Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                       

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/00019/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1В байрны 118 тоотод оршин суух, регистрийн дугаар ТИ57030801, Сартуул овогт Тамжидийн Даваажаргалын

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Даваажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1980 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Төв аймгийн Баянчандмана сангийн аж ахуйн 179 дүгээр зочид буудалд үйлчлэгчээр ажилласан. 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Монгол Улсын Батлан хамгаалах Яамны Батлан хамгаалахын төв архивд шүүлгэж үзэхэд орсон, гарсан тушаал бичигдээгүй байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1980 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баянчандмана 179 дүгээр ангид ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Даваажаргалын гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    

Хүсэлт гаргагч Т.Даваажаргал нь Төв аймгийн Баянчандмана сангийн аж ахуйн зочид буудалд үйлчлэгчээр 1980 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь 1980 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Баянчандмана сумын Замт багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  регистрийн дугаар  ТИ57030801,  Сартуул овогт  Тамжидийн  Даваажаргалыг  Төв

 

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Бичих\Т.Даваажаргал-ажилласан жил.docx

аймгийн Баянчандмана сангийн аж ахуйн зочид буудалд үйлчлэгчээр 1980 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Даваажаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУЯА