Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 135/шш2017/00056

 

                                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2017/00042/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,         

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  ****** баг, ****** хороолол, ****** байр, *******тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******* овогт******* ******* хүсэлттэй

 

         Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие АДХГЗахиргааны санхүүгийн хэлтэст 1978 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс зааварлагч, 1979 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн байцаагчаар, 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ахлах байцаагчаар ажиллаж байгаад Хотын намын хорооны 141 дугаар тогтоолоор 1985 оны 9 дүгээр сарын 09-нөөс ахлах нягтлан бодогчоор 1992 оны 4 дүгээр сарын 15 хүртэл авч ажиллуулав. 1992 оны 4 дүгээр сарын 10-наас Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэлтэст татварын байцаагчаар, 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Татварын хэлтэст татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гарах болсон чинь 1985 оны 9 дүгээр сарын 09-нд ажлаас чөлөөлсөн захирамж олдохгүй байна.

Иймд Дархан хотын АДХГЗ-нд 1985 оны 9 дүгээр сарын 09-нөөс халагдсан захирамжийг архиваас шүүлгэсэн боловч огт гарч ирэхгүй байна. Иймд архивын лавлагаа, Дархан хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 5 дугаар сарын 06-ны шагнах тухай захирамжийг үндэслэн, тухайн үед санхүүгийн хэлтсийн дарга байсан *******, төлөвлөгөөний хэлтсийн дарга байсан Нэргүй нарыг гэрчээр асууж тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

Хүсэлт гаргагч ******* нь Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст ахлах байцаагчаар 1978 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Дархан хотын АДХГЗ-ны хяналт шинжилгээний ахлах байцаагчаар 1985 оны 1 сараас 9 сар хүртэл ажиллаж байсан Д.******* цалингийн лавлагаа, Дархан-Уул аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Д.******* 112945 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт ...”Дархан хотын АДХГЗахиргааны 1978 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн 115 дугаартай тушаалаар МУИС-ийн эдийн засгийн анги төгсөж ирсэн тул Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст зааварлагчаар томилж ажиллуулав” гэсэн бичилт, Дархан хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1985 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаартай Шагнах тухай захирамж, захирамжийн хавсралт, Д.******* Эвлэлийн гишүүний татвар 1975-1989 он хүртэл төлж байсан татварын дэвтэр, гэрч Отгонтэнгэр овогт Чулуунбатын Батмөнгөний ...Би Дархан хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст 1980-1985 он хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг, Баатад овогт Пүрэвийн Нэргүйгийн ...би Дархан хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, орлогч даргаар 1974 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан. ******* нь 1978 онд ******* Улсын Их сургууль төгсөж ирээд Дархан хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст байцаагч, нягтлангаар орж ажиллаж байсан юм. Тэр үед би байгууллагын үйлдвэрчний хорооны даргын ажлыг давхар хийдэг байсан юм. Тийм учраас би *******г хийдэг байсан ажил, цалин хөлс, аж байдал, амьдралыг нь сайн мэддэг хүн юм” гэсэн мэдүүлэг, Д.******* 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай ажлын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт******* Эрдэнэхүүг Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст зааварлагч, ахлах байцаагчаар 1978 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА