Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 135/шш2017/00178

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би, ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох “хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянаад                                              
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 
“...нэхэмжлэл гаргаснаас 14 хоногийн дараа ******* бид хоёр тохиролцож гэрээ байгуулан, наториотоор батлуулсан тул хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.”  гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох “2,678,877 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсурай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
    

 

 

ШҮҮГЧ               З.ТУНГАЛАГМАА