| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01378/И |
| Дугаар | 43 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 43
| 2017 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 151/ШШ2017/00043 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах “Жи-Мобайл” ХХК,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж 20-57 тоотод оршин суух, Сүхбаатарын Баатарсүх /РД:НЗ88100974/-д холбогдох,
худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 87.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Баатарсүх нь “Жи-Мобайл” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 98114241 дугаарын хэрэглэгч болж, уг гэрээний дагуу U6 маркийн 388.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 40.000 төгрөг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 29.000 төгрөг төлөх нөхцлөөр худалдан авсан. Гэвч С.Баатарсүх нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 388.000 төгрөгөөс 330.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 58.000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд С.Баатарсүхээс U6 маркийн гар утасны үлдэгдэл төлбөр 58.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу 276 хоногийн алданги 29.000 төгрөг, нийт 87.000 төгрөгийг гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч С.Баатарсүхээс худалдан худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 87.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам нь 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: “...нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагч С.Баатарсүх үлдэгдэл 87.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ. /хх-13/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндуламын шүүхэд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгөөс, 2.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баатарсүхээс 2.275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Баатарсүхэд холбогдох худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 87.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баатарсүхээс 2.275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ