Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2017/00057/и |
Дугаар | 135/шш2017/00132 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 135/шш2017/00132
Хэргийн индекс 135/2017/00057/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ***** хороолол, ****** тоотод байрлах, ******* ******* ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/ нарт холбогдох,
“1,140,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Г.*******, Ш.******* нар нь ******* кредит ХХК-аас авсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 1,140,000 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 1,100,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор сар бүр 288,000 төгрөгөөс доошгүйгээр төлж барагдуулна. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 40,000 төгрөг хасав. Г.******* нь зээлийн барьцааны хөрөнгө болох NISSAN CUBE маркийн 62-23 ДАХ улсын дугаартай авто машинтай холбоотой аливаа эрсдэл, торгууль, төлбөр, татвар, болон бусад бүх асуудлыг өөрөө хариуцаж байгаа ба ******* кредит ХХК-д төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгийг ******* кредит ХХК-аас Г.*******ы нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж өгнө.
Г.******* нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ. Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулмагц хүчин төгөлдөр болж энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.*******, Ш.******* нарт холбогдуулан “1,140,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “нэхэмжлэгч “******* кредит” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас 1,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Г.*******, Ш.******* нар нь 1,110,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ний хооронд сар бүр 288,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор 236,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон” байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Зохигчдын ““нэхэмжлэгч “******* кредит” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас 1,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Г.*******, Ш.******* нар нь 1,100,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ний хооронд сар бүр 288,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор 236,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тушаасан 31,910 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 30,950 төгрөгийн тал хувь болох 15,475 төгрөгийг хариуцагч Г.*******, Ш.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА