| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01633/И |
| Дугаар | 135/шш2017/00078 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 135/шш2017/00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01633/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг, ****** гудамж, *******тоотод оршин суух, регистерийн дугаар *******, ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ***** баг, *******тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******* ван овогт******* ******* холбогдох
1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч*******016 оны 10 дугаар сарын*******8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Соната-5 маркийн автомашин иргэн *******сүрэн гэгчээс худалдан авсан бөгөөд энэ машинаа 3 000 000 төгрөгөөр худалдаж, 1 500 000 төгрөгөө аваагүй байсан юм.*******016.11.21-нд иргэн Соната 5 маркийн 57-96 ДАА улсын дугаартай автомашин худалдан авч 1,5 сая төгрөгийг төлөөгүй үлдсэн ба , ******* бид 3 харилцан тохиролцож, миний *******ээс авах ёстой автомашин зарсны үлдэгдэл 1,5 сая төгрөгийг д өгөхөөр болж, , ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл д ******* мөнгөө өгөөгүйгээс шүүхэд хандаж надаар төлүүлэх шийдвэр гарсан юм. Би дээрх******* иргэний хооронд зээлийн гэрээ хийж, тохиролцуулснаас хойш******* хоногийн дараа *******сүрэнг Тээврийн газар дагуулан очиж өөрийн худалсан машины бичиг баримтыг Э.Болор- нэр дээр шилжүүлж өгсөн. Иймд *******эс автомашин худалдсаны үлдэгдэл болох 1,5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие *******015 оны 10 дугаар сарын 19-нд Соната 5 маркийн автомашиныг 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, бэлнээр 1 500 000 төгрөгийг өгч, үлдэх 1 500 000 төгрөгийг******* сарын дараа өгье гэж тохироод авсан 6-7 хоногийн дараа машин эвдэрч очиж засуулаад хэд хонож байтал машинд бага сага гэмтэл гарч эхэлсэн. Би Эрдэнэбаярт энэ машин чинь чамаас авснаас хойш эвдрээд байх юм, өдөр болгон 7 000 төгрөгөөр рулийн шингэн авч хийж байна, бас доголдоод байна сайн янзлаад өгөөч гэж зөндөө гуйсан. Тэгээд би эсвэл буцаая гэж хэлэхэд юуг нь буцаадаг юм, би янзлаад өгье гэсэн. Тэгээд би хүнд үзүүлэхэд газан тэргийг бензин болгосон байна гэсэн. Би Эрдэнэбаярт хэлэхэд би хэлсэн ш дээ гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, машиныг нь буцааж өгнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан автомашин худалдсаны үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь машин доголдолтой байсан тул машиныг буцааж өгнө зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож, Хьюндай Соната-5 маркийн, 67-58 ДАР улсын дугаартай, саарал өнгөтэй автомашиныг, 3 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулан тохиролцож, 1 500 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 1 500 000 төгрөгийг******* сарын дараа өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн*******43 дугаар зүйлийн*******43.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...., худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэсэн Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч ******* нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч*******015 оны 10 дугаар сарын*******2-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн Тээврийн хэрэгслийн бүртгэл лавлагаа, гэрч Ж.*******сүрэнгийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 35-36, 41/
Хариуцагч нь автомашины төлбөр 1 500 000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******эс авах ёстой 1 500 000 төгрөгийг д өгөх төлбөрт тооцож өгөхөөр , ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 5/
******* мөнгийг өгөөгүй гэсэн үндэслэлээр , хариуцагч *******т холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 591 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн*******1-22/
Хариуцагч ******* нь Хьюндай Соната-5 маркийн, 67-58 ДАР улсын дугаартай автомашин нь анх авахад газан тэргийг бензин болгож өөрчилсөн байсан тул доголдож байсан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн*******43 дугаар зүйлийн*******43.1-д зааснаар хариуцагч *******эс 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр шүүхэд төлөөлж оролцсон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн*******43 дугаар зүйлийн*******43.1-д заасныг баримтлан хариуцагч *******эс 1 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 38950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА