Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

2020             5            27                                            2020/ШЦТ/336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

Нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагч Т.М

Шүүгдэгч П.Э, Э.А, Э.Х, Э.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн П.Э, Э.А, Э.Х, Э.Ц нарт  холбогдох эрүүгийн ............................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14-р хороо Сувдан сондор хотхоны 71а-150 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, П.Э, /РД:.............../.

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Мухарын 1-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шйитгэлгүй, Э.А, ., /РД:.............../.

3. Монгол Улсын иргэн,….........оны ............дүгээр сарын ........-ны өдөр . .......... төрсөн, ........ настай,......эгтэй........, ..... боловсролтой, ........ мэргэжилтэй, ам бүл-......, эцэг, эх, дүүгийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, . Э.Х, ............, /РД:............../.

 

4. Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-...., эцэг, эх, ахын хамт ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .........., /РД:................./.  

                                                                                                   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э, Э.А, Э.Х, Э.Цнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Их наяд төвийн гадна Б.Хмаргалдан зодож түүний биед тархи доргилт, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, дээд, доод уруулын няцарсан шарх, духны зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч нар шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Б.Х зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж түүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Хохирогчид хохиролд нэг хүн 425.000 төгрөг буюу нийт 1.700.000 төгрөг төлсөн. Иймд бид нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэцгээв.

 

2. Хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд: “...П.Э  лифтэнд байхдаа хүмүүс рүү үсчээд дайраад байсан бөгөөд намайг мөргөчихсөн. Тэгтэл миний уруул сэтэрсэн, би лифтнээс буугаад Их Наяд төвөөс гарах гэж байтал П.Эрдэнэбуян, Э.Ц  чамайг матсан гэж хэлтэл Э.Ц  нь над руу хүрч ирээд бид хоёр барилцаад авсан. Тэгээд би Э.Ц  тэвэрч авч унагаачихаад гарсан. Тэгсэн Э.Ц  хойноос гарч ирээд миний хамар руу хоёр удаа цохиход миний хамарнаас цус гарчихсан. Би машинд суух гээд явж байтал А , Х  хоёр над руу хүрч ирээд боль явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан байгаа гэж хэлэхэд А  миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би Э.А  тэвэрч аваад унагаасан. Тухайн үед би Э.А  доороо оруулчихсан байж байтал Э.Х  нь зүүн нүд рүү нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би нүүрээ дараад хэвтсэн. Тэгсэн Э.А , Э.Х  хоёр учир зүггүй над руу дайраад өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12 дугаар хуудас/,

 

3. Гэрч Б.Н  мөрдөн байцаалтын шатанд: “...2019 оны 12 дугаар сарын 22-нд манай байгууллагын шинэ жил Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Наяд төвд болсон. Тэгсэн орой 00 цагийн үед шинэ жилийн үйл ажиллагаа тарах үед би нэг давхраас хувцасаа солих гээд Гансүхээс машиныхаа түлхүүрийг аваад гарсан чинь Х  цус нөжтэйгөө холилдчихсон зогсож байсан. Тухайн үед Э  согтуу байсан бөгөөд нэг давхарт Ц р, Г , А  бид 5 байсан. Тэгээд би гадаа хувцасаа соличихоод байж байтал манайд өмнө нь ажиллаж байсан Х ирчихсэн Х  муудалцаад зодолдох уу гээд зууралдаад байсан. Тэгэхээр нь би Х тэвэрч аваад нөгөө Х яв гэж хөөсөн. Тэгээд Х яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

4. Гэрч Г.Түвшинтөрийн: “...2019 оын 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Наяд төвд манай байгууллагын шинэ жил болсон бөгөөд шинэ жилийн арга хэмжээ дуусаад гарсан. Тэгсэн Эрдэнэбуян Хосбагана хоёр 1 давхарт хоорондоо барилцаад авчихсан байхаар нь очиж салгаад би Хосбаганыг аваад гарсан бөгөөд би одоо больё хэдүүлээ өөр тийшээ явъя гэхэд Хосбагана за байж байгаарай би орж нэг юм хэлээдхэе гээд Их Наяд руу буцаж орсон. Би араас нь дагаж очтол Хосбагана Эрдэнэбуяныг би чамайг ална гээд байхаар нь би Х  салгаад аваад гарсан. Тэгээд гараад байж байтал Ц  гадаа байсан бөгөөд Хосбагана тэр хоёр зодолдох гэж байгаад больсон. Тэгсэн Х  Ц  машины хамрыг өшиглөж байтал А  гарч ирээд хүний машин руу өшиглөхөө болиоч гэхэд Х  чамд ямар хамаатай юм бэ гэхэд А д Х нүүр рүү нь цохьсон. Х  А г өргөж авч шидээд газарт унагаачихаад  А г цохиж байтал хуучин манайд жолооч байсан Х Х  нүүр лүү өшиглөөд байхаар нь би Х г аваад таксинд суугаад явъя гэхэд за байж байгаарай ахаа би эгчтэйгээ яръя гэж хэлээд миний утсаар ярьчихаад таксинаас буучихсан. Тэгэхээр нь би араас нь буутал  Х, Э зодолдож байхаар нь би очиж тэр хоёрыг салгасан. Яг тэр үед Х  хаана байсныг мэдэхгүй байна. Тухайн үед зуны гуталтай байсан болохоор даараад буцаад таксиндаа суусан. Тэгсэн Х  гараад ирэхээр нь алив явъя чиний нүүр ам болохоо байлаа гэхэд үгүй ээ би эгчийг хүлээнэ эгч ирж байгаа гээд таксинд суугаагүй. Тэгээд би шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Г  2019 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 627 дугаартай Б.Х биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, дээд, доод уруулын няцарсан шарх, духны зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно..." гэсэн дүгнэлт / хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч П.Э, Э.А, Э.Х, Э.Цнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Их наяд төвийн гадна Б.Хмаргалдан зодож тархи доргилт, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, дээд, доод уруулын няцарсан шарх, духны зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон мөрдөн  байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүүлэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүгдэгч П.Э, Э.А, Э.Х, Э.Цнарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч П.Э, Э.А, Э.Х, Э.Цнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Э, Э.А, Э.Х, Э.Ц нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Э, Э.А, Э.Х, Э.Ц нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, Э.А, Э.Х, Э.Ц нарыг тус бүрийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Э, Э.А, Э.Х, Э.Цнар  нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Э, Э.А, Э.Х, Э.Цнарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Э, Э.А, Э.Х, Э.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ  хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М