Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

 

2020             4            13                                             2020/ШЦТ/220

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М  даргалж,

Нарийн бичгийн дарга М.С

Улсын яллагч Х.Э,

Шүүгдэгч Д.Д, Н.Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 мөн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Ө овогт Дгийн Д, болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн О овогт Н-гийн Х нарт холбогдох  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл-6, ээж, хүргэн ах, эгч, дүү нарын хамт оршин суудаг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 1-14, Сонорчих ХХК-нд борлуулагч ажилтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ө овогт Д-гийн Д, /РД: /.................../. 

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл-6, ээж, хүргэн ах, эгч, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 1-14 тоотод оршин суудаг, Сонорчих ХХК-нд мах шулагч ажилтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, О овогт Н-гийн Х, /РД: /................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх саран” сувиллын ажилчдын дотуур байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...сувилагч Н-г   гичий, янхан... гэж хэллээ гэж уурлан өөрийн төрсөн дүү Н.Х тай бүлэглэн хохирогч Н.Т-г  нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж газар унагааж 4-5 удаа гуя, цээж, гар руу нь өшиглөж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Д.Д нь мөн өдөр М.Т , С.О  нарыг эхнэр Ганцэцэгийгээ олж ир гэж уурлан С.О г толгой руу нь 2-3 удаа цохиж, гэдэс рүү нь өшиглөсөн,  М.Т ийг толгой руу нь цохиж газар унагаан, гар хөл рүү нь өшиглөж тус тусынх нь эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Х  нь өөрийн төрсөн ах  Д.Д-г өмөөрч Н.Т-г  шанаанд нь 1 удаа, толгойн тус газар нь 2-3 удаа цохиж Д.Дтай бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх саран” сувилалд Т , О, Намсрай, С , Ганцэцэг нартай хөзөр тоглоод Боргио нэртэй 2,5 литрийн пиво уугаад сууж байсан. Гаднаас Т,  ах орж ирээд хамт пиво уусан. Т, Т  бид гурав гарч Хар Чингис 0,75 граммын хоёр шил архи авч ирээд уугаад сууж байсан чинь Н  гэдэг сувилагч орж ирээд Т,  ахтай маргалдсан. Тэгэхэд Т,  Н  эгчийг гичий, янхан гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь битгий, боль гэж хэлээд гуйгаад байхад олон хүний дэргэд янз бүрээр Т,  ах хараагаад байхаар нь би босоод зүүн талын шанаанд нь гараараа нэг удаа цохиод  коридорт гараад толгойруу нь зүүн гараараа хэд, хэдэн удаа цохиод хөл рүү нь нэг өшиглөөд шалан дээр унахаар нь 4-5 удаа гуя, цээж, гар луу нь өшиглөсөн. Мөн уруул руу нь нэг удаа өшиглөсөн. Харин Ог бол Т, г цохиж байхад О дундуур салгах гэж ороод нүүрэндээ буюу баруун талын шанаандаа нэг цохиулаад гуяндаа нэг өшиглүүлсэн.Т ийг би согтуу тэнэг уурандаа толгойруу нь гараараа нэг цохиод халтираад унахаар нь хөл, гар луу 4-5 удаа цохисон. Т,  намайг боогоод байж байхад Х  орж ирээд гараараа нэг удаа цохиж байсан. Тэгээд би гараад явсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нараас бүгдээс нь уучлалт гуйсан. Прокурортой ял тохиролцсон, түүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүгдэгч Н.Х  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Энх саран” сувилал дээр ээлжиндээ гарж байхад Намсрай ирээд ах чинь зодолдоод байна гэхээр нь очсон чинь Д.Д, Н.Т,  барилцчихсан байхаар нь ахыгаа өмөөрөөд гараараа Н.Т-г ийн  зүүн талын шанаанд нэг удаа цохиж салгасан. Байж байгаад эргээд орсон чинь дахиад тэр хоёр зууралдаад тонгойсон байхаар нь Н.Т-г ийн толгойруу нь 2-3 удаа гараараа цохисон. Маш их гэмшиж байна. Н.Т-г оос уучлалт гуйсан. Прокурортой ял тохиролцсон, түүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Н.Т,  мөрдөн байцаалтын шатанд “... 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилчдын дотуур байранд Д.Дгийн өрөөнд намайг ороход Т  Ганцэцэг, О, С о, Намсрай нар нэг шил 0,75 граммын “Хар Чингис” нэртэй архи талдаа ортол уусан байсан.Тэрнээс нь би гурав татаад тэгээд архи нь дууссан. Тэгэхээр нь би Т , Д  хоёртой дэлгүүр яваад 2 шил 0,75 граммын “Хар Чингис” архи аваад буцаж очоод уусан.Тэгтэл гаднаас физик эмчилгээний Н  орж ирээд намайг авч гарах гээд байхаар нь би гарахгүй гээд Н тай маргалдаад байж байсан чинь Д  босч ирээд шууд миний зүүн талы хүзүү рү өшиглөөд, гараараа нүүр рү цохиод байхаар барилцаж аваад коридорт гарахад намайг гар, хөлөөрөө цохиж өшиглөөд хана мөргүүлээд газар унангуут өшиглөөд байсан.Тэгэхээр нь би Д г тэврээд дээр нь дараад газар унасан байж байхад Х  орж ирээд миний толгойн дагз руу гараараа нэг удаа цохиод мөн миний зүүн талын чих, эрүү, зүүн талын нүдрүү болон толгойн хэсэгт нэлээд хэдэн удаа өшиглөөд гараад явсан. Харин миний цээж, гар, хөлөнд Д  сүүлд нь өшиглөж зодсон. Эхлээд Д тай барилцаж авахад миний толгой нүүр зүгээр байсан харин Д г дараад байж байхад Х  цохиж зодсон. Надад учирсан толгойн хэсгийг гэмтлийг Х , харин толгойноос бусад гэмтлийг Д  учруулсан. Би эмчилгээний зардалд 305000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-53-56х/,

4. Хохирогч М.Т  мөрдөн байцаалтын шатанд “...Д.Д Т, г шууд очоод гараараа нүүр рүү нь 4-5 удаа цохиод хөл рүү нь мөн 4-5 удаа өшиглөсөн.Тэгэхэд нь Т,  Д.Дг бариад доороо дараад хэвтэж байсан чинь Н.Х  гаднаас орж ирээд Н.Т-г  нүүр рүү нь гараараа 1 удаа цохиод, хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд гараад явсан.Тэгэхээр нь би зугтаагаад урд талын байранд ороод хоёр давхарт явж байхад Д.Д араас орж ирээд миний толгой руу гараараа нэг удаа цохиж, өшиглөсөн. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-57-59х/,

5. Хохирогч С.О  мөрдөн байцаалтын шатанд “...Д.Д миний гэдэс рүү нэг удаа, толгой руу гараараа 3 удаа цохисон. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээ хийлгээгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-59-61/

6. Гэрч С  мөрдөн байцаалтын шатанд “... Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдлах “Энх саран” сувилалд бид нар байрлаж ажилладаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д гийн өрөөнд намайг хөзөр тоглох уу гэж Д  дуудсан. Тэгээд би 22 цаг 30 минутад тэдний өрөөнд ороход Д , Т, , Т , О, Ганцэцэг нар байсан. Би ороод хөзөр тоглоод сууж байхад гаднаас Н  гэдэг хүн орж ирээд Т, той чи өрөөндөө хүнтэй унтсан барьсан гэх зэргээр тэр хоёрын дунд хэрүүл эхэлсэн. Д  Т, г өрөө рүү нь оруулах гээд аваад явсан. Араас нь Ганцэцэг гараад яваад буцаад орж ирэхдээ би явлаа гээд хувцасаа аваад гарах гэхээр нь О бид хоёр цуг гараад чи харанхуйд яваад яах вэ гэсэн. Тэр үед 1 цаг 30 орчим минут болж байсан ба О эргэж ороод Ганцэцэг бид хоёр урагшаа 4 дүгээр байр руу явсан.... гэх мэдүүлэг /хх -64х/,

            7. Гэрч Ч.Т  мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 01 цаг 20 минутын үед өрөөндөө амарч байтал гадаа байрны коридорт хүмүүс чанга чанга яриад хашгираад байхаар нь гараад ирсэн чинь Т,  Д  хоёр хоорондоо зодолдож байсан. Бид нар бүгдээрээ нийлж байгаад салгаад би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-63х/

            8. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Н-гийн  гаргасан 2202 дугаартай “...Н.Т-г ийн биед баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаа , эрүү, цээжний зөөлөн эдийн няцралт, тархи доргилт, дээд уруулд зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1шүдний эмтрэл, зүүн жавьж, баруун бугалга, цээжний зүүн хэсэг, зүүн гуя, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-47-48х/,

9. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2197 дугаартай “...М.Т ийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээрүүсэх боломжтой шинэ гэмтэл.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт/хх-36-37х/,

10. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан 2200 дугаартай “... С.О гийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээрүүсэх боломжтой шинэ гэмтэл.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-41-42х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх саран” сувиллын ажилчдын дотуур байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...сувилагч Н-г   гичий, янхан... гэж хэллээ гэж уурлан өөрийн төрсөн дүү Н.Х тай бүлэглэн хохирогч Н.Т-г  нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж газар унагааж 4-5 удаа гуя, цээж, гар руу нь өшиглөж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Д.Д нь мөн өдөр М.Т , С.О  нарыг эхнэр Ганцэцэгийгээ олж ир гэж уурлан С.О г толгой руу нь 2-3 удаа цохиж, гэдэс рүү нь өшиглөсөн,  М.Т ийг толгой руу нь цохиж газар унагаан, гар хөл рүү нь өшиглөж тус тусынх нь эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Н.Х  нь өөрийн төрсөн ах  Д.Д-г өмөөрч Н.Т-г  шанаанд нь 1 удаа, толгойн тус газар нь 2-3 удаа цохиж Д.Д-тай бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 мөн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Өөлд овогт Дашдаваагийн Д , болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн О овогт Н-г  ийн Х  нарт холбогдох  гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан саналыг Д.Д, Н.Х  нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 мөн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тус тус торгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг тус бүрийг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Д, Н.Х  нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө овогт Д-гийн Д , О овогт Н-г  ийн Х  нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

 

2. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, мөн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Н.Х  нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Д, Н.Х  нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д, Н.Х  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М