Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00077/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Орхон сумын Баян-Өлзийт баг, тосгоны 4-12 тоотод оршин суух, регистрийн дугаар ТЛ65043064, Боржигон овогт Шоохорын Отгончимэгийн хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Отгончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Жимс ногоо сангийн аж ахуйд ногоочноор ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн байгаа. Ажиллаж байсан хугацааны талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байгаа юм. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй болоод байна. Иймд намайг 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Жимс ногоо сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Отгончимэгийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    

Хүсэлт гаргагч Ш.Отгончимэг нь Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ногоочноор 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Хөдөө Аж Ахуйн яамны харъяа Шарын голын жимс, ногоо, сүүний ангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184 тоот “Ажилд томилох тухай тушаал”, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1177 тоот албан бичиг, 105558 дугаар Хөдөлмөрийн дэвтэр, фото зураг, гэрч Т.Оюундалайн “...Ш.Отгончимэг 1983 онд илгээлтээр манай салаанд ирж байсан юм. Тухайн үед манайх 4 дүгээр салаа гэж байсан, тэнд ногоочин хийдэг байсан. 1990 оны 07 дугаар сард ажлаасаа гараад хувиараа хөдөлмөр эрхлэх гээд гарсан юм...” гэх мэдүүлэг, гэрч П.Жаарайн “...Ш.Отгончимэг анх 1983 онд 10 дугаар ангиа

 

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\Ш.Отгончимэг-ажилласан жил.docx

төгсөөд манай салаанд ирж ажилласан юм. 1993 оныг дуустал ажилласан. Газар тариалангийн ажил улирлын чанартай ажил байдаг юм...” гэх  мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                  

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар регистрийн дугаар ТЛ65043064, Боржигон овогт Шоохорын Отгончимэг нь Орхон жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйд ногоочноор 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУЯА