Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 00178

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би, Д.Баянжаргалын нэхэмжлэлтэй, Э.Түвшинжаргалд холбогдох “хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Баянжаргалын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянаад                                              
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баянжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 
“...нэхэмжлэл гаргаснаас 14 хоногийн дараа Э.Түвшинжаргал бид хоёр тохиролцож гэрээ байгуулан, наториотоор батлуулсан тул хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.”  гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баянжаргал нь хариуцагч Э.Түвшинжаргалд холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч Д.Баянжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар Д.Баянжаргалын нэхэмжлэлтэй, Э.Түвшинжаргалд холбогдох “2,678,877 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Баянжаргал улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсурай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
    

 

 

ШҮҮГЧ               З.ТУНГАЛАГМАА