Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                       

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/00004/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-19 тоотод оршин суух, регистрийн дугаар МТ57011211, Боржигон овогт Багмадын Энхтайваны

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн барилгын ТМС-д сурсан. Ардын армийн 032 дугаар ангид 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 1979 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан 6 жил 02 сар 07 хоног, 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Бугантын мод бэлтгэлийн аж ахуйн паркет, зүсмэлийн үйлдвэрт 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан 15 жил нийт 26 жил 02 сар 07 хоногийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Энхтайваны гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    

Хүсэлт гаргагч Б.Энхтайван нь 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Барилгын Техник Мэргэжлийн сургуульд суралцаж, 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр, 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ардын армийн 032 дугаар ангид цэргийн алба хааж, 1979 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга Угсралтын трестэд өрлөгчнөөр, 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөөгийн мод бэлтгэлийн  паркет  зүсмэлийн  үйлдвэрт  хөрөө,  рамчнаар,  1992 оны 04 дүгээр сарын 24-ний

 

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Бичих\Б.Энхтайван-ажилласан жил.docx

өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Бугант ХК-д хөрөө, рамчнаар тус тус ажиллаж байсан болох нь Монгол Улсын Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 000006878 тоот Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан-Гадас одонт барилга трестийн даргын 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 185 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөнгөн Үйлдвэрийн Яамны харъяа партизан Г.Бумцэндийн нэрэмжит Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 46 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, Нийгмийн даатгалын дэвтэр, Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн захиргааны 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Сайшаалын үнэмлэх, БНМА Улсын Хөдөлмөрийн Баатар Б.Дашзэвэгийн нэрэмжит Гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн Намын хорооны 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Дурсамж, Увс аймгийн Барилга угсралтын трестийн зөвлөлийн 1982 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Баярын бичиг, Сайшаалын үнэмлэх, Увс аймгийн Алтан-Гадас одонт Барилга угсралтын трестийн 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Диплом, Увс аймгийн Барилгын конторын даргын Гэрчилгээ, Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 114 тоот Баян-Өлгий аймгийн ТМС төгссөн хүмүүсийг ажилд хувиарлах тухай тушаал, тушаалын хавсралт, Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 136 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 307 дугаар Ажилд авах тухай тушаал, ББМҮ-ийн яамны харъяа Увс аймаг дахь Алтан-Гадас одонт барилга угсралтын трестийн даргын 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 185 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, ОМАҮ яам Сэлэнгэ аймгийн партизан Г.Бумцэндийн нэрэмжит Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 138 дугаар Ажилд томилох тухай тушаал, фото зураг, гэрч Д.Саранчимэгийн “...1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Бугант сумын Мод бэлтгэлийн трестэд Б.Энхтайван нь ажиллаж байсан, мод бэлтгэх дээр ажиллаж байсан юм. Энэ нь рам, бөөрөнхий мод оруулдаг ажил байсан юм. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Түмэнжаргалын “...Б.Энхтайван нь 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн барилга угсралтын трестэд ажиллаж байсан нь үнэн, энэ хугацаанд өрлөгчин хийдэг байсан юм. 1976 он хүртэл ажилласан нь үнэн юм...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар регистрийн дугаар МТ57011211, Боржигон овогт Багмадын Энхтайваныг 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Барилгын Техник Мэргэжлийн сургуульд суралцаж, 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр, 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ардын армийн 032 дугаар ангид цэргийн алба хааж, 1979 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга Угсралтын трестэд өрлөгчнөөр, 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөөгийн мод бэлтгэлийн паркет зүсмэлийн үйлдвэрт хөрөө рамчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Бугант ХК-д хөрөө рамчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Б.Энхтайван нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУЯА