Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 0175

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.Э

Хохирогч А.Б

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, .... оны .......дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

           Шүүгдэгч Б.О нь 2018 оноос хойш байнгын шинжтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Б-тэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд нь халдсан,  2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж А.Б-ийн хөл рүү гутал шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Миний буруу. Би маш их архи уудаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч А.Б мэдүүлэхдээ “О маш их архи уудаг. Архи уухаараа маш их хэцүү байдаг. Хол байхгүй бол цохиж зодох гээд байдаг. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Гомдол гэх зүйлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч А.Б “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой ... О, Г-д хандаж зүгээр хоолоо идэж чадахгүй бол больчих гээд хүүхэд айлгаад байсан. Г-г шээс минь ална шүү гээд хараагаад байхаар нь би О-д хандаж хүүхдээ ингэж хүмүүжүүлнэ гэж юу байх вэ дээ, яагаад хүүхэд хараагаад байгаа юм бэ? гэхэд даварцан пизданууд зайл гээд миний өсгийтэй гутлыг шидээд хөлийг маань цохисон. О-тэй хамтран амьдраад 13 жил болж байна. 2017 оноос хойш архи уудаг болсон. Архи уусан үедээ намайг зодож цохиод байхгүй ч гэсэн шөнөжин үглээд намайг янз бүрийн хүнтэй хардаад, намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод надтай харгис хэрцгий ханддаг. Би О-ийг архи уух болгонд нь цагдаа дууддаггүй юм. Нэг уухаараа 3-7 хоног архи уудаг ба намайг архи уухаа боль гэхээр чамд хамаагүй гээд миний үгэнд ордоггүй. Сүүлдээ тэсэхээ болиод цагдаад дуудлага өгдөг. 2019 онд гэхэд л 4 удаа цагдаад дуудлага өгч О-г баривчлуулсан. 2019 оны 11 сард О ажил хийж мөнгө олоод гэртээ нүүрс авсан байсан. Уг нүүрснээсээ 5 шуудайг нь зараад архи уучихсан байсан. Мөн 2019 оны 12 сард О 3 хоног дараалж архи уусан ба намайг ажилдаа явчихсан хойгуур гэрт байсан хоолны махаа зараад архи уучихсан байсан. Энэ мэтчилэн гэр орныхоо зарж болох зүйлийг зараад архи уучихдаг. 2015 онд гэрт байсан хөлдөөгчөө зараад архи ууж байсан. Мөн 2017 оны 07 сард сард О гэрт байсан тоос сорогч авч явж зарах гэхээр нь араас нь болиулах гэж очоод О-д зодуулж байсан ба тухайн асуудал шүүхээр орж хууль шинэчлэгдсэн гээд хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний хөл рүү гутал шидэж намайг гэмтээсэн асуудал цагдаад шалгагдаж байхад О 2-3 хоног архи ууж надад агсам согтуу тавьж намайг доромжлоод байхаар нь би өмнөөс нь хэлээ гаргачихсан чинь хутга авч миний хэлийг тасдана гэж над руу дайрсан. Тэгэхээр нь би хутгыг нь авч цагдаад дуудлага өгч баривчлуулсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/

        2. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаартай ...“А.Б-н биед зүүн хөлийн шилбэнд цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт. /хх-ийн  26-р хуудас/

         3. Гэрч А.О “... Сүүлийн 3,4 жил О ах байнга архи уудаг болсон. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдүүд болон эхнэрээ байнга хөөдөг гэртээ хонох боломжгүй байдал үүсгэдэг. Манай гэр арынх нь хашаанд байдаг.  О ахыг архи уусан үед нь Б эгч 2 хүүхэдтэйгээ манай гэрт орж ирж хонодог. О ах 7 хоногийн 3,4 өдөр бол тасралтгүй архи уудаг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ их агсан, хэл ам нь хүний үгнээс гарамгүй үг хэлж, гэрийнхээ эд зүйлийг сүүлийн үед зарж уудаг болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/

          4. Насанд хүрээгүй гэрч О.Г ...“Аав дандаа согтуу байхдаа хэрүүл маргаан хийдэг. Архи уухаараа ээжтэй маргалддаг. Ээжийг цохиод авах вий дээ гэж айдаг. Архи уугаагүй үедээ зүгээр гоё байдаг” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн  23-р хуудас/

           5. Гэрч Э.М ...“Б, О нар хоорондоо байнга маргаантай байдаг тэр нь дандаа архинаас үүдэлтэй. О архины хамааралтай. Ажил төрөл хийдэггүй. Эхнэр Б “Мах маркет” ХХК-д ажилладаг...” гэсэн мэдүүлэг. /хх 24 хуудас/

           6. Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ. /хх-ийн 9-р хуудас/

           7. Б.О захиргааны зөрчилд холбогдож байсан талаархи Цагдаагийн газраас гаргуулан авсан лавлагаа, лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шийтгэвэрийн хуулбарууд. /хх-ийн  29-59-р хуудас/

 

           8. Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ / хх-ийн 75-85 хуудас/

          9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 6-8-р хуудас/

           10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-33-р хуудас/

11. Шүүгдэгч Б.О яллагдагчаар өгсөн2020 оны 01 сарын 30-ны өдрийн 20 цагийн үед гэртээ мах чанаад хоол хийчихээд эхнэр, хүүгийн хамт хоолоо идээд сууж байтал Г чанасан төмсийг гараараа бяцлахаар нь хүү рүүгээ орилж хоолоо аятайхан идээч гэж хэлтэл Б хүүхдээ өмөөрөөд бид 2 хэрүүл маргаан хийгээд Б-ийг янхан минь гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Б-тэй маргалдаж байхдаа үүдэнд байсан гутлыг авч Б рүү шидэж хөлийн шагайг нь оносон. Өмнө нь Б-д нэг удаа гар хүрч байсан. Хүүдээ гар хүрч байгаагүй. Би өөрөө архи уухаараа их тавьтаргүй зан гаргаж эхнэрээ гомдоосон” гэсэн мэдүүлэг /хх- ийн 98-99 хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь 2018 оноос хойш байнгын шинжтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Б-тэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд нь халдсан, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж А.Б-ийн хөл рүү гутал шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд шүүгдэгч Б.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар 10 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 264 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулан нэмж нэгтгэн 11 сар 03 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлбөргүй байна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Б-ийн2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний хөл рүү гутал шидэж намайг гэмтээсэн асуудал цагдаад шалгагдаж байхад О 2-3 хоног архи ууж надад агсам согтуу тавьж намайг доромжлоод байхаар нь би өмнөөс нь хэлээ гаргачихсан чинь хутга авч миний хэлийг тасдана гэж над руу дайрсан. Тэгэхээр нь би хутгыг нь авч цагдаад дуудлага өгч баривчлуулсан” гэсэн мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б.О-ийн яллагдагчаар өгсөн2020 оны 01 сарын 30-ны өдрийн 20 цагийн үед гэртээ мах чанаад хоол хийчихээд эхнэр, хүүгийн хамт хоолоо идээд сууж байтал Г чанасан төмсийг гараараа бяцлахаар нь хүү рүүгээ орилж хоолоо аятайхан идээч гэж хэлтэл Б хүүхдээ өмөөрөөд бид 2 хэрүүл маргаан хийгээд Б-ийг янхан минь гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Б-тэй маргалдаж байхдаа үүдэнд байсан гутлыг авч Б рүү шидэж хөлийн шагайг нь оносон. Өмнө нь Б-д нэг удаа гар хүрч байсан. Хүүдээ гар хүрч байгаагүй. Би өөрөө архи уухаараа их тавьтаргүй зан гаргаж  эхнэрээ гомдоосон” гэсэн мэдүүлэг, гэрч А.О, О.Г, Э.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Б-тэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд нь халдсан, 2020 оны 01 сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Бямбагэрэлийн хөл рүү гутал шидэж зүүн хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.О үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих, ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Гэмт хэргийн улмаас А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

           Шүүгдэгч Б.О-ийн цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.