Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

2020             4            10                                            2020/ШЦТ/215

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М  даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ө ,

Улсын яллагч Б.А /томилолтоор/,

Шүүгдэгч Т.Н , түүний өмгөөлөгч С.О  /ҮД:0229/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б  овгийн Т-ийн Н-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мужаан мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо 10-42 тоотод оршин суух, “Бест буйдан” ХХК-нд бэлтгэгч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 79 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б  овогт Т-ийн Н , /РД:............/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н  нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бэйст буйдан” ХХК-ний хашаанд иргэн О.З-тай маргалдан түүний толгойн руу нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хохирогч О.З  мөрдөн байцаалтын шатанд “...Би цехийн ажилчдынхаа хамт гарч тамхилах гээд явж байтал Т.Н  нь өөдөөс ирээд “эргүү бацаан минь, гаръя үзчих үү” гэхээр нь би “тэгье тэгье” гээд бид 2 гарах гээд явсан. Ингээд үүдээр гарч гадаа гартал араас Т.Н  нь гараараа миний нүүр рүү 3 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг тэвэрч авахад түүнээс архи үнэртэхээр нь түүнийг цааш нь түлхээд “та уусан идсэнээ шингээ” гэж хэлсэн. Энэ үед манай цехийнхэн гараад ирчихсэн Т.Н г “чи яах гээд байгаа юм, боль боль” гээд салгасан. Тэгтэл Т.Н  нь “би чамаар ууж идэхээ заалгах юм уу, эргүү бацаан минь” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би түүний нүүр руу нь гараараа 1 удаа цохиход тэрээр газар унасан. Тэгтэл манай цехийн н.А  ах Т.Н г өмөөрч миний нүүр рүү гараараа 2 удаа цохихоор нь би нүүрээ хамгаалж тонгойгоод түүнийг зөрүүлээд тэвэрч автал Т.Н  нь гартаа мод барьж ирээд миний толгой руу 1 удаа цохисон. Тэгтэл миний толгойноос цус гарч байсан. Т.Н  нь эхлээд миний зүүн шанаа руу гараараа 3 удаа цохисон. Тэгээд модоор толгой руу 1 удаа цохиж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-18-25/

2. Гэрч Г.О  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...О.З  нь Т.Н д хандан “чамд ямар хамаатай юм бэ, хоёулаа гарах уу гэтэл Т.Н  нь ч гэсэн гаръя” гээд байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс больцгоо гээд байсан бөгөөд Т.Н  өөрөө хоолоо идэлгүй гараад явчихсан. О.З  миний хажуу талын сандал дээр сууж хоолоо идчихээд гараад явсан. Би тэндээ хоолоо идээд үлдсэн юм. Би хоолоо идэж дуусчихаад цех рүү ороод удаагүй байтал Т.Н  орж ирээд “би О.З г модоор толгой руу нь цохичихлоо, одоо эмнэлэг авч явахаас” гээд хувцасаа сольж байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,

3. Гэрч Д.Н  мөрдөн байцаалтын шатанд “...Т.Н  дуугүй байлдаа гэж хэлэхэд О.З  нь “чамд ямар хамаатай юм пизда минь гэсэн. Тэгтэл Т.Н  чимээгүй болчихоод удалгүй хоолоо ч гүйцэт идэлгүй гараад явчихсан юм. Т.Н гийн завьжны баруун хэсгээс цус гарч байсан. Харин О.З гийнх нь толгойноос цус гарч байсан бөгөөд тэр үед л энэ хоёрыг зодолдсон байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-36-37/

4. Гэрч М.А  мөрдөн байцаалтын шатанд “...Т.Н , О.З  нар нь хамтдаа үйлдвэрээс гарч ирээд маргалдаад байгаа бололтой байсан. Тэгтэл тэр хоёр бие биенийгээ цохиод авах шиг болсон. Би контайнер руу мод буулгачихаад гараад иртэл Т.Н  газар явган суучихсан амнаас нь цус гарчихсан байдалтай ард нь О.З  хоолойг нь боогоод байгаа бололтой зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёр дээр очоод “хүүш болиоч хүн аллаа” гэхэд О.З  Т.Н г тавьсан. Тэгтэл Т.Н  газар хэвтэж байсан модыг авч О.З гийн толгой руу 1 удаа цохисон. Буйдангийн рам угсархад хэрэглэдэг өргөн нь 4 см, зузаан нь 1.5 см, урт нь багцаагаар 40-50 см урттай нойтон нарс модоор толгой руу нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-38-39х/,

5. Гэрч С.Н  мөрдөн байцаалтын шатанд “...О.З  шууд Т.Н гийн нүүр рүү гараараа 1 удаа цохиход тэрээр газарт савж унасан. Тэгэхээр нь О.З  дээрээс нь гараараа нүүр рүү нь 1 удаа цохиод дээрээс нь дарж байсан. Энэ үед Анхбаяр ирээд “болиоч” гээд О.З г цааш нь түлхсэн. Энэ үед Т.Н  газраас мод аваад О.З гийн толгой руу 1 удаа цохисон. Хоолойг нь боосон болон чирсэн асуудал болоогүй...Тэр хоёрыг Анхбаяр ах салгачихаад байж байхад Т.Н  нь босохдоо газраас мод авч түүнийг цохисон...” гэх мэдүүлэг /хх-42-44х/,

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2631 дугаартай “....О.З гийн биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-52х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Т.Н  нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бэйст буйдан” ХХК-ний хашаанд иргэн О.З-тай маргалдан түүний толгойн руу нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

 

Шүүгдэгч Т.Н н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Т.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Н д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч О.З  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Т-ийн Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Н д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М