| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0284/Э |
| Дугаар | 259 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Н |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 259
2020 4 27 2020/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,
Нарийн бичгийн дарга М.С,
Улсын яллагч Н.Н,
Шүүгдэгч, А.М , түүний өмгөөлөгч Р.Б /ҮД:2209/,
Шүүгдэгч Э.Б , Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Э.Б , А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Ц -ыг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б овогт Э-ын Б, З овогт А-ын М, Б овогт Н-ын Ц нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, “Сарнай” дэлгүүрийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар хэсэг, Тайм скуэр 505 дугаар байр 602 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овог Э-ын Б /УП........../,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Асса” цирк-д жүжигчин ажилтай, ам бүл 4, аав, ээж эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 13 дугаар гудамж 416б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, З овог А-ын М /ЛЮ.................../,
3. Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Асса” цирк-д жүжигчин ажилтай, ам бүл 7, эмээ, өвөө, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 7-15 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овог М-ын Ц /УК98043059/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Удирдлагын Академийн хойд талын замаар 94-33 УБВ улсын дугаартай Ниссан Жүке маркын автомашинтай явж байхдаа уг замаар найзуудын хамт явган явж байсан А.М тай “зам чөлөөлж явсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр болон цээжин тус газарт нь гараараа цохиж дух, зүүн шанааны зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөлийн шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.М нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө дээрх замаар найзуудын хамт явган явж байхдаа 94-33 УБВ улсын дугаартай Ниссан Жүке маркын машинтай явж байсан Э.Б ын “зам чөлөөл” гэх шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж тархи доргилт, доод зүүн 2 дугаар шүдний хугарал, доод уруулын гадна, дотор салстад шарх, эрүүнд зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө дээрх автомашины замаар найзуудын хамт явган явж байхдаа 94-33 УБВ улсын дугаартай Ниссан Жүке маркын автомашинтай явж байсан Э.Б ын “зам чөлөөл” гэсэн шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар түүний автомашиныг хөлөөрөө өшиглөж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Цаашдаа дахин ийм үйлдэл гаргахгүй. Прокурортой ял тохиролцсон, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна гэв.
2. Шүүгдэгч А.М шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирогчоос уучлалт гуйж байна. Прокурортой ял тохиролцсон, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.
3. Шүүгдэгч Н.Ц шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахин ийм үйлдэл гаргахгүй. Прокурортой ял тохиролцсон, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 03:00 цагийн үед би найз Э, Б, С нарын хамтаар миний нагац эгчийн машин болох Ниссан Жүке нэртэй 94-33 УБВ улсын дугаартай автомашиныг бариад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Удирдлагын академийн хойд автомашины зам дээр явж байсан чинь үл таних 4 залуу машин замын голын хэсэгт алхаж байхаар нь би сигналдсан чинь нэг намхан залуу миний өөдөөс “май” гээд салаавч гаргахаар нь би замаас холдоод өгчих гээд хэлсэн чинь дахиад миний өдөөс “зайл” гээд хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа машинаа хажуу тийш нь шахаж зогсоод машинаас буугаад “та нар яаж яваад байгаа юм, яаж яриад байгаа юм” гээд хэлсэн чинь улаан өнгийн куртик өмссөн жижиг үстэй энгэртээ бөөрөнхий мөнгөлөг өнгийн зүүлт зүүсэн залуу миний нүүрэн хэсэгт цохихоор нь би гарыг нь барих гээд дайрсан. Би буруу хараад явж байхад намайг анх цохисон залуу миний толгойны ар хэсэг рүү цохихоор нь би эргэж хараад барьж авах гэтэл баригдахгүй байсан. Намайг анх цохисон залуу болон түүний найз хэрэг гардаг өдөр эрүүлжүүлэх байранд орсон. Н.Ц миний унаж явсан машины хаалга, багааж болон крило руу тус тус өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
5. Хохирогч А.М мөрдөн байцаалтын шатанд: “...Машинаас 1 залуу гарч ирээд “юу гэнээ” гээд бид нар луу дайраад намайг цохих гээд оролдоход нь бултсан чинь цохиж чадаагүй. ...Би тэр залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. ...Тэгээд намайг машин эзэн залуу барьж аваад нүүр болон цээж хэсэг рүү цохиод газар унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/,
6. Иргэний нэхэмжлэгч Л.Ж-ын “...миний машиныг хэдэн талаас нь цохисон гэсэн. Тэгээд дараа нь машинаа харахад хэдэн тал нь хонхойсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/,
7. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд: “...Удирдлагын Академийн замын харалдаа явж байсан чинь 4 залуу зам гарч байсан. Б машинаа сигналдаад цонхоо онгойлгоод явах гэсэн юм гээд хэлсэн чинь 4 залуугийн нэг нь “зайл” гээд хэлэх шиг болсон. Тэгээд Б машинаа зогсоогоод буугаад очсон чинь М гэх залуу Б-ын нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. ...Б тэр үед эрүүлжүүлэх байранд ордог залуу болох Ц тай зууралдаад байсан. Б түүний цээж хэсэг рүү болон нүүр лүү нь цохисон. Тэгээд бид нар больцгооё гээд байхад Ц гэх залуу Бын унаж байсан машиныг өшиглөж, цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/,
8. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд “...4 залуу зам дээр явж байсан ба сигналдаж замаас холдуулах гэтэл тоохгүй байсан. Тэгээд цонхоо онгойлгоод “зам чөлөөлөөд явчихаач” гэхэд тоохгүй, тэнд байсан нэг хүн “зайл, яв” гээд салаавч гаргах шиг болсон. Тэгээд Б машинаа зогсоогоод “та нар яаж яваад байгаа юм” гээд машинаас буусан чинь улаан куртиктэй залуу Бын нүүр лүү нь гараараа цохисон. ...Б очоод цохисон залуугаа барьж аваад зууралдаад байсан. Тэгээд бид нар машинд суух гэж байсан чинь улаан куртиктэй эрүүлжүүлэх байранд ордог залуу машин өшиглөөд байсан. ...Б улаан куртиктэй залууг ....машины ард хэсэгт барьж аваад цээж, толгой хэсэг рүү цохиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41х/,
9. Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд “...Б сигналдсан чинь тэр 4 залуу тоохгүй байсан. Тэгтэл 1 залуу нь орилоод салаавч гаргасан.Тэгээд Б орилоод “замаа чөлөөл” гээд маргалдаад байсан. Б машинаас буугаад очсон чинь М гэх нэртэй залуу Бын нүүр лүү цохисон гэсэн. ...би хооронд нь учрыг нь олох гээд оролдсон чинь тоохгүй байсан. Машиндаа суугаад байж байсан чинь Ц нь ирээд машиныг өшиглөөд орилоод байсан. ...2-3 удаа өшиглөсөн. Би дотор нь сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44х/,
10. Гэрч Ч.Ц мөрдөн байцаалтын шатанд “...Ц машины жолооч болох над дээр ирсэн өндөр залуутай маргалдаад ноцолдож байсан. ...Тэгтэл Ц гүйж ирээд машины зүүн талын урд хаалга, хойд багаж руу өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50х/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “...Э.Б ын биед тархи доргилт, доод зүүн 2 дугаар шүдний хугарал, доод уруулын гадна, дотор салстад шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг ба нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна...” гэсэн №3108 дугаартай дүгнэлт /хх-ийн 54х/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “...А.М-ын биед дун, зүүн шанааны зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөлийн шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн №3161 дугаартай дүгнэлт /хх-ийн 59х/,
13. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Х-127 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 78х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Удирдлагын Академийн хойд талын замаар 94-33 УБВ улсын дугаартай Ниссан Жүке маркын автомашинтай явж байхдаа уг замаар найзуудын хамт явж байсан А.М тай “зам чөлөөлж явсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр болон цээжин тус газарт нь гараараа цохиж дух, зүүн шанааны зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөлийн шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.М нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө дээрх замаар найзуудын хамт явган явж байхдаа 94-33 УБВ улсын дугаартай Ниссан Жүке маркын машинтай явж байсан Э.Б ын “зам чөлөөл” гэх шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж тархи доргилт, доод зүүн 2 дугаар шүдний хугарал, доод уруулын гадна, дотор салстад шарх, эрүүнд зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө дээрх замаар найзуудын хамт явган явж байхдаа 94-33 УБВ улсын дугаартай Ниссан Жүке маркын автомашинтай явж байсан Э.Б ын “зам чөлөөл” гэсэн шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар түүний автомашиныг хөлөөрөө өшиглөж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Б , А.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, Н.Ц ыг дээрх үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан саналыг Э.Б , А.М , Н.Ц нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б , А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг тус бүрийг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б , А.М , Н.Ц нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овог Э-ын Б , З овог А-ын М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б овог М-ын Ц ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Э.Б , А.М нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б , А.М , Н.Ц нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Э.Б , А.М , Н.Ц нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б , А.М , Н.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.М