Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 135/шш2017/00113

 

                                                                       

 

 

 

 

 

 

 

 

     

            

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2017/00006/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын захиргааны байранд байрлах Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ******** баг, ****** гудамж, ******* тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******* овогт ******* *******,

 

Хамтран хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум ******* баг, ****** хэсэг, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******* овогт ******* ******* нарт холбогдох

 

4.062.382 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.*******, Н.******* нар нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 331-1 тоот зээлийн гэрээ байгуулж 8.021.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй гэрээт цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь авсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн. Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчиж нэхэмжилсэн өдрийн байдлаар 66 хоногийн зээлийн хүү төлөөгүй байна. Б.*******, Н.******* нарт банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлээ төлөхийг удаа дараа шаардахад шаардлага биелүүлээгүйгээс илт зайлсхийж, байнгын худал ярьж зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа тул гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж байгаа учир гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон батлан даагчаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ******* овогтой ******* энэ зээлийг өөрийн биеэр төлж барагдуулах болно. *******гаар төлүүлэхгүй би өөрөө төлж барагдуулна. Хашаа, байшингаа зараад ч болтугай төлж барагдуулах болно. Одоо миний бие эрхлэх ажилгүй байгаа. Би ямар ч ажил хийхэд бэлэн байна. Ажилд орох юм бол энэ зээлийг түргэн төлж дуусгана. Миний бие нь энэ зээлийг авсан нь үнэн. Ажилгүй болохоор энэ зээлийг төлөхөд маш их хүндрэлтэй байна. Өдөр болгон алтанд яваад алт сайн гарч өгөхгүй байна. Тийм учраас ямар ч хамаагүй ажилд оруулж өгөөч. Хамтран зээл авсан *******гаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь Б.*******, Н.******* нарт холбогдуулж 4.062.382 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь хамтран хариуцагч Н.*******гаас татгалзаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Төрийн банкны Дархан-Уул салбар нь Б.*******д холбогдуулж 4.062.382 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрөл, Төрийн банкны Дархан-Уул салбар нь хариуцагч Н.*******гаас татгалзсан татгалзлыг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.828 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамж 39.914 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 39.914 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА