| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0349/Э |
| Дугаар | 321 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 321
.:
2020 5 25 2020/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж,
нарийн бичгийн дарга Б.М
улсын яллагч Б.Х
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Уулын хаан овогт Дашнямын Д.С холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.......... оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ............. төрсөн, ......... настай, эрэгтэй, ...... боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......, ......... хамт Төв аймгийн .................. оршин суух хаягтай боловч одоо ............. тоотод оршин суудаг, урьд нь .....................суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.С /РД:........................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Снь 2020 оны 4 дүгээр 13-ны өдөр Хан-Уул дүүргйин 2 хороо 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр иргэн Г.Г тай маргалдан зодож түүнд тархи доргилт, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Сшүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж түүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Хохирогчид хохиролд 100.000 төгрөг төлж өгсөн. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, автобусны буудлын ТҮЦ рүү очоод эхнэртээ “тарах болж байгаа юу” гэхэд “болоогүй байна” гэсэн. Тэгээд даргатай нь утсаар яриад маргалдаж байхад нэг эрэгтэй ирээд над руу дайраад цохиж, заамдаж унагаасан. Мөн миний зүүн шанаа руу нэг удаа цохиж, заамдаж байгаад түлхээд унагаахад би толгойгоороо цемент мөргөж унасан... гэх мэдүүлэг \хх-ийн 6-12х\,
3. Гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ.“...Даргын нөхөр ирээд манай нөхрийг барьж аваад гараараа нэг удаа цохиж, заамдаад унахад нөхөр Г.Г толгойноос цус гарч эхэлсэн. Намайг гэртээ харихгүй олон цагаар ажиллаж байгаад манай нөхөр дургүйцэж уурлаад ажлаасаа гар гэдэг байсан ба энэ байдлаас болоод манай даргатай муудалцаж байхад даргын нөхөр ирээд ийм явдал болсон..” гэх мэдүүлэг \хх-ийн 15-16х\,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Ш.Ц 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4679 дугаартай “...Г.Г ын биед тархи доргилт, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.С дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Д.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.С оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.С г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Снь торгох ялыг биелүүлэхээс ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Соногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Снь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.М