Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 423

 

  2020       06          02                                   2020/ШЦТ/423

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Г.Анармөнх,

Хохирогч: Ц.Ган-Эрдэнэ

Шүүгдэгч: С.М, түүний өмгөөлөгч С.Одгал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С.М-д  холбогдох эрүүгийн 2011 0086 30404 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-д дизайнер ажилтай, ам бүл-3, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 28 тоотод оршин суух хаягтай, С овогт С.М

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч С.М нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаадын Өргөө” ресторан дотор иргэн Ц.Ган-Эрдэнэтэй бусдыг өмөөрч нүүр рүү цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар Ц.Ган-Эрдэнийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед уучлалт гуй гээд гарч ирэхэд нь би түрүүлж цохиогүй. Намайг цохихоор нь би цохисон...” гэв.

Хохирогч Ц.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед бид нар Хаадын өргөө гэх ресторанаар үйлчлүүлээд гарах гэж байсан. Би эрүүл байсан. С.М манай дүүгийн ард зогсчихоод намхан гээд байгаа бололтой даапаалаад байсан. С.М нэлээн согтуу байсан ба би одоо болиоч гэхэд ерөөсөө болихгүй байсан. Тэгээд манай чи яах гээд байгаа юм бэ гээд эргээд харахад гараараа зангаад цохих гэж байгаа юм шиг болоход манай дүү гартаа байсан усыг цочсондоо цацсан. Гэтэл С.М манай дүү рүү гартаа байсан шилтэй юмаа цацаад дээшээ гарахаар нь эмэгтэй хүнээс уучлалт гуй гээд араас нь гарахад архины шил бариад над руу цохисон. Надад цохих боломж гараагүй. Рестораны ажилчид бид нарыг салгасан. Миний толгойноос цус гарсан. Цагдаагийн байгууллага дээр С.М найз охиныхоо дэргэд өвдөг сөгдөөд уучлалт гуйна гэхээр нь би эр хүн байж хэрэггүй гээд цагдаад надад гомдол, санал байхгүй гэж хэлээд бид нар салаад явсан. С.М дараа нь 14 хоногийн хугацаанд над руу нэг ч залгаагүй. Би өөрөө залгаж байсан. Надад куртикны мөнгө гэж нийт 820.000 төгрөг өгсөн. С.М энэ яаж чадах юм гэсэн шиг надтай харьцаж, таг чиг байсан. Дараа нь сүүлд гар утсаа авахдаа яасан ах таны толгой зүгээр үү гээд инээж даапаалсанд нь би гомдолтой байна. Би сорви арилгах эмчилгээ хийлгэх тооцооны хуудсыг Синдэрелла эмнэлгээс авсан байгаа. Уг эмчилгээ нь 1.850.000 төгрөг болно. Компьютер, томограффийн шинжилгээний 120.000 төгрөг, нийт 1.970.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

Хохирогч Ц.Ган-Эрдэнэ  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах Хаадын өргөө ресторан, караокегоор үйлчлүүлж байгаад гарах гэж байтал үүдэнд намайг цохисон залуу С.М манай нэг танил эмэгтэй дүүтэй хэрүүл маргаан хийгээд байсан тэгэхээр нь би наанаас нь больчих гэж тэр залууд зөндөө хэлсэн тэгсэн нөгөө залуу манай дүү рүү далайх шиг болсон бөгөөд манай дүү цочоод барьж байсан усаа цацчихсан тэгсэн нөгөө залуу зөрүүлээд барьж байсан шилтэй пивоныхоо пивийг цацсан тэгэнгүүтээ дээшээ гараад явчихсан бөгөөд би нөгөө дүүтэйгээ араас нь очиж чи эмэгтэй хүнээс уучлулт гуй гэхэд гартаа архины шил барьж ирээд миний толгой руу цохион тэгтэл тэр байсан хүмүүс салгатал нөгөө залуу хоёр давхрын цонхоор гараад гүйчихсэн өөр болсон зүйлгүй. ...С.М гэх залуу миний толгой орчим шилээр нэг удаа цохиж толгой хагалсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

Гэрч Б.Хатанмөрөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “Тухайн өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр ажлынхаа хүмүүстэй Чингэлтэй дүүрэгт байрлах нэг караокед орж пиво ууцгаасан тэгсэн манай ажлын С.М тэнд байсан намхан нуруутай залуу болон түүнтэй хамт явж байсан эмэгтэйчүүдтэй хэрүүл хийгээд байхаар нь манай ажлынхан С.М-г цааш авсан бөгөөд би энэ хойгуур нь нөгөө хохирогч эрэгтэй болон түүнтэй хамт явсан эмэгтэйчүүдийг тайвшруулах санаатай очиж ярилцсан бөгөөд арай гайгүй болж тайвшраад хэл амаа ололцож эхэлсэн бөгөөд хохирогч талын зүгээс нөгөө ус цацсан залуугаа авчраад уучлал гуйлгачих тэгүүл бид нарт гомдол байхгүй гэхээр нь С.Мыг авчирч уучлалт гуйлгатал нөгөө хүүхнүүдийн нэг нь чи тэгвэл бид нарт пиво авч өг гэсэн чинь С.М юу яриад байгаа юм гээд дахин хэрүүл өрнөсөн тэгсэн нөгөө хохирогч залуу хажуугаас нь орж ирээд С.Мын нүүр орчим гараараа нөгөө эрэгтэйгийн толгой орчимд нэг удаа  цохитол нөгөө эрэгтэйгийн толгойноос цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/

Шүүгдэгч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед ажлынхаа хамт олонтой Хаадын өргөө гэх газар очиж үйлчлүүлэн тэнд байсан эмэгтэйтэй эхэлж маргаан хийн дараа нь тухайн эмэгтэйтээ хамт явсан хохирогч Ган-Эрдэнэ гэх залуутай хэрүүл маргаан хийж барьж байсан пивоныхоо шилээр түүний толгой орчим нэг удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №4647 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Ц.Ган-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн зулай, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34-р хуудас/

Шүүгдэгч С.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45-р хуудас/

Шүүгдэгч С.М-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 43-44-р хуудас/

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон, оролцогч нарын эрхийг зөрчсөн ноцтой зөрчилгүй байна. 

Шүүгдэгч С.М нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаадын Өргөө” ресторан дотор иргэн Ц.Ган-Эрдэнэтэй маргалдаж улмаар Ц.Ган-Эрдэнийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж  хохирогчийн биед тархи доргилт, зүүн зулай, духанд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ц.Ган-Эрдэнэ, гэрч Б.Хатантөмөр нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №4647 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.М-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруу болон хэргийн нотлох баримтын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй,  С.М нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. 

Шүүгдэгч С.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос шүүгдэгч С.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М нь хохирогч Ц.Ган-Эрдэнэд мөрдөн шалгах ажиллагааны үед 820.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Хохирогч Ц.Ган-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “Синдерелла клиник” ХХК-ийн эмнэлэгийн дүгнэлт, эмчилгээний төлөвлөгөө, гарч болох зардлын талаарх баримтыг ирүүлсэн байна. Хохирогчийн зүгээс сорви арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ба эмчилгээ 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр хийлгэх, компьютер, Натур эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, нийт 1.970.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн боловч дээрх нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд ирүүлсэн нотлох баримт хангалтгүй, томографийн шинжилгээний хариуг ирүүлсэн боловч томографийн шинжилгээний төлбөр төлсөн санхүүгийн баримтыг ирүүлэгүй, сорви арилгах эмчилгээ хийлгэх үнийн дүн эмчлүүлэгчийн биеийн байдал, сорви эдгэрэлтийн байдал зэргээс хамаарч хэд хэдэн эмчилгээг хослуулан хийлгэх шаардлагатай талаар эмнэлэгийн дүгнэлтэнд дурьдагдсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг шүүхээс нарийвчилан тогтоох боломжгүй байна. Иймд хохирогч Ц.Ган-Эрдэнэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч Ц.Ган-Эрдэнийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардалыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.М нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон