| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0273/Э |
| Дугаар | 256 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | Б.О |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 256
2020 4 24 2020/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,
Нарийн бичгийн дарга Б.С,
Улсын яллагч Б.О,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Б /ҮД:3078/,
Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дуүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт Э-ийн У-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн БАС-н 3 дугаар курсын оюутан, ам бүл-2, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Геологи 48-2-1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Э-ийн У, /РД:УИ...............1/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.У нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д овогтой М-гийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч бусадтай харьцсан чат, зургийг хуулбарлан авч цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан, дамжуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Э.У шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би Д.М-гийн фэйсбүүк хаягт ямар нэгэн зорилгогүйгээр фэйсбүүк үзэж байгаад нэвтрэх нэр дээр нь утасны дугаарыг нь хийж нэвтрэх код дээр нь хүүхдийнх нь нэрийг бичихэд нэвтэрч орсон. Фэйсбүүк хаягных нь кодыг хэлж өгсөн хүн байхгүй. Өөрөө таагаад хийж үзсэн чинь нэвтэрсэн. Г надад фэйсбүүк хаягных нь кодыг зааж өгөөгүй. Би бусдын хувийн цахим мэдээлэлд хууль бусаар халдсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна. Прокурортой ял тохиролцсон. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд “ ...Миний хүмүүстэй харилцсан бүх чаттай танилцсан нь ойлгомжтой, тэр дундаас тухайн үед миний уулзаж байсан залуу Г-тай харилцсан чатууд, миний төрсөн дүү М-тай харилцсан чатуудыг хуулж аваад над руу явуулсан. Миний мэдсэн нь энэ хэд байна. Г бид хоёр дотно харилцаатай байсан насанд хүрсэн хүмүүсийн дотно харилцааны талаар бичсэн чат Г бид 2ын фото зураг байсан, Ganbayar Nyamdag гэсэн фэйсбүүк хаягтай, М-тай бүх зүйлийн талаар л ярилцсан чатууд байсан, Мөнхтуяагийн фэйсбүүкийн нэр нь Munlhtuya Dagdan нэртэй. Энэ чатуудыг Remax байгууллагын RE50 нэртэй групп чатад оруулсан, миний хувийн асуудлыг мэдсэн 50 хүн Remax байгууллагын 600 хүнтэй группт байдаг энэ 600 хүнтэй группт мэдээлэл тавьсан үгүйг мэдэхгүй байна. Г тай гэр бүлээ цуцлуулахаар Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн гэтэл Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэст шүүх шинжээчээр томилсон байсан гэтэл тэр 3 шинжээчид Г-тай харилцсан дотно харилцааны талаарх чатууд фото зураг 5 аас 6 хуудас материал зэргийг өгч миний нэр төрийг гутаасан байсан, одоо шүүхэд хэргийн материалд байгаа, Энэ мэдээллийг алдсанаас болж хохирч байна нэр төрийг минь гутаан доромжилж байна. надад хэргийн талаар нэмж шалгуулах асуудал хэрэгтэй холбогдуулан гаргах хүсэлт, нэмэлтээр гаргаж өгөх баримт байхгүй... Миний фэйсбүүк хаягт хууль бусаар халдсан учир би гомдолтой байна. нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 31-39 хуудас/,
3. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд “...Д.М Ремакс ХХК-ны агентийн эрх авах ажлын 7 хоногийн сургалтанд хамт сурч байсан, манай анги 45 хүнтэй байсан, төгссөн хүмүүс ихэнх нь Ремакс ХХК-нд харъяалагддаг, тэнд сурсан оюутнууд шалгалтандаа бэлддэг мэдээллээ хуваалцдаг ангийн фэйсбүүк групп чаттай, нэр нь Ремакс 50 дахь төгсөлт гэсэн нэртэй групп чат байдаг, тэр чатанд миний санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр ойролцоогоор 17 цагийн орчим хичээлийн үед Д.М эгч гэнэт босч ирээд ангийн групп чатад юу яваад байнаа гэхээр нь манай ангийнхан утсаа хараад Ремакс 50 дахь төгсөлт групп чатад ороход “Munkhzaya Dagdan нэртэй фэйсбүүкийн давхиж байгаа морьтой соёмботой, төрийн сүлдтэй зурагтай хүнтэй харилцаж байгаа чатын хэсгийн скрээншот 4 зураг дор нь М гэдэг хүнээс хол байгаарай Ремаксчуудаа айл гэр үймүүлдэг янхан шүү” гэж бичсэн байсан, Д.М эгч болохоор өөрөө миний нэрээр фэйсбүүк нээсэн байна гэж байсан. Тухайн үедээ 45 хүн багштайгаа сууж байсан. Миний мэдэх юм ийм л зүйл болсон. Өөр Д.М гэдэг хүний талаар мэдэхгүй, одоо харилцаа байхгүй, сургалтаа 2019 оны 10 сарын 22-ны өдөр төгссөн. Д.М эгч боловсролтой, соёлтой, цэгцтэй хүн шиг санагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43. хуудас/ ,
4. Гэрч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд “ ..М манай ХХК-ны менежерээр ажилладаг байсан тэгээд жирэмслээд амралтаа авч ажиллахаа больсон. 2018 оны 5, 6 сарын орчим би М гийн [email protected] гэх мэйл хаягийг идэвхигүй болгосон. Энэ бол албан газрын мэйл хувийн мэйлийг бол мэдэхгүй. Би ХХК-ны удирдлага тул ажилчдын мэйл хаягийг шинээр нээх хаах архивлах зэрэг ажиллагааг хийх админ эрхтэй, харин нууц үгийг тухайн хэрэглэгч өөрөө шинээр үүсгэдэг. Би мэйл хаягт нэвтэрсэн асуудал байхгүй, Munkhzaya Dagdan нэртэй фэйсбүүкийг 2015 оны орчим М д нээж өгсөн, кодыг нь хүүхдийнхээ нэрээр Misheel0130 гэж төрсөн сар, өдөр, нэрээр нь хийж байсан. Энэ хаягийг М хэрэглэж байгаад би сүүлд М тай гэр бүлийн маргаантай байхдаа юу юу бичиж байна гэж орж харсан. 2019 оны 9 дүгээр сарын дундуур санагдаж байна, М нэг залуутай унтаж хэвтдэг, манайхан Тэрэлжид амарч байгаа чи хүрээд ир ганцаараа хонох гээд байна гэх мэт хүнтэй чаталсан чатууд, дүү найз нөхөдтэйгөө чаталсан чатууд байсан заримыг нь сайн уншаагүй. Чатууд дундаас хуулбарлан авсан тохиолдол байхгүй. У миний бүх юмны код адилхан байгааг анзаарсан байх гэж бодож байна. Одоо бол би кодоо сольсон. Миний бүх код тухайн үед Misheel0130 гэсэн байсан. Э.У надад М гийн фэйсбүүк хаягт нэвтэрсэн тухайгаа 2019 оны 10 сарын эхээр хэлсэн намайг гэртээ дуудаж өөрийн windows нэртэй таб төхөөрөмжөөс нэвтэрсэнээ харуулсан, фэйсбүүк хаяг дотор байсан М гийн нэг залуутай бичсэн чатыг нэг бүрчлэн уншсан. Тэгэхээр нь би У д “хэрүүл маргаанаа боль, дэмий юм болно” гэж хэлсэн. Тухайн үед У бид 2 муудалцсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 хуудас /,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5903 дугаартай шинжээчийн дүгнэлт, / 58-60 хуудас / Юнивишн ХХК-ны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20/4 албан тоотод 103.229.122.53.ip хаяг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 2 блок Нью гардэн 1.5 хаягтай 88632323 дугаартай УИ00210321 регистийн дугаартай Э.У гэх хүн байгааг тогтоосон болно./ хх-ийн 167-168 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Э.У нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д овогтой М гийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч бусадтай харьцсан чат, зургийг хуулбарлан авч цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлаж авсан, дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Уранбайгалийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.У д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн У-ийг цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан, дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-г 5400 нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.У д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.М