| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2019/0570/э |
| Дугаар | 570 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн
улсын яллагч Б.Батнасан,
шүүгдэгч Б.Б /Үндсэн хуульд зааснаар өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1905047580204 дугаартай хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Б-н Б.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 131 тоотод байрлах иргэн Н.Гийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж нийт 85.000 төгрөгийн үнэлгээ бүхий архины рункыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өмгөөлөгч авахгүй. Өөрийгөө өмгөөлж оролцоно. Өөрийн гэм буруу дээр маргах зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Архи ууснаас болж л ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Надад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7-д заасныг хэрэглэж өгнө үү” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Н.Г мөрдөн байцаалтанд: “Ээж маань 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бурхан болсон юм. Ээжээсээ хойш амьдарч байсан хашаандаа амьдрахаа болиод гэрээ буулгаагүй тэнд нь байлгаж байсан бөгөөд 7 хоногтоо 1 удаа эргэдэг байсан юм. Хамгийн сүүлд хулгай орохоос 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ очиж эргэхэд зүгээр байсан. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай тэнд байдаг эгч гэр рүү чинь хулгай орчихлоо гэж хэлсэн. Ингээд би гэртээ очоод үзэхэд манай гэрийн тооноор хулгайч ороод ээжийн маань эдэлж байсан дээл болон гэрийн эд зүйлс алга болсон байсан...манай ээж хуучин өмсөж байсан хурган дотортой үйтэн хуаран хар ногоон өнгийн дээл байсан. Энийг манай ээжийн дүү нь хийж өгч байсан. Нөгөө дээл нь булган эмжээртэй улаан хүрэн өнгийн цэцэгтэй торгон гадартай дээл байсан. Хятад улсад үйлдвэрлэсэн индукцэн плитка. Энэ плеткийг 2019 онд 65.000 төгрөгөөр авч байсан. 2018 онд Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн тавагны иж бүрдэл 17 ширхэг ком тавгийг 100.000 төгрөгөөр авч байсан. Мөн 6 ширхэгтэй Афганистанаас манай дүү авчирсан шаргал өнгийн доороо суурьтай чулуун архины рункууд зэрэг эд зүйлс алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/
Гэрч П.Булган мөрдөн байцаалтанд:“...манай гудамжны манай хашааны хажуу талын эзэнгүй гэрт хулгайч ороод гарч байхад нь би харсан. Тэр хулгай хийсэн залуу манай гудамжинд байдаг залуу байсан. Нэрийг нь Б гэдэг юм. Тэр залуу тэр хавиар архи уугаад л янз бүрийн юм зарна гээд яваад байдаг. Б тэдний гэр рүү нь тооноор нь ороод гарч байхад нь би харсан. Тэгээд хараад гар утсаараа зургыг нь дарчихсан байсан юм. Тэр дарсан зургаа дараа нь устгачихсан юм. Уг нь би хохирогчид өгье гэж бодож байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/
...би ямар нэгэн эд зүйл авч гарсан талаар хараагүй. ... нэг гартаа жижиг дөрвөлжин зүйл барьчихсан байсан. Яг ямар эд зүйл гэдгийг нь би хараагүй. Түүнээс өөрөөр овор ихтэй том зүйл авсан талаар харагдаагүй. Тэгээд гэрийнх нь үүдээр эргэлдэж байгаад явсан. /хх-ийн 116/
Гэрч О.Алимаагийн мөрдөн байцаалтанд “ Би одоогоор он сар өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр гэртээ байж байхад манай 12 настай охин Маралжингоо “ ээж, талийгаачийн гэрийн тооноор хүн орчихлоо” гэж хэлсэн. Би гэрээс гараад харахад хүн харагдахгүй байсан. Хэсэг хугацааны дараа манай хөрш Булган гэдэг хүүхэн над руу залгаад “талийгаачийн гэрийн тооноор Б гараад явж байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112/
Насанд хүрээгүй гэрч О.Маралжингоо мөрдөн байцаалтанд “...би гэрээсээ гараад муу усаа асгах гэж байхад манай урд талд байдаг талийгаачийн гэрийн тооноор Б ах орж байсан. Би харсан зүйлээ ээждээ хэлсэн...би гарч байхыг нь хараагүй. Намайг харахад ганцаараа тооноор нь орж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/668 дугаартай дүгнэлтэнд “шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан 1ш гарын мөр нь АДИС-Папилон санд MN000720005614 дугаараар бүртгэгдсэн Баттулга овогтой Б-н баруун гарын эрхий хуруугар үүсгэгдсэн байна. Харин папилон санд хадгалагдаж байгаа гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэжээ. /хх-ийн 34/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1817 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Samsung s7 маркийн гар утсанд тусгай зориулалтын программ ашиглан хадгалагдаж байгаа мэдээлэл болон гар утаснаас устгагдсан мэдээллүүдийг сэргээж үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд тус гар утасны камераар авагдсан 1 ширхэг гэрэл зураг байх бөгөөд устгагдсан гэрэл зураг байхгүй байна. Мөн сэргээгдсэн гэрэл зургуудаас Монгол гэрийн тооноор гарч байгаа болон тооноор гэр руу орж байгаа дүрслэлтэй гэрэл зураг байхгүй байна. /хх-ийн 108/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/
Damno хөрөнгийн үнэлгээ зуучлалын тайлан /хх-ийн 30-31/
эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 15/
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай гэрийн хойд талын Бааскагийн монгол гэрийн тооноор нь орж гэр дотроос нь 5 ширхэг стаканаас арай жижиг 5 рунк авсан. Ингээд тооноор нь буцаж гараад гэртээ харьсан. Ингээд би гэртээ байж байсан чинь цагдаа нар орж ирсэн. ...манай гэрээс тэдний гэр шууд харагддаг, хүн байхгүй гэр нь цоожтой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/ болон шүүгдэгчийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн-нарангийн 12 дугаар гудамжны 131 тоотод байрлах Н.Гийн гэрийн тооноор орж 85000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг рункүүд хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Б-н “... би 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай гэрийн хойд талын Бааскагийн монгол гэрийн тооноор нь орж гэр дотроос нь 5 ширхэг стаканаас арай жижиг 5 рунк авсан. Ингээд тооноор нь буцаж гараад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/, хохирогч Н.Гийн “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай тэнд байдаг эгч гэр рүү чинь хулгай орчихлоо гэж хэлсэн...6 ширхэгтэй Афганистанаас манай дүү авчирсан шаргал өнгийн доороо суурьтай чулуун архины рункууд зэрэг эд зүйлс алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч П.Булганы “...манай гудамжны манай хашааны хажуу талын эзэнгүй гэрт хулгайч ороод гарч байхад нь би харсан...Б тэдний гэр рүү нь тооноор нь ороод гарч байхад нь би харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч О.Алимаагийн “...манай 12 настай охин Маралжингоо “ ээж, талийгаачийн гэрийн тооноор хүн орчихлоо” гэж хэлсэн...хэсэг хугацааны дараа манай хөрш Булган гэдэг хүүхэн над руу залгаад “талийгаачийн гэрийн тооноор Б гараад явж байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112/, насанд хүрээгүй гэрч О.Маралжингоо “...манай урд талд байдаг талийгаачийн гэрийн тооноор Б ах орж байсан. Би харсан зүйлээ ээждээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114/, шинжээчийн 01/668 дугаартай “...№1 гэж дугаарласан 1ш гарын мөр нь АДИС-Папилон санд MN000720005614 дугаараар бүртгэгдсэн Баттулга овогтой Б-н баруун гарын эрхий хуруугар үүсгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/, Damno хөрөнгийн үнэлгээ зуучлалын тайлан /хх-ийн 30-31/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 15/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б шууд санаатай, шунахай сэдэлтээр хохирогч Н.Гийн гэрийн тооноор эзгүй байхад нь нууцаар сэм орж, хүч хэрэглэхгүйгээр, эд зүйл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэрэгт тооцогдоно.
Хяналтын прокуророос Б.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй болно.
Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Энэ хэрэгт хяналтын прокурор 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор Б.Бд холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хулгайн хэргээс “эмэгтэй хүний хурган дотортой дээл, эмэгтэй хүний булган эмжээртэй дээл, индукцен плитка, аяга тавагны ком” авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь прокурорын эрх хэмжээний асуудал юм. /хх-ийн 120-122/
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Б.Бд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Б.Б хулгайн гэмт хэрэг үйлдэж авсан 85000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг рункуудыг биет байдлаар хохирогч Н.Гт буцаан өгсөн нь мөрдөгчийн эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.
Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа түүний хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Б.Б өмнөх шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан үндэслэлээр түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон.
Түүний цагдан хоригдсон 13 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Прокуророос хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоов.