Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

 

2020             4            24                                            2020/ШЦТ/258

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

Нарийн бичгийн дарга Б.С,

Улсын яллагч Т.М,  

Шүүгдэгч Д.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Х овогт Д-гийн Н-д холбогдох эрүүгийн ...............дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 4-134 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х  овогт Да-гийн Н  /РД:НС.................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” агуулах худалдааны төв дотор хамт ажилладаг Н.А-тай  “зээлсэн мөнгнөөс” болж маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохиол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би иргэн Н.А-ыг  зодож гэмтээсэндээ маш их гэмшиж байна. Дахиж хэзээ ч ийм асуудал гаргахгүй. Хохирогчид эмчилгээний зардал 126000 төгрөг өгсөн. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байгаа гэв.

 

2. Хохирогч Н.А  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед ажлаа тараад байж байхад хамт ажилладаг Н  “мөнгөө авъя” гэхээр нь “мөнгийг чинь өгнө” гэхэд намайг “Номингоос зайлаарай” гэхээр нь би явж очоод урдаа байсан тэрэг түлхэхэд Н  намайг нүүрэн тус газарт нэг удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

3. Гэрч Н.М-д мөрдөн байцаалтын шатанд “...Би 2020 оны 3 дугаар сарын 26-ны орой ХУД-ын 15 дугаар хороонд байрлах Номин агуулах худалдааны төвд ажлаа хийж байгаад хөрөгчний хажуугаар явж байтал...ажлын охин Н.А  мөн Д.Н  хоёр барьцалдаад авсан зогсож байсан...Н.А ын нүд хавдаад бомбойцон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Б.Д-гийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4102 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Д.Н  нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” агуулах худалдааны төв дотор хамт ажилладаг Н.А-тай “зээлсэн мөнгнөөс” болж маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохиол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.    

 

Шүүгдэгч Д.Н-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Н д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Н.А  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Д-гийн - гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нямлхагвыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Н д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М