Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 135/шш2017/00131

 

 Хэргийн индекс 135/2016/00035/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/-д холбогдох,

“Гэм хорын хохирол 800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би иргэн А.*******ын гэм хорын хохирол болох 800,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өөрийн боломжоор өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Г.*******од холбогдуулан “гэм хорын хохирол 800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч А.*******тай харилцан тохиролцсон” байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
 хүртэл өөрийн боломжоор төлөхөөр харилцан тохиролцсон” байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч А.*******тай харилцан тохиролцсон” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,875 төгрөгийг хариуцагч Г.*******оос гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,875 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 


    ШҮҮГЧ                      З.ТУНГАЛАГМАА