Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00127

 

Хэргийн индекс 135/2017/00058/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ****** байр, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ******** байр, ******** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие нь 2011 онд Б.*******тэй танилцаж үерхэж найзалж ирсэн. Бидний дундаас 2015.12.06-ны өдөр хүү төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй тул өргөдөл бичин хүүхдээ эцгээр нь овоглосон. Бидэнд өөрсдийн гэх орон байргүй тул манай ээж, аавынд хамтдаа амьдардаг байсан. 2015 онд миний бие төгсөх курсийн оюутан өвлийн амралтаараа төрж Дархан-Уул аймагт амаржсан бөгөөд 2016.02.10-ны өдөр их сургуульдаа сурахаар 2 сартай хүү ыг дагуулан Улаанбаатар явсан. Энэ үед хүүхдийн эцэг Б.******* эмнэлэгт хэвтэнэ гэх шалтгаанаар Дархан-Уул аймагт үлдсэн бөгөөд эмнэлгээс гарсан хойноо эхнэр хүүхэд дээрээ очилгүй 2 сар болсон. 2016.04 сар Б.******* хүүхдээ эргэхээр ирэхэд бид хоёр маргалдан буцаад явсан. Үүнээс хойш дахин бид хоёрыг огт эргэж тойроогүй бөгөөд харилцаагаа тасалсан. Одоо хүү маань 1 нас 1 сартай болсон. Би өөрийн гэсэн ажилгүй хүүгээ ганцаараа өсгөдөг тул 2015.12.06-ны өдөр төрсөн Анандын эцэг Б.*******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Бид дунд сургуульд байхдаа танилцаж оюутан болж төгсөх курсэд байхдаа хүүтэй болсон. Би 7 хоног эмнэлэгт хэвтээд 14 хоног гэрээрээ цагийн тариа хийлгээд бие гайгүй болохоор нь очсон. Гэтэл намайг чи ахиж ирээд хэрэггүй би хүүхэдтэйгээ уулзуулахгүй гэсэн. Одоо ч уулзах гэхээр уулзуулахгүй байгаа. Сүүлдээ хадам аавтайгаа утсаар ярьж байж хүүгийнхээ хоолойг сонсдог болсон. *******гийн гэрийнхэн хүртэл хүүхдийг чиний нэрээр овоглуулах хэрэггүй байсан юм. Одоо мэдээ ороогүй байгаа дээр нь эртхэн холд гэж хэлсэн. Иймд би өөрийн хүү болох ад хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь Б.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Зохигчид болох Ч.*******, Б.******* нар нь 2011 онд танилцаж, хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү төрсөн болох нь 4501001161 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зохигчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү нь 1 нас 1 сартай, эх Ч.*******гийн хамт амьдардаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч Ч.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.*******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 


1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,  40.1.2-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 06-нд төрсөн хүү ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, төрсөн эцэг Б.*******эс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.*******эс нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 28,022 төгрөгийг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.ТУНГАЛАГМАА