Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 296

 

.:

 

 

 

 

 

 

2020             5            08                                  2020/ШЦТ/296

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

нарийн бичгийн дарга М.С,

улсын яллагч Т.М,  

шүүгдэгч Н.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт Н  А-т холбогдох эрүүгийн ..............дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрс оншилгооны эмч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид 3-68 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-гийн А /РД:............../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын гадаа хохирогч Т.Т-тэй  “мөнгөний талаар” маргалдан толгойн хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Н.А  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би Т.Т-ийг  зодож гэмтээсэндээ маш их гэмшиж байна. Дахиж хэзээ ч ийм асуудал гаргахгүй. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байгаа гэв.

 

2. Хохирогч  Т.Т  мөрдөн байцаалтын шатанд: 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө үл таних Н.А  гэх залуу гараараа миний мөр рүү цохихоор нь “чи яагаад байгаа юм бэ” гэхэд машинаас бууж ирээд гараараа миний толгой хэсэгрүү цохисон. Би тэр үед өөрийгөө хамгаалаад хүрэмнийхээ малгайг өмсөөд доош тонгойсон чинь миний толгой болон нүүр рүү цохиод байсан. Тэгээд гэр рүүгээ явлаа гээд явсан. Би машиндаа суусан чинь дуудлагын жолооч таны толгой болон нүүр чинь шалбарсан байна гэж хэлэхээр нь хартал хүзүү болон шанаа зулгарсан байсан гэх мэдүүлэг хх-ийн /8-10 дугаар хуудас/,

3. Гэрч Ж.Б  мөрдөн байцаалтын шатанд: “...Би 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хороололын гадаа  Н.А  Т.Т ийн толгой руу нь хальт шүргээд “чи машинаасаа буугаад ир” гээд хэлсэн чинь Т.Т машинаасаа буусан. Тэгээд тэр хоёр бие биенийхээ хувцаснаас зууралдаад барьцалдаж аваад Н.А  Т.Т ийн толгой болон цээж рүү нь цохиод байсан гэх мэдүүлэг хх-ийн /14-15 дугаар хуудас/,

4. Гэрч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 21-ний шөнө дуудлагын жолооч авна гээд манай байгуллагын утсанд дуудлага ирсэн. Тэгэхээр нь би дуудлагыг нь аваад яваад очтол үл таних 4 залуу Тоёота Инсаят маркийн авто машинтай байсан. Би машинд нь суугаад “хаа хүрэх юм бэ” гэхэд “Хурд хороолол орж хүн буулгана” гэж хэлсэн. Замдаа машины эзэн залуу найзтайгаа мөнгөний асуудлаас болоод маргалдсан. Тэгтэл найзынх нь найз залуу дундуур нь орж ирээд машины эзэн залуутай маргалдаад байсан. Тэгээд Хурд хороололын гадаа ирээд найзынх нь найз гэх залуу машинаас буухаар болоод машинаас буухдаа машины эзэн залуугийн шанаа хэсэг рүү нь цохиод амжихгүй шүү гээд орилсон. Тэгэхээр нь машины эзэн залуу машинаас буугаад хоорондоо барилцалдаж аваад найз гэх залуу нь машины эзэн залуугийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг хх-ийн /17-18 дугаар хуудас/,  

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн “...Т.Т ийн биед дух зүүн чамархай эрүү, хоолой баруун нүдний зовхинд шалбаралт, хаван цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт / хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Н.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын гадаа хохирогч Т.Т-тэй  “мөнгөний талаар” маргалдан толгойн хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн  байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч , гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.       

 

Шүүгдэгч Н.А ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Н.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.А т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Т.Т  нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-гийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.А т оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М