараа Оюунбат над руу дахин холбогдоод манай найз О гэх залуу БНСУ руу явмаар байна гэнэ. Би таньтай холбоод өгье гэж хэлэхээр нь би Отой уулзалдаад БНСУ руу явах боломжтой урьдчилгаа 2.000.000 төгрөг, бичиг баримтын хамт өгчих юм болно гэж хэлээд мөнгөө тэр өдөртөө дансаар авсан юм. Мөн түүний дараа Оюунбат над руу дахин холбоо бариад манай Хадбаатар гэх найз маань бас уулзъя гэж хэлээд надаас гуйгаад байна гэж хэлэхээр мөн адил уулзаад урьдчилгаа мөнгө, бичиг баримтаа бэлдээд өгчихөд болно гэж хэлээд нийт 6.000.000 төгрөгийг аваад 2019 оны 7 дугаар сарын сүүлд орчмоор визний асуудлыг хөөцөлдөж эхлээд БНСУ-д байдаг хүнтэйгээ чатаар холбоо тогтоож 3 хүний виз гаргаж өгч чадах уу гэж асуусан боловч тухайн үедээ эргээд хариу хэлнэ гэж гэсэн боловч сүүлдээ боломжгүй хариу өгсөн юм тэгээд мөнгийг нь буцааж өгч чадалгүй удчихсан юм. Би тус бүрээс нь 2.000.000 төгрөг аваад харин харин виз гарсан тохиолдолд нэмж 3.000.000 төгрөгийг авна гэж тохиролцсон юм. Би 2019 оны 11 дүгээр сард визийг гаргаж өгнө харин виз гараагүй тохиолдолд мөнгийг 100 хувь буцаан олгоно гэдгээ хэлсэн юм. БНСУ-д байдаг тэр хүн тухайн үед виз гаргах урьдчилгаа мөнгө нь 2.000.000 төгрөг байдаг хүмүүсээс сурж байвал болчих байх гэхдээ эргээд яг сайн судлаад хариу өгнө гэж хэлсэн боловч сүүлдээ боломжгүй юм байна гэдгийг надад хэлсэн юм. Би БНСУ-д байдаг хүнтэй чатаар холбогдож байсан. Би өөрийнхөө шавь нарыг БНСУ-ын хэлний шалгалтанд оруулахдаа хөдөлмөрийн бирж дээр танилцаж байсан юм. Тэр хүнийг Энхээ гэдэг нэрнээс өөр нарийн ширийн зүйл бол мэдэхгүй гэхдээ тэр хүнийг бол БНСУ-д ажиллаад 4 жил болчихсон гэдгийг мэдэж байгаа. Миний хуучин фейсбүүк одоо дахин нэвтэрч болохгүй байгаа учраас тэр хүнтэй чатласан чатаа гаргаж өгч чадахгүй байна. Би одоо тэр хүнтэй холбогдож чадахгүй, фейсбүүкийн хайгаад олохгүй байгаа…” гэх мэдүүлэг /хх-ийн 36-40 тал/,

 

            Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 5 дугаар сарын орчимд манай аавын дүүгийн хүүхэд болох Энхчимэг гэх эмэгтэй над руу өөрийн фейсбүүк чатнаасаа намайг БНСУ руу 1 жилийн гэрээгээр явах уу 5.500.000 төгрөгөөр би өөрөө виз гаргаж байгааг урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд бүртгүүлж болно гэхээр нь би очиж уулзахад намайг цагдаагийн тодорхойлолт, гадаад паспорт хоёр байхад болно гээд тэгээд хэлсэн материалын аваачиж өгөөд 5027603048 дугаартай Энхчимэг гэх нэртэй данс руу Баянгол дүүргийн 2-р хороо ТБД андуудын хажууд явж байгаад 2.000.000 төгрөгөөр интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Тэгээд Энхчимэг рүү залгаж мөнгөө хийчихлээ гэж хэлэхэд за би чамайг бүртгэсэн одоо өөр материал хэрэггүй виз чинь 6 сарын дотор гарна гэж надад хэлсэн. Мөн өөрийнхөө фейсбүүк цахим хуудсан дээр виз гаргаж өгнө эсвэл сургалтанд суулган гэх мэтээр зар тавиад байдаг болохоор нь итгээд мөнгө өгсөн боловч залилуулчихсан. Энхчимэг нь надтай хамаатан ах дүүсийн хүүхдүүд бас 13-р хороололд Солонгос хэлний сургалтын төв ажиллуулдаг байсан юм. Тэгэхээр нь итгээд мөнгөө өгсөн. Би Энхчимэгээс мөнгөө нэхсээр байгаад 1.200.000 төгрөг авсан. Би одоо 800.000 төгрөг авна…” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 тал/,

 

            Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний найз Оюунбат над руу яриад манай нагац эгч Энхчимэг Солонгос хэлний сургалтын төв ажиллуулдаг юм тэгээд виз гаргадаг болчихжээ. Та нар очиж уулзаад хариу өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгэхээр нь очоод уулзахад 6 сарын дотор ажлын 1 жилийн гэрээтэй БНСУ-ын виз гаргаж өгнө 5.500.000 төгрөг болно урьдчилгаа 2.000.000 төгрөгийг одоо авна гэж хэлэхээр нь би мөнгөө өгсөн юм. Мөн надаас гадна О, Оюунбат нар мөнгө өгсөн байгаа. Энхчимэг надаас 2.000.000 төгрөг аваад буцаагаад 1.900.000 төгрөгийг өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

 

            Хохирогч Ю.Ооос 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр яллагдагч А.Эийн 5027603048 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх депокит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68 тал/,

 

            Хохирогч Ю.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Надтай бага наснаасаа найзалсан Оюунбат гэх залуу байдаг юм. Оюунбат 2019 оны 6 дугаар сард надад хэлэхдээ миний хамаатны эгч Энхчимэг гэдэг хүн БНСУ руу хүмүүсийн визийг гаргаад явуулаад байгаа юм шиг байсан тэгээд бүртгэл нь эхэлчихсэн хэдүүлээ хамт бүртгүүлэх үү гэж надаас асуусан тэгэхээр нь Энхчимэгтэй уулзалдаж байгаад мөнгөө өгөх эсэхээ шийдхээр болоод уулзтал 2019 оны 11 дүгээр сард визийг чинь найдвартай гаргаж өгнө гэж хэлэхээр нь мөнгө шилжүүлсэн. Би мөнгөө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд худалдааны төвөөс шилжүүлсэн юм. Мөн Энхчимэг виз гаргаж өгнө гээд миний найз Хадбаатар, Оюунбат нараас мөнгө авсан. Би тэр хүнээс мөнгөө нэхэж байгаад 1.500.000 төгрөг авсан. Одоо 500.000 төгрөгөө олж авмаар байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,

 

            Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Оод хөдөлмөрийн биржийн шугамаар 1 жилийн гэрээтэй БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хэлээд 5.000.000 төгрөг авахаар тохиролцоод үүнээс урьдчилгаа болгож 2.000.000 төгрөг авсан. Би өөрийн танил Энхээ гэх хүнтэй фейсбүүкийн чатаар холбогдоод виз гаргуулах 3 хүн байгаа талаар хэлээд надад тусалж чадах уу гэж хэлэхэд ямар ч байсан хариу хэлнэ гэж хэлээд 1 сарын дараа чадахгүй гэдгээ хэлсэн би тэгэхээр нь тэр хүнээс надад туслаач өгөөч гэж удаа дараа гуйсан боловч надад хариу ирэхгүй байхаар нь болчих байх гэж найдаад мөнгө авчихсан. Тэгээд тэр хүн эргээд 1 сарын дараа энэ бол боломжгүй гэдгийг хэлсэн. Би Ооос авсан мөнгөнөөсөө 1.500.000 төгрөгийг өгсөн. Би Оюунбат, О, Хадбаатар гэх хүмүүсээс тус бүр 2.000.000 төгрөгийг БНСУ-ын 1 жилийн хугацаатай ажлын гэрээтэй виз гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авчихсан. Би шүдний асуудалтай байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сард автобуснаас унаад нийт 9 шүд янзлуулах шаардлага гарсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор А.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 тал/, шүүгдэгч А.Эийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 98 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 103 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “…шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан…” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч А.Э  “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж байна…” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мгаас “…шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцоно…” гэж мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус  оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч А.Э нь хохирогч О.Х, Д.О, Ю.О нарт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч О.Х, Д.О, Ю.О нарт тус бүр 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Э нь О.Х, Д.О, Ю.О нарт “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч О.Хаас 2.000.000 төгрөг, Д.Оаас 2.000.000 төгрөг, Ю.Ооос 2.000.000 төгрөг авч нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, А.Эийг  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Э нь хохирогч О.Х, Ю.О, Д.О нарт нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч О.Хт 1.900.000 /нэг сая есөн зуун мянга / төгрөг, Д.Оад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, Ю.Оод 1.500.000 /нэг сая таван зуун мянга / төгрөгийг нөхөн төлсөн,

хохирогч О.Хт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг, Ю.Оод 500.000 /таван зуун мянга/ төгрөг , Д.Оад 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг  буцаан төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эээс 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга / төгрөгийг гаргуулж хохирогч О.Хт 100.000 /нэг зуун мянга / төгрөг, Ю.Оод 500.000 /таван зуун мянга/ төгрөг, Д.Оад 800.000 /найман зуун мянга / төгрөгийг тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ял эдлүүлэх саналтай байна. Хорих ялыг нээлттэй дэглэмд буюу эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна …” гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “…Би хохирогч нарт тусалж өгөх гээд ийм байдалд орсон. 11 дүгээр сард хохирогч нарыг Солонгос улс руу гаргах хариу ирэх ёстой байсан. Тэр үед миний явуулж байсан сургалт орлогогүй байсан. Тухайн үед намар орлого нэмэгдэхээр төлнө гэсэн бодолтой байсан. Би хохирол төлбөр болох 1.400.000 төгрөгийг заавал төлнө…” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М “…А.Э нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боломжийнхоо хэрээр хохирлыг төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул заавал 1 жил 6 сарын хугацаанд хорих ял эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тохиолдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад анхнаасаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх санаагүй байсан хохирогч нарын мэдүүлэгээс харахад Солонгос улс руу явуулсан тохиолдол байдаг гэснийг харахад залилан мэхлэх санаа байгаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү… “ гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэхүү саналыг хүлээж авч дээрх хуулийн зүйл заалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирохгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

       

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Гонгор овогт А-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эийг 720 / долоон зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Эт мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Эээс 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Хт 100.000 /нэг зуун мянга / төгрөг, Ю.Оод 500.000 /таван зуун мянга / төгрөг, Д.Оад 800.000 /найман зуун мянга / төгрөгийг тус бүр олгосугай. 

 

5. Шүүгдэгч А.Эээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.Э