Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

2020             4            10                                            2020/ШЦТ/214

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М  даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

Улсын яллагч П.Э,

Шүүгдэгч Х.М , түүний өмгөөлөгч С.Б  /ҮД:2978/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Д овогт Х овогтой Мд холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд болосролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Миний гэр хотхоны 60г-70 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Х-ын М /РД:...............3/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний гэр хотхоны 60г байрны 70 тоотод хамтран амьдрагч Д.Майцэцэгийг Бүгд Найрамдас Солонгос Улс руу явуулахгүй гэх шалтгаанаас болж маргалдаж байхдаа хүү М.Ч-г  ор руу авч шидэн, түүний ам руу нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд үүдэн шүдний баруун 1, 2-р сүүн шүд, зүүн 1-р сүүн шүдний булгарал, буйланд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Насанд хүрээгүй хохирогч М.Ч  мөрдөн байцаалтын шатанд “...Аав Х.М  нь ээж Д.Майцэцэгийн чемодантай хувцасыг авч шидсэн бөгөөд аав архи уучихсан орж ирсэн юм. Тэгээд аав Х.М  ээжийн хувцасыг урсан байсан бөгөөд намайг ор луу авч шидсэн. Мөн миний ам руу гараараа хэд хэдэн удаа цохисноос болоод миний гурван шүд унасан. Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,

2. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд  “...Х.М  М.Ч-г  ор руу түлхэж унагаасан, буцаад босоод ирсэн чинь алгадаж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

 3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 347 дугаартай “...М.Ч ий биед тархи доргилт, дээд үүдэн баруун-1, 2-р сүүн шүд, зүүн 1-р сүүн шүдний булгарал, буйланд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 27-28х/, 

4. 88028985 дугаараас Цагдаагийн байгууллагад өгч байсан дуудлагын лавлагааны хуудас, мэдээлэл /хх-ийн 46-47х/,

5. Гэрч Н.Н-г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би ариун цэврийн өрөөнд байж байтал манай охины хүү М.Ч  чангаар орилхоор нь гараад ирсэн чинь Х.М  манай охин Д.М-гийн хоёр гарыг урд нь барьчихсан хувцасны шүүгээ рүү тулгачихсан зогсож байсан. М.Ч  гурил элддэг мод аваад орж ирээд Х.М ийг цохисон. Тэгтэл Х.М  хүү М.Ч-г  ор руу шидсэн. Тэгтэл Д.М  ээж энэ хүүхэд аваадах гэж хэлсэн. Тэгтэл Х.М  М.Ч ий ам руу алгадсан. Тэгээд би хүү М.Ч-г  аваад өөр өрөөнд оруулсан юм. Тэгтэл М.Ч ий 3 шүд унасан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55х/,

6. Гэрч Л.Т   мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Хажуу айлд хүн чанга дуугараад байсан бөгөөд хаалга тогших чимээ гарахаар нь хаалгаа тайлсан чинь манай хөрш Д.М-гийн ээж нь манайд ороод ирээч манай хүргэн согтуу ирчихээд агсан тавиад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав н.Л-д  та орчих, настай хүн хараад гайгүй болох байлгүй гэж хэлсэн. Манай аав н.Л 10 орчим минутын дараа буцаад гэрт ороод ирсэн бөгөөд яасан гэж асуухад гайгүй болчлоо, хүүхэд нь л уйлаад байна. Хүүхдээ зодсон юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 х/,

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Х.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний гэр хотхоны 60г байрны 70 тоотод хамтран амьдрагч Д.М-гийг Бүгд Найрамдас Солонгос Улс руу явуулахгүй гэх шалтгаанаас болж маргалдаж байхдаа хүү М.Ч-г  ор руу авч шидэн, түүний ам руу нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд үүдэн шүдний баруун 1, 2-р сүүн шүд, зүүн 1-р сүүн шүдний булгарал, буйланд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

 

Шүүгдэгч Х.М ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Х.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.М д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч М.Ч  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д  овогт Хишигбаярын Мягмаргэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М ийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.М д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М