Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 54

 

                                                                       

 

 

 

 

 

 

 

 

     

            

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2017/00018/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын 3 дугаар баг, Санжинт гудамж, хөдөө тоотод оршин суух, регистрийн дугаар ПЖ75121502, Гуулин овогт Оролмаасүрэнгийн Баянбилэг,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын Хайрхан баг, 41-12 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЙ73051308, Зуутраг овогт Цонхоогийн Оюунгэрэлд холбогдох

 

“1.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Баянбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О.Баянбилэг нь Ц.Оюунгэрэл болон нөхөр Өсөхжаргалд зээлийн гэрээ хийлгүйгээр аман гэрээ итгэлцэлийн үүднээс 1.000.000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлсэн. Өөрөө надаас гуйж сарын хугацаатай авсан боловч одоог хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Ц.Оюунгэрэл нь Шарын гол суманд Мөнх тэнгэрийн хүү ХХК, Солонго дэлгүүрт худалдагч, нөхөр Өсөхжаргал нь говьд хамгаалагч хийдэг бололцооны амьдралтай боловч өгөхгүй байгаа. Ц.Оюунгэрэл нь 1.000.000 төгрөгийг өөрийн гараар надаас тоолж авсан нь үнэн болно. Тухайн үед удахгүй өгнө гээд авсан боловч худал, үнэн хэлсээр өдийг хүрлээ. Иймд би аргаа баран хуулийн байгууллагад хандлаа. Эдгээр хүмүүст хариуцлага тооцож намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Оюунгэрэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

О.Баянбилэгийн нэхэмжлэлийн дагуу мөнгөө өгөх болно. Сар бүрийн 25-ны өдөр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг бэлнээр өгнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч О.Баянбилэг нь хариуцагч Ц.Оюунгэрэлд холбогдуулан 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар О.Баянбилэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Оюунгэрэлд холбогдох 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О.Баянбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 14.250 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 14.250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Баянбилэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА