Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 135/шш2017/00114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                       

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00078/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******** хэсэг, ******* гудамж, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******* овогт ******* ******* хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспидицэд 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажилд ороод 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарахад ажлаас халагдсан тушаал бичигдээгүй учир нь Монгол-Алт ХХК-ийн боловсон хүчин эмнэлэгт хэвтэж байсан учир би ажлаас гарах тушаалаа бичүүлж авч чадаагүй. Шинээр ажилд орсон газар ор гэж дуудаад байхаар нь Монгол-Алт ХХК-аас дараа бичүүлж авч болох байх гэж бодсон юм. Гэтэл 2016 оны хуучин хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгосон. Шинэ нийгмийн даатгалын дэвтэр надад байгаа учир Монгол-Алт ХХК дээр очоод ажлаас гарсан тушаалаа бичүүлэх гэтэл чи нэгэнт ажлаас гараад удсан учир гарсан тушаал нөхөж бичдэггүй юм. Шүүх хурлаар дахин орж шийдүүлэх юм байна гэж хэлсний дагуу 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаа дахин шүүх хурлаар оруулж шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    

Хүсэлт гаргагч ******* нь Монгол-Алт ХХК-д бульдозерийн жолоочоор 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын архивын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн лавлагаа, 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Тэргүүний Уурхайчин цол тэмдэг, Нийгмийн даатгалын дэвтэр, гэрч Х.Толдбайн “...******* нь Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспидицед ажиллаж байгаад 2016 оны 1 сард ажлаасаа буусан. Ер нь тасралтгүй бульдозер барьж байсан. Одоо ч гэсэн эндээ ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг, гэрч ******* “...******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспидиц 3-4 удаа нэрээ өөрчилсөн. Монгол-Алт ХХК болж байсан, Эрдэс гэж нэртэй ч болж байсан. Одоо бол татан буугдсан байгаа. Бид татан буугдах хүртэл тасралтгүй хамт ажилласан юм...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар регистрийн дугаар ********, ******* овогт ******* Сайнхүү нь Монгол-Алт ХХК-д бульдозерийн жолоочоор 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУЯА