Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00088/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, “Х” апатмент 4-р байрны 70 тоотод оршин суух, регистерийн дугаар ТА80081176, Боржигон овогт Бямбасүрэнгийн Батнасангийн нэхэмжлэлтэй

                                                                                 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг, Цэнгэлдэхийн 3-р гудамж, 29 тоотод оршин суух, регистрийн дугаар ТБ81120504, Боржигон овогт Доржигжавын Дарханцэцэгт холбогдох 

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батнасан, хариуцагч Д.Дарханцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2004 онд танилцаж, 2006 оны 1 дүгээр сарын 9-нд охин Б.Шинэцэцэг төрсөн. 2006 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2014 онд миний бие Солонгос улсад явж ажиллаж байгаад 2015 онд ирсэн. Түүнээс хойш тусдаа амьдрах болсон. Тухайн үед би архи уудаг байсан. Одоо бол больсон. Бид хамтран амьдрах хугацаандаа хэрүүл, уруултай амьдардаг байсан тул тусдаа амьдраад 2 жил болж байна. Одоо Улаанбаатар хотод Уранчимэг гэдэг хүнтэй хамт амьдраад жил гаран болж байна. цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, охиноо ээжийнх нь асрамжинд өгнө татгалзахгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө, эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч Д.Дарханцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2004 онд танилцсан. 2006 онд охин Шинэцэцэгийг төрүүлсэн. Нөхөр Батнасан нь Солонгос улсад ажиллаж байхдаа нэг хүүхэнтэй хамтран амьдарч  байсан. 2015 онд  гэртээ

 

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\Батнасан-Дарханцэцэг.docx

ирээд өглөө гараад орой ирдэг амьдралын идэвхигүй байсан. Өөрөө л Улаанбаатар хот явсан, би хөөж, тууж байгаагүй. Охин Б.Шинэцэцэг одоо 11 настай, Тосгоны 4 –р сургуульд сурдаг. Охиноо өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно, эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Батнасан нь хариуцагч Д.Дарханцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Батнасан нь хариуцагч Д.Дарханцэцэг нар нь 2006 онд танилцаж, улмаар 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан амьдарч байх хугацаандаа 2006 оны 1 дүгээр сарын 09-нд охин Б.Шинэцэцэгийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5/

 

Зохигчид нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн Б.Шинэцэцэгийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эх Д.Дарханцэцэгийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Батнасангаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Бямбасүрэнгийн Батнасан, Боржигон овогт Доржигжавын Дарханцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.  Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 1 дүгээр сарын 09-нд төрсөн охин Б.Шинэцэцэгийг эх Д.Дарханцэцэгийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Батнасангаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Б.Батнасан, эх Д.Дарханцэцэг нарт даалгасугай.

 

5. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Б.Батнасангаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Золбаярт даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУЯА