Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2017/00016/И |
Дугаар | 135/шш2017/00028 |
Огноо | 2017-01-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 135/шш2017/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2017/00016/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* баг, ******* хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* овогт ******* *******
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие 1966 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотод төрсөн, одоо 50 настай. Хөдөлмөрийн хортой, халуун нөхцлөөр тэтгэвэрт гарах болзол хангасан боловч Нийгмийн даатгалын хэлтсээс ажилд орсон тушаал дутуу, хөдөлмөрийн дэвтэр засвартай байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байна. ******* миний бие барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Барилга конторын Барилгын материалын үйлдвэрт 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тоосгон заводын дугуй зууханд тоосго өрлөгчөөр ажилд орж 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж ирээд хуучин ажиллаж байсан Увс аймгийн Барилга конторын барилгын материалын үйлдвэрийн тоосго заводод дугуй зуухны тоосго өрлөгчөөр ажилд орж 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан юм. Энэ байгууллагад ажиллаж байх үеэр 1992 онд манай байгууллага зохион байгуулалтын өөрчлөлтөөр орж “Барилгын бирж” нэртэй болсон юм. Анх ажилд орсон тухай хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн байгаа бөгөөд ажлаас халагдсан тухай хөдөлмөрийн дэвтрийн бичилт засвартай байгаа ажлаас халагдсан тушаалыг олж хавсаргасан тул ******* миний биеийг 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Увс аймаг дахь барилгын материалын үйлвэрийн тоосго заводын дугуй зууханд тоосго өрлөгчөөр ажиллаж байсан. 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ардын цэргийн 187 дугаар ангид цэргийн алба хаасан хугацаа, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Увс аймаг дахь барилгын материалын үйлдвэрийн тоосго заводын дугуй зууханд тоосго өрлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч ******* нь Увс аймгийн барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тоосго өрөгчөөр, Ардын армийн 187 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цэргийн алба хааж, Увс аймаг дахь барилга трестийн тоосгон заводын дугуй зууханд 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, Увс аймаг дахь барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тоосго өрлөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтэр, 2000 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Цэргийн үүрэгтний үнэмлэх, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан-Гадас одонт барилга трестийн даргын 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 315 дугаар Ажилд томилох тухай тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан-Гадас одонт барилга трестийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот Барилгын биржийг зохион байгуулах тухай тушаал, Увс аймаг Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 105 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 361 тоот Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар регистрийн дугаар *******, ******* ******* овогт ******* ******* Увс аймгийн Барилга үйлдвэрийн контор, Барилгын Материалын үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тоосго өрөгчөөр, Ардын армийн 187 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цэргийн алба хааж, Увс аймаг дахь барилга угсралтын трестийн тоосгон заводын дугуй зууханд 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, Увс аймаг дах Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тоосго өрлөгчөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА