Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 10

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2018/0005/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би Дархан-Уул аймгийн 8 дугаар баг, 2 дугаар гудамж, 25А тоотод оршин суух, Б.В- нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргыг газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг 2018 оны 02 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Б.В- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:- Дархан сумын 8 дугаар баг Дэвшилд гэр хорооллын зориулалтаар иргэд гэр бүлийн хэрэгцээнд тухайн үед газар олгоход 3 дугаар гудамжны баруун үзүүрт машин, техник, хүн явж болохгүй мөрөгцөг, налуу газрыг тухайн үед нь  хүн авахгүй үлдсэн ашиглах боломжгүй эзэнгүй газрыг  2013 онд гэрийн буйр засаж, тэгшилж, улмаар хашаа байшин барьж тохижуулан амьдарч өөрийн эзэмшилд өмчилж авахаар засаг захиргааны байгууллага болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нар үзэж, кадастрын зураг гаргаж, 2017 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцээд  уг хашааны газрыг иргэн Б.Валданцэрэнд өмчлөх асуудлыг шийдвэрлээд, Засаг даргад захирамж гаргуулахаар уламжилсан боловч шийдвэрлэнэ гэсээр өдийг хүрсэн юм.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргыг “Газар эзэмших захирамж гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагад гаргасан боловч  уг газрыг эзэмшүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Засаг даргын захирамж гарсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нээмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.В- нь хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах,...” гэж заасан эрхийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд  2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ирүүлснийг шүүх хүлээн авсан байна.

Иймд нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжийн үр  дагаврыг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Б.В- шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2018/0005/3 дугаар бүхий индекстэй  захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.В- нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг улсын орлогоос буцаан Б.В-д олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг нэхэмжлэгч Б.В-д мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                                      З.ЭНХТУЯА