Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 135/шш2017/00189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00017/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, ******* хороо, ******* гудамж, *******тоотод оршин суух, регистерийн дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

                                                                                 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ******* баг, ******* гудамж, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, *******овогт ******* ******* холбогдох 

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч , нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2007 онд тэй танилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас 2010 оны 8 дугаар сарын 18-нд хүү , 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нар төрсөн. гэрлэлтээ батлуулах дургүй, 2 хүүхдээс өөр баталгаа байхгүй, батлуулж яадаг юм гэж ярьдаг. Ажилд орсноос хойш гэртээ ирэх нь багасч, маш их завгүй болсон. Бид 3-ыг тоохоо больсон. Одоо хоёр хүү маань 4, 6 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй. Хоёр хүүхэд маань сургууль, цэцэрлэгт орсон. нь хүүхэдээ эргэж ирдэггүй. , хоёрын төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2008 оноос хойш хамт амьдарч байна. хоёр хүүхэд маань хоёулаа миний хүүхэд мөн. Би хаяа архи уудаг. Бид маргалдаад харилцан зодолддог байсан. Алтаннавч миний нүүр ам, нуруу мааждаг байсан. Гэрлэлтээ албан ёсоор хурим хийгээд батлуулна гээд батлуулаагүй байсан. Миний бие Төмөр замд жолооч хийдэг, цалин орлоготой. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэв.                

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нар нь 2008 онд гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оны 8 дугаар сарын 18-нд хүү , 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нарыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Гос хот өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 2-5 дугаар хуудас/

 

Зохигчид нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж хүү , нарыг эцэг гээс овоглосон болох нь тогтоогдож, энэ талаар маргаагүй байна.

 

Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа болно.

 

Хариуцагч нь хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна гэж маргаж байгаа боловч хаана ямар ажил эрхэлдэг, хэдэн төгрөгийн цалинтай эсэх, хүүхдийг амьдрах аятай тухтай нөхцөл бүрдүүлсэн эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул хүүхдийн нас, ахуй нөхцөл бололцоо, төрсөн цагаасаа эхлэн эхийн асрамжинд байсан зэрэг байдлыг харгалзан эх *******ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 8 дугаар сарын 18-нд төрсөн хүү , 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн нарыг эх *******ийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг гээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг , эх ******* нарт даалгасугай.

 

4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1–д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 45875 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

    

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.АЛТАНТУЯА