Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 403

 

 

                                                           

 

 

 

 

 2020         5           27                                     2020/ШЦТ/403

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,   

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

Шүүгдэгч Ц.Э, өсвөр насны шүүгдэгч Г.Г, С.Н тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид,

Өсвөр насны шүүгдэгч Г.Гийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч С.Нын хууль ёсны төлөөлөгч М.Алтангоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сундий мичин овогт Намхайжамцын Г, Зээрд адуу овогт Содномпилын Н, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шонхор овогт Цэнгэлсайханы Э, Боржигон овогт Гансүхийн Г нарт холбогдох эрүүгийн 2008 01299 0521 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл-4, эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжны 89-55 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Сундий мичин овгийн Намхайжамцын Г /___/,

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 45 дугаар дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 5, эцэг, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжны 90в-52 тоотод оршин суудаг,

Урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэн, Зээрд адуу овгийн Содномпилын Н /____/,

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүрэг Ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 6 дугаар гудамж, 155 тоотод оршин суудаг,

Урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнтуулд даалгасан, Шонхор овгийн Цэнгэлсайханы Э /_____/,

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар гудамж 75 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Гансүхийн Г/_____/,

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Г, С .Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,

Шүүгдэгч Ц.Э, Г.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г нь С.Нтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22 дугаар гудамжны 1а тоотод байрлах Нийтийн байрны 06 тоот өрөөнөөс иргэн Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7” еdge, “samsung-s7”, “iphone-6” “samsung tab” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 604,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч С.Н нь Н.Гтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22 дугаар гудамжны 1а тоотод байрлах Нийтийн байрны 06 тоот өрөөнөөс иргэн Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7” еdge, “samsung-s7”, “iphone-6”, “samsung tab” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 604,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Э нь Г.Гтой бүлэглэн хохирогч Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7” еdge, “samsung-s7”, “iphone-6”, “samsung tab” маркийн гар утаснуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Минж” плазагийн зүүн талд байрлах “Миний зах” дотор байрлах “Макс-2” барьцаат зээлийн газарт Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7” еdge маркийн гар утсыг 55.000 төгрөгийн барьцаанд тавьсан, мөн “samsung-s7”, “iphone-6”, “samsung tab” маркийн гар утаснуудыг Чингэлтэй дүүргийн 05 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” гар утасны худалдааны төвийн гадна зогсдог гар утас худалдан борлуулагчид 190,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж ашиглан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь Ц.Этай бүлэглэн хохирогч Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7” еdge, “samsung-s7”, “iphone-6”, “samsung tab” маркийн гар утаснуудыг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Минж” плазагийн зүүн талд байрлах “Миний зах” дотор байрлах “Макс-2” барьцаат зээлийн газарт Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7” еdge маркийн гар утсыг 55,000 төгрөгийн барьцаанд тавьсан, мөн “samsung-s7”, “iphone-6”, “samsung tab” маркийн гар утаснуудыг Чингэлтэй дүүргийн 05 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” гар утасны худалдааны төвийн гадна зогсдог гар утас худалдан борлуулагчид 190,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж ашиглан мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би багын найзууд болох Н, Г, Э нарын хамтаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22 дугаар гудамжны 1а тоотод байрлах нийтийн байранд сургуулийн найз Дөлгөөний төрсөн өдрийг тэмдэглэхээр очсон. Ингээд тус нийтийн байранд багын найзууд болох Н, Г, Э сургуулийн найз Дөлгөөн, түүний найз Мөөгий, Дөлгөөний хуурай ах, эгч нарын хамт шөнийн 00 цаг хүртэл нийт 1 шил 0,75 литрийн архи, 4 ширхэг 2 литрийн шар айраг зэргийг хувааж ууцгаасан. Гэтэл гэнэт Н намайг гараад ир гээд дуудахаар нь нийтийн байрны гадаа гараад очтол Н, Э, Г нар зогсож байсан бөгөөд Н надад хандан “Би энэ дотроос Дөлгөөний хуурай ах, эгчийнх нь өрөөнөөс нь 4 ширхэг гар утас нууцаар аваад нуучихлаа” гэхээр нь би “Тэгвэл та нар өөрсдөө учраа ол, надад хамаагүй шүү” гэж хэлчихээд буцаад нийтийн байр луугаа буцаад ортол Дөлгөөн, Мөөгий болон түүний хуурай ах, эгч нар нь гар утаснууд алга болсныг мэдчихсэн надаас “Гар утас хаана байна? Найзууд чинь хаачсан" гэхээр нь би “Би гар утас аваагүй, найзууд хаана байгааг мэдэхгүй" гэж хэлтэл намайн нэг өрөөндөө оруулаад цоожилчихоод нөгөө хэдийн араас бүгдээрээ явчихсан. Тэгэхээр нь би цонхоор нь гарахдаа цонхыг нь санамсаргүй хагалчихсан бөгөөд гарч яваад 21 дүгээр хороолол уруудаж алхаад тэндээс хурдан холдоё гэж бодоод нэг таксинд суугаад хаашаа ч хамаагүй хөдлөөрэй гэж хэлээд явж байтал Э 88322946 дугаарын утас руу минь залгаад “Г бид хоёр Нын найз охины гэрийн тийшээ явж байна, чи хүрээд ир" гэхээр нь би такситайгаа Э, Г хоёр дээр очтол Э “Дөрвөн ширхэг гар утас нь надад байгаа. Ахуйн үйлчилгээ орж нэг ломбардад нэг гар утсыг нь барьцаанд тавьж мөнгөтэй болъё" гэхээр нь би зөвшөөрөөд хамтдаа ахуйн үйлчилгээн дээр очиж “Самсунг Эс-7” Эдж маркийн гар утсыг нь Э 55,000 төгрөгөнд барьцаанд тавиад хамтдаа Гийн нэг найзынд нь очиж хоноцгоосон. Маргааш нь Н над руу залгахаар нь Э, Г хоёрын хамтаар Гандангийн ойролцоо уулзаад бөөнөөрөө ярилцаж байгаад Эын таньдаг гэх хүнийг “Өргөө 1” кино театрын ард дуудаж уулзаад гар утаснуудаа зарцгаасан. Тэгэхэд бид дөрөв дөрвүүлээ цуг байсан. Тэгээд олсон мөнгөөрөө ойр зуурын юм аваад дуусгасан...” гэх /хх-ийн 79-80х/,

Өсвөр насны шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Өсвөр насны шүүгдэгч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн үед багын найз Г, Э, Г нарын хамтаар Сонгонинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22 дугаар гудамж 1а тоотод байрлах нийтийн байранд Гантулгын найз Дөлгөөний төрсөн өдрийг тэмдэглэхээр очсон. Бид нарыг очиход Дөлгөөн, Дөлгөөний найз Мөөгий, Дөлгөөний хуурай ах, эгч нар байсан. Ингээд бөөнөөрөө шөнийн 00 цаг хүртэл нийтдээ 1 шил 0,75 литрийн архи, 4 ширхэг 2 литрийн шар айраг хувааж ууцгаасан. Ууж байхад Г намайг тамхилъя гээд тус өрөөнөөс дагуулж гараад хажуу талын Дөлгөөний хуурай ах, эгчийн амьдардаг өрөөнд дагуулж оруулаад тэнд байсан 4 ширхэг гар утсыг аваад надад өгөөд “Чи энэ утаснуудыг аваад тэр чигтээ яв, би мэдэж байна” гэхээр нь би “яах гээд байгаа юм бэ?" гэсэн чинь өрөөнөөс гараад явчихсан. Тэгэхээр нь би за за гэж бодоод 4 ширхэг гар утсыг нь куртикнийхаа халаасанд хийгээд авч гараад нийтийн байрныхан гадна 4 ширхэг гар утсыг нь нуучихаад буцаад орох гэтэл урдаас Э, Г, Г нар гараад ирсэн. Тэгээд Г нь бид нарт хандаж “Та нар одоо яв" гэхээр нь бид гурав хашаанаас нь гараад, би эргэж орж нуусан гар утаснуудаа авч гарч ирээд хойноос нь гүйцэж очоод “Та хоёр энэ утаснуудыг аваад явж бай, би Гантулгыг дагуулаад ардаас чинь гүйцээд ирнэ" гэж хэлж гар утаснуудаа Гт өгчихөөд буцаад нийтийн байр руу явж байтал Дөлгөөн, Мөөгий, Дөлгөөний хуурай ах нартай таараад цагдаа нарт баригдсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нь Г руу залгаад Тасганы овооны ойролцоо уулзаад гар утаснуудаа “Тэди” гар утас худалдааны төв дээр очиж зарж мөнгө олъё гэж ярьцгаасан. “Тэди” гар утас худалдааны төв дээр очоод би Гтой наана нь үлдээд Э, Г хоёр гар утаснуудаа зарахаар ороод удалгүй бүгдийг нь нийлүүлээд 190,000 төгрөгөөр зарчихлаа гээд гараад ирсэн. Тэгээд олсон 190,000 төгрөг нь Гд байсан ямар нэгэн байдлаар хувиарлаж хувааж авалгүйгээр бөөнөөрөө хамтдаа ойр зуурын зүйлд хэрэглээд дууссан...” гэх /хх-ийн 88-89х/,

шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би найзууд болох Н, Г, Г нарын хамтаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22 дугаар гудамжны 1а тоотод байрлах нийтийн байранд Гантулгын найз Дөлгөөний төрсөн өдрийг тэмдэглэхээр очсон. Ингээд тус нийтийн байранд Н, Г, Г, Гантулгын найз Дөлгөөн, түүний найз Мөөгий, Дөлгөөний хуурай ах, эгч нарын хамт шөнийн 00 цаг хүртэл нийт 1 шил 0,75 литрийн архи, 4 ширхэг 2 литрийн шар айраг зэргийг хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал Г, Нтай тамхилхаар гараад, Г бие засах гээд гарчихсан байсан бөгөөд удалгүй Г орж ирээд "Хоёулаа зодолдох уу, зодолдоё" гээд байхаар нь би Гтай зодолдохоор болоод заамдалцаад гарцгаасан. Гэтэл Г гэнэт “За найз нь тоглосон юмаа" гэж хэлэнгүүтээ нийтийн байр руу орох гэж байсан Н, Г болон над руу хандаж Г “Та нар одоо зугтацгаа" гээд бид нарыг ардаас бүр түлхээд байхаар нь бид гурав хашаанаас нь гараад алхаж байсан. Тэгтэл Н гэнэт буцаж нөгөө нийтийн байртай хашаа руу гүйснээ удалгүй бид хоёрыг гүйцэж ирээд Гт дөрвөн ширхэг гар утас гаргаж өгөөд “Одоо явцгаа" гэж хэлээд буцаад явсан. Тэгэхээр нь Г бид хоёр Саппоро руу зүглээд Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд төв зам дагуу алхаж явтал Г залгаад “Би хороололд Найдангийн найз охиныхон гэрийн гадаа таксины мөнгөгүй байна, хүрээд ир" гээд дуудахаар нь такси бариад явж очтол Г “Нэг гар утсыг нь барьцаанд тавъя" гэхээр нь зөвшөөрөөд Модны 2-н дээшээ өгсөөд байдаг нэг ломбардад очиж Гантулгын хамт ломбард руу орж 55,000   төгрөгөөр Самсунг-Эс 7 Эдж маркийн гар утсыг нь барьцаанд тавьсан. Тэр хооронд Г таксинд үлдсэн. Тэгээд гарч ирээд Баянбүрдэд байдаг Гийн найзынд очиж хоноцгоосон. Маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр унтаж байтал Н залгаад бид нар Гандан уруудаад байдаг зам дээр уулзацгаасан. Уулзаад бөөнөөрөө ярилцаж байгаад эхлээд эхний барьцаанд тавьсан гар утсаа очиж аваад дөрвөн гар утсаа “Тэди” гар утас худалдааны төв дээр очиж Гантулгын хамт нэг танихгүй хүнд 190,000 төгрөгөөр худалдсан. Тэр хооронд Г, Н хоёр хажуугийн саравчинд хүлээж байсан. Тэгээд олсон мөнгөөрөө ойр зуурын юм авч хэрэглээд дууссан...” гэх /хх-ийн 109-110х/,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Өсвөр насны шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би багын найз Н, Э, Г нарын хамтаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн үед Сонгонинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22 дугаар гудамж 1а тоотод байрлах нийтийн байранд Гантулгын найз Дөлгөөний төрсөн өдрийг тэмдэглэхээр очсон. Бид нарыг очиход Дөлгөөн, Дөлгөөний найз Мөөгий, Дөлгөөний хуурай ах, эгч нар байсан. Ингээд бөөнөөрөө шөнийн 00 цаг хүртэл нийтдээ 1 шил 0,75 литрийн архи, 4 ширхэг 2 литрийн шар айраг хувааж ууцгаасан...Би гарч бие засчихаад буцаад нөгөө өрөөндөө орох гэтэл Г, Этай муудалцаад зодолдоё гэж хэлээд гарч байсан. Тэгэхдээ Г намайг бас хамт түлхэж нийтийн байрнаас гаргаснаа шууд Э бид хоёрт хандаж "Та нар одоо яв, гар, зугтаа” гэж хэлэхээр нь миний бие Эын хамт хашаанаас нь гараад гүйцгээсэн. Удалгүй ардаас Н гүйцэж ирээд “Май энэ гар утаснуудыг аваад яв. Би Гантулгын ардаас явчихаад ирье” гэж хэлээд дөрвөн ширхэг гар утсыг надад өгчихөөд яваад өгсөн. Э бид хоёр ямар учиртай гар утаснууд гэдгийг нь асуулгүйгээр авч яваад Саппорогийн ойролцоо алхаад явж байтал Г бид хоёр руу залгаад “Нын найз охины гэрийн гадаа хүрээд ир" гэхээр нь Э бид хоёр яваад очтол Г такси барьчихсан таксины мөнгөгүй байж байсан. Тэгээд ярилцаж байгаад нэг ширхэг гар утсыг нь хорооллын Модны 2-ийн өгсдөг замын наад талын шилэн хаалгатай барьцаалан зээлдүүлэх газарт очоод би таксиндаа барьцаанд үлдээд Г, Э хоёр орж нэг гар утсыг нь 50 гаруй мянган төгрөгөөр тавьчихаад гарч ирсэн. Ингээд Г, Э гурав Баянбүрдэд очиж манай нэг найзын гэрт хоносон. Өглөө унтаж байтал Н, Г руу залгаад бид гурав Нтай Гандангаас уруудах зам дагуу уулзаад эхний ээлжинд очиж нөгөө ломбарднаасаа гар утсаа авчихаад бөөнөөрөө ярилцаж байгаад нөгөө дөрвөн ширхэг гар утсаа “Тэди” дээр очиж зарахаар болсон. “Тэди” дээр очоод миний бие Нын хамт хажуу талын саравчинд нь сууж үлдээд Э, Г хоёр “Тэди” орж гар утсаа 190,000 төгрөгөөр зарчихаад ирсэн. Тэгээд олсон мөнгөө бид дөрөв хоол унд идээд ойр зуурын юманд хэрэглээд дууссан...Н 4 ширхэг гар утас өгөхдөө “Энэ гар утаснуудыг аваад явж бай" л гэж хэлсэн. Би авахдаа бол нээх юм бодолгүй аваад Эын хамт Саппоро луу алхаж байхдаа гар утаснуудаа хартал тухайн нийтийн байрны эгчийн хэрэглэж байсан гар утас байгааг анзаарсан. Яг тэр үед л хулгайн гар утаснууд гэдгийг нь мэдсэн...” гэх /хх-ийн 97-99х/,

     Хохирогч Б.Нямжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо хангайн 22-1 а тоотод байх өөрийн амьдарч ажиллуулдаг нийтийн байрны 06 тоот өрөөнд нөхөр Насанбатын хамт байж байтал орой 19 цагийн үед миний хуурай дүү Дөлгөөн гэх хүүхэд найзын хамт ирээд манай нөхөртэй хамт пиво, архи ууссан, тэгсэн Г гэх хүүхэдтэй Дөлгөөн утсаар ярьж, хүрээд ир гэхэд найз нь гурав нь найзтайгаа очно гэж Г хэлсэн. Удалгүй Г нь Н, Энхучрал, Г нарын хамт архи пиво авч ирээд тухайн архи пивийг бүгдээрээ хуваагаад уугаад сууж байтал Н, Г хоёр тамхи татахаар гарсан тэгээд удалгүй орж ирээд Г манай хуурай дүү Дөлгөөнтэй хэрэлдээд байхаар нь, би дээрх 4 хүүхдийг явцгаа гэж хэлэхэд Н, Э, Г нар явсан. Харин Г үлдээд бид нартай байж байсан ба би 6 номерийн өрөөнд үлдээчихсэн байсан “самсунг-с7” маркийн 2 ширхэг, “iphone-6 гар” утас, мөн 1 ширхэг “tab” зэргийг авахаар ороход тухайн эд зүйлүүд алга болчихсон байхаар би гэр рүү орж нөхөртөө хэлж Гантулгыг өрөөнд цоожлоод, би нөхөр болон дүү Дөлгөөний хамт Э, Н, Г нарыг хайхаар гарахад Н бидний урдаас гудамжнаас гараад ирэхээр нь бид нар барьж авах гэтэл зугтаасан. Ингээд араас нь хөөж Ныг барьж аваад гар утас хаана байна гэж асуухад би аваагүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн юм...Н, Г нар гар утсыг авч байгаа бичлэг манай байрны нийтийн байрны камерт бичигдсэн байсан юм...” гэх /хх-ийн 21х/,

Гэрч О.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 22-1а тоотод байх хуурай ах, эгч хоёр болох Насанбат, Нямжаргалын гэрт нэг пиво аваад ороход Насанбат ах манай найз болох Мөнхзориг бид хоёрт нэг шил архи гаргаж өгсөн, тухайн архийг найз Мөнхзоригийн хамт уугаад сууж байтал Гтай чатаар холбогдож хаана байгааг нь асуухад хороололд байна гэж хэлэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Г, 3 найзынхаа хамт ирэхдээ нэг шил архи, хоер пиво авч ирж, тухайн архи пивийг бид нар бүгдээрээ уугаад дуусгачихаад байж байтал дахин Э дэлгүүрээс пиво аваад ирье гэж хэлээд гарч, пиво авчирсаныг нь хувааж уусан. Ингээд Гантулгын найз болон бид нар гарч ороод байж байтал Г хамт ирсэн 3 хүүхдээ гаргаж зодно гээд дагуулаад гарсан, тэгсэн Нямжаргал эгч гарч ирээд “миний утаснууд алга байна" сая ирсэн хүүхдүүд аваад явчихлаа гэж хэлэхээр бид нар тухайн хүүхдүүдийг хайхад Г байрны гадаа зогсож байхаар нь гар утаснууд хаана байна гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Цаашаа нөгөө 3 хүүхдийг хайхад Н урдаас гудамжнаас гараад ирэхээр нь гар утаснууд хаана байна гэж асуухад мэдэхгүй гэж хэлээд зугатаасан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 28х/,

Гэрч Ц.Насанбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны орой манай эхнэр бид хоёр гэртээ байж байтал 19 цагийн үед манай гэрт манай хоёр хуурай дүү болох Дөлгөөн, Мөөгий нар 2 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво авч орж ирсэн. Тэгээд бид гурав тухайн пивыг уугаад дуусчихаад орж ирээд байж байтал Дөлгөөнөө дүүгийн 10 жилийнх нь ангийн найз гэх Г, Э, Г, Н нар 22 цагийн үед манай гэрт орж ирэхээр нь бид нар манай өрөөний хажуу талд байдаг 6 номерын өрөөнд пиво ууцгаасан юм. Тэгээд пиво ууж байгаад 23 цаг өнгөрч байхад сүүлд ирсэн 4 залуу хоорондоо маргалдаад байхаар нь манай эхнэр та нар энд маргалдаад яахав дотуур байр болохоор хажуу өрөөний хүмүүс сонсчихно гадаа гарч маргалд гэхэд тэр 4 гадаа гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тухайн залуучууд буцаад манай гэрт орж ирээд байж байтал сүүлд ирсэн 4 залуу 4 лээ гарчихсан байсан. Тэгээд манай эхнэр гэрт цэнэглээд тавьчихсан байсан 4 гар утас байхгүй болчихсон байна гэхээр нь Дөлгөөнөө Мөөгий манай эхнэр гурав араас нь гарсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдчихээд ганцаараа байж байгаад дотуур байрныхаа галыг хийчихээд ороод иртэл Г манай шатан дээр зогсож байсан. Тэгээд би Гантулгыг хоёулаа манай гэрт орьё гээд дагуулж ороод гэртээ суугаад байж байтал Гантулгыг би манай гэрт байж бай би нөгөө хэдийн хойноос гарчихаад ирье гээд Гантулгыг гэртээ түгжээд гарсан. Тэгээд гэрээсээ гараад урагшаа засмал замаараа доошоо буугаад явж байтал манай эхнэр Дөлгөөнөө, Мөөгий гурав нэг айлын хашаан дотор Найдандоржийг бариад зогсож байсан. Тэгээд би тухайн айлын хашааг давж орохдоо нэг ширхэг банзыг нь хугалчихсан байсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад Найдандорж зугтаж байгаад айлын хашаа руу орчихсон байсан гэж хэлсэн. Найдандоржийн орсон тухайн айлын хүмүүс нь бас гараад ирчихсэн байсан. Тэгээд би Гантулгыг түгжчихээд ирсэн хэдүүлээ очоод ирье гээд Дөлгөөнөө, Мөөгий хоёрыг дагуулаад гэртээ очтол манай өрөөний цонхыг хагалаад цонхоор гараад явчихсан байсан. Тэгэхэд тухайн айлын хашааны эзэд намайг хашаа давж орж ирээд хугалсан гээд цагдаад гомдол гаргаад байсан. Тэгээд цагдаа нар намайг болон Н бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэх /хх-ийн 25-26х/,

Гэрч П.Мөрөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Этай 1 дүгээр ангиасаа 10 дугаар анги хүртлээ хамт сурдан байсан. 8, 9 дүгээр анги хүртлээ зүгээр энгийн байж байгаад үүнээс хойш их эвдэрсэн. Сураг сонсоход Эын гэр нь Кино үйлдвэрт байдаг юм. Тэгээд гэрийнхээ тэндэхийн буруу гарын хүүхдүүдтэй нийлээд байдаг гэж тухайн үед сонсож байсан ...” гэх /хх-ийн 47х/,

Гэрч Д.Хосбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Манайх камертэй гэхдээ 7 хоног л бичлэгээ хадгалдаг юм. Би олон хүнд үйлчилдэг учраас одоо яг юу болсон талаар санахгүй байна...” гэх /хх-ийн 50х/,

“Макс-2” барьцаат зээлийн үйлчилгээний баримтын хуулбар /хх-ийн 53х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн талаархи мөрдөгчийн тэмдэглэлд:

“...Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо Хангайн 22-1а тоотод байрлах нийтийн байрны хяналтын камер байх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 28-ны 23:56:09 цагт эхэлж байв. Камерын бичлэг дээр 23:56:23 цагт хяналтын камерын бичлэгийн өөдөөс харсан хаалганы зүүн талын хаалганаас цагаан өнгийн саравчтай малгайтай, улаан хүрэн өнгийн куртиктэй, куртикэн дотуураа хар бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай тухайн цамцныхаа юүдэнг нь өмссөн, хар бараан өнгийн өмдтэй, улаан хүрэн өнгийн гуталтай 18-23 орчим насны эрэгтэй хүн уг өрөөнөөс гаран наад талын коридорлуу явж байх ба 23:57:49 цагт буцаж орж ирэн уг хяналтын камерын бичлэгийн чанх өөдөөс харсан хаалганаас халимаг хар өнгийн үстэй, богино хар бараан өнгийн куртиктэй, хар бараан өнгийн цамцтай, хар бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай, 18-23 орчим насны эрэгтэй хүн гарч ирж байх бөгөөд уг хүнтэй зөрөөд тухайн хаалгаруу 23:57:55 цагт орж байх ба 23:59:38 цагт тухайн хяналтын камерын бичлэгийн өөдөөс харсан хаалганаас халимаг хар үстэй, цагаан цэнхэр өнгийн алаг куртиктэй, хар бараан өнгийн өмдтэй, хар цагаан өнгийн пүүзтэй 18-23 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд хажуу талын өрөөлүү орж байх бөгөөд араас нь буюу хяналтын камерын өөдөөс харсан хаалганаас 23:59:44 цагт халзан мэт богино хар өнгийн үстэй, шоотой цэнхэр өнгийн цамцтай, дотуураа хар бараан өнгийн юүдэнтэй цамцтай, хөх цэнхэр өнгийн өмдтэй, хар цагаан алагласан пүүзтэй 18-23 орчим насны эрэгтэй хүн мөн хажуу талын хаалгаруу орж байх ба 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 00:00:15 цагт хяналтын камерын бичлэгийн өөдөөс харсан хаалганаас цагаан өнгийн саравчтай малгайтай, улаан хүрэн өнгийн куртиктэй, дотуураа цагаан өнгийн юүдэнтэй цамцтай цамцныхаа малгайг өмссөн, хөх бараан өнгийн өмдтэй, улаан хүрэн өнгийн гуталтай эрэгтэй гарч ирэн куртикныхаа энгэрт эд зүйл хийсэн мэт зүүн гараараа куртикнийхээ дотоод хэсгийг атгачихсан наад талын коридоор луу явж байх бөгөөд 00:01:19 цагт буцаж орж ирэн өөрийнхөө гарч ирсэн хяналтын камерын өөдөөс харсан өрөөгөөр шагайж харан 00:01:29- цагт хажуу талын өрөө рүү орж байгаа хяналтын камерын бичлэг бичигдсэн байв..” гэх /хх-ийн 13-14х/,

 Эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоолд: “...2020 оны 02 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 22-1а тоотод байрлах нийтийн байрны 6 тоотоос эд зүйлээ хулгайд алдсан гэх хэрэгт уг нийтийн байрны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцов...” гэх  /хх-ийн 15х/,

Хөрөнгийн үнэлгээний тайланд, эд зүйлийн үнэлгээ,

  1. Samsung s7 edge - 220,000 төгрөг,
  2. Samsung s7 – 144,000 төгрөг,
  3. Iphone 6 plus – 200,000 төгрөг,
  4. Samsung tab – 40,000 төгрөг нийт дүн 604,000 /зургаан зуун дөрвөн мянган/ төгрөг,
  1. Нийтийн байрны цонх – 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөг гэх /хх-ийн 61-64х/,

Өсвөр насны шүүгдэгч С.Нын эрүүлжүүлэгдсэн талаархи баримт /хх-ийн 153-155х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Гантулгыг С.Нтай бүлэглэн иргэн Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7 еdge”, “samsung-s7”, “iphone-6”, “samsung tab” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах,

Өсвөр насны шүүгдэгч С.Ныг Н.Гтай бүлэглэн иргэн Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7 еdge”, “samsung-s7”, “iphone-6”, “samsung tab” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах,

шүүгдэгч Ц.Эыг Г.Гтой бүлэглэн хохирогч Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7 еdge”, “samsung-s7”, “iphone-6”, “samsung tab” маркийн гар утаснуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Г.Гийг Ц.Этай бүлэглэн хохирогч Б.Нямжаргалын эзэмшлийн “samsung-s7 еdge”, “samsung-s7”, “iphone-6”, “samsung tab” маркийн гар утаснуудыг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар, тэдгээрийн өмгөөлөгчид хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүх, шүүгдэгч Н.Г, С.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Над  360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

Өсвөр насны шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэрэгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг баримтлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудийн хөгжлийн хэлтэст даалгаж,

Шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч Ц.Эын ээж Б.Мөнгөнтуулаас хохирогч Б.Нямжаргалд 754,000 төгрөг өгч хохирол төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн нийтийн байрны хяналтын камерын бичлэг 2 ширхэг дискийг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сундий мичин овгийн Намхайжамцын Г, өсвөр насны шүүгдэгч Зээрд адуу овгийн Содномпилын Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Шонхор овгийн Цэнгэлсайханы Э, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Гансүхийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг улмаар учирсан хөрөнгө гэдгийг мэдсээр байж борлуулан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Над 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар өсвөр насны шүүгдэгч Г.Гт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлтийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж,

Эрүүгийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, өсвөр насны шүүгдэгч С.Н нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг баримтлан Шүүгдэгч Ц.Эын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоон/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Ц.Эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Г, өсвөр насны шүүгдэгч С.Н, Г.Г нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД