Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 317

 

.:

 

 

 

 

 

 

2020             5            20                                            2020/ШЦТ/317

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,

нарийн бичгийн дарга М.С ,  

улсын яллагч Б.О ,  

шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн ............О.У холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны 6 дугаар сарын 01-ний өдөр ......... аймагт төрсөн ...... настай, эрэгтэй, ....... боловсролтой, ................. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-......, ........... хамт .................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, О.У, /РД:......................./.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Унь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн баруун талын автомашины зам дээр “машинаараа гэнэт дарж шахлаа” гэх шалтгаанаар  хэрүүл маргаан үүсгэн улмаар иргэн Р.Тнүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, хавсарч унагаан, тархи доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч О.У шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр би Нисэх рүү явж байтал Мишээлийн баруун талын хотхоноос урсгал сөрөөд дунд гарын хар өнгөтэй жиип машин ороод ирсэн бөгөөд эсрэг урсгал руу зам ачаалалтай байсан ба би замын хажуу руу шахаж зогссон тэгсэн чинь тэр хүн бас машинаа зогсоосон бөгөөд би машинаасаа бууж нөгөө машины жолооч дээр очоод пизда минь яаж яваад байгаа юм бэ гэж хэлтэл тэр залуу машинаасаа буугаад ирсэн тэгээд би тэр залуутай маргалдсан бөгөөд тэр залуу намайг заамдаад авсан. Тэгэхээр нь цохиж унагаасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Прокурортой ял тохирсон, хохиролд 100.000 төгрөг төлж өгсөн гэв.

 

2. Хохирогч Р.Т мөрдөн байцаалтын шатанд: “ ... 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд 50-40 УНЛ улсын дугаартай Тоёота ранер маркийн хар өнгийн машинтайгаа 89 дүгээр байрнаас гараад төв замруу орох гээд явж байгаад зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун эргэхэд зүүн талаас ирж байсан машин сигналдаж миний урд орж зогсоод нэг залуу хүрээд ирэхээр нь би цонхоо онгойлгоод уучлаарай миний дүү гэтэл тэр залуу миний эрүү рүү нэг удаа гараараа цохьсон тэгхээр нь би буугаад нөгөө залуутай барьцалдаад авсан чинь тэр залуу намайг зам дээр хавирч унагаасан тэгэхээр нь би “чи байж байгаарай би одоо цагдаад дуудлага өглөө” гэтэл нөгөө залуу тоохгүй шууд яваад өгчихсөн. Тэр залуу миний эрүү рүү гараараа нэг удаа цохьсон бас намайг зам дээр хавирч газар унагасан. Тэгтэл миний баруун хөлийн шагай зулгарсан мөн эрүү юм хазхад өвчтэй байсан өнөөдрийн байдлаар бол зүгээр болсон... “ гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11269 дугаартай “…Р.Тбиед тархи доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч О.Унь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн баруун талын автомашины зам дээр машинаараа гэнэт дарж шахлаа гэх шалтгаанаар  хэрүүл маргаан үүсгэн улмаар иргэн Р.Тнүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, хавсарч унагаан, тархи доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн  байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.      

 

Шүүгдэгч О.У дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч О.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.У оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Унь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.У оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Унь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР