Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 432

 

2020        06          03                                  2020/ШЦТ/632

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: С.Солонго,

Шүүгдэгч: Ц.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Ц.М-д  холбогдох эрүүгийн 1911 0311 70310 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар  2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Баянсоёмбо хотхоны 64б байрны 52 тоотод оршин суух хаягтай,

Урьд Нийслэлийн Шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 20 жил хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Ц.М,

Холбогдсон хэргийн талаар:

Ц.М нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Оюунтуяаг “бусадтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг чинь байна. Бичлэгийн хүмүүст болон чиний хүүхдэд үзүүлнэ, 7 хоногт 1-2 удаа ирж бай” гэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би уурандаа тухайн үед хохирогч болон түүний дарга руу нь мессеж бичсэн нь үнэн. Гэхдээ надад мөнгө авах ямар нэгэн санаа байгаагүй.” гэв.

Хохирогч Д.Оюунтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би шинэ ажилд ороод ажиллаж байхад Амараа гэх манай дарга руу Ц.М миний эхнэрийг оролцуулж грүпп секс хийсэн биздээ булайг чинь дэлгэнэ гэх утгатай мессеж бичсэн байсан. Амраа дарга намайг дуудаж энэ юу болоод байна гэж хэлсэн. Ц.М намайг хүмүүстэй хардаж хэл амаар доромжилж байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.М, Гүнд гэсэн нэг хүнтэй хамт манай гэрт ирээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ц.М намайг чи манай найзтай бэлгийн харьцаанд орчих гэж хэлсэн. Би өөрөө зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. Дараа нь Ц.Мтай бэлгийн харьцаанд орсон юм. Гэтэл Ц.М би тухай үед бичлэг хийсэн байгаа уг бичлэгийг хүмүүст болон чиний хүүхдэд үзүүлнэ гэж айлган сүрдүүлэн 7 хоногт 1-2 удаа ирж бай энэ бичлэгээ устгуулахын тулд 30.000.000 төгрөг гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/

Гэрч С.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Данжин овогтэй Оюунтуяа УИХ-н тамгийн газрын шинэ намын зөвлөлийн ажлын албан нарийн бичиг гэсэн албан тушаалд орсон. 2019 оны 12 дугаар сард өдрийг санахгүй байна 88191144 дугаарын утаснаас Оюунтуяатай холбоотой ёс бус үгтэй мессеж ирсэн. Би Оюунтуяаг дуудаад энэ ямар учиртай юм бэ гэж асуусан. Оюунтуяа би энэ хүнийг танина гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Би Оюунтуяад чи ийм байж болохгүй ажлаа өг гэсэн шаардлага тавьсан. Тэр хүн миний утасны дугаарыг яаж олж авсан талаар мэдэхгүй байна. Би тухай үед ирсэн мессежийг уншиж байсан сайн санахгүй байна. Тухайн үед мессежийг нь устгасан. ...миний утсанд ирсэн мессеж нь бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараана гэсэн утга бүхий зүйл бичсэн байсан. Д.Оюунтуяа гэрээгээр ажилд орсон 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гэрээ нь дууссан” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 25-р хуудас/

Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Оюунтуяатай 3-4 жилийн хугацаанд амьдарч байхад 3-4 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан асуудлууд байдаг Энэ асуудал нь Оюунтуяагийн өөрийнх нь өөр хүмүүстэй завхайрч, бэлгийн харьцаанд орсон асуудлаас үүдээд хэрүүл маргаан үүсээд муудалцаад гар хүрч байсан тохиолдол байна. Түүнээс биш би байнга зодож, нүдээд дарамтлаад байсан асуудал байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Аварга тосгон ороод Улаанбаатар хотруу буцаж явахад Оюунтуяа намайг хардаж сэрдээд намайг зодож цохиж байсан. Тэр үед би Оюунтуяаг зодож цохиогүй ба Оюунтуяа нь өөрөө бие өвдөөд байна гээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг орж биеэ үзүүлнэ гээд үзүүлсэн. Тэр үед Оюунтуяа намайг зодсон гэж худлаа хэлээд эмнэлгийн сувилагчаар цагдаад дуудуулсан байсан. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2018 оны 03 дугаар сард Оюунтуяа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон тул энэ асуудлаас болж муудалцаад Оюунтуяаруу цайны аяга шидсэнээс болоод гэмтэл аваад шүүхээр орж хуулийн хариуцлага хүлээж байсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Оюунтуяа нь баяр ёслолын өдөр болж байхад гадуур тэнээд гэртээ ирзхгүй байгаад байхаар нь гэртээ ирээ, хамт хамаатан садангийн гэрт очих гэхэд ирэхгүй байснаа амралтнаас ирэхээр нь тэр асуудлаас болж муудалцахад Оюунтуяа хүнтэй хамт явж байна дөхүүлж өгчихөөд яваад очно гэж хэлэзд гэрээс гарч яваад буцаж ирэхгүй болохоор нь би араас нь гзрлүү нь очиж уулзах гээд хаалгыг нь тогшиход Оюунтуяа цагдаад дуудлага өгсөн байсан. 2019 оны 08 дугаар сард биш юм 2019 оны 11 дүгээр сард манай гэрт ирж хэрүүл хийгээд хоорондоо мзргалдсан юм. Тэр үед би жоохон согтуу унтаж байхад Оюунтуяа намайг цагдаад дуудлага өгч шалгуулж байсан. Гэхдээ уг асуудалд би Оюунтуяад гар хүрч зодож байгаагүй учраас зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 179-182-р хуудас/

Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн  26-40-р хуудас/

Шүүгдэгч Ц.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62-р хуудас/

Шүүгдэгч Ц.М-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 115-р хуудас/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан тухай тогтоол /хавтаст хэргийн 191-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч Ц.М-н гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 192-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 193-р хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Оюунтуяаг “бусадтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг чинь байна. Бичлэгийн хүмүүст болон чиний хүүхдэд үзүүлнэ, 7 хоногт 1-2 удаа ирж бай” гэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Оюунтуяагийн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.М нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Ц.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Оюунтуяа нь “...хэрэгтэй холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул  шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.М нь урьд Нийслэлийн Шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 20 жил хорих ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ялыг тус тус бүрэн биелүүлсэн болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан тухай тогтоолоор тогтоогдож байна.  Иймд Ц.Мыг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Ц.М-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Шүүхээс шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон