| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00564/и |
| Дугаар | 789 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 789
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, 1-11 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОИ84121401, Зөөд овогтой Домборойгийн Лхагважавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 1 дүгээр багт оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ84043011, Зөөд овогтой Намсрайн Ганжууржавт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2015 оны 9 дүгээр сарын 06-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Ганжууржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагважав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Н.Ганжууржавтай 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсон. 2008 онд хүү Г.Ёндонсамбуу, Г.Рэнцэнсамбуу нарыг /2 хүү/ төрүүлсэн. 2013 онд охин Г.Анударийг төрүүлсэн. Хоёр тусдаа амьдарч хэсэг хугацаа өнгөрүүлсэн. Дараа нь Н.Ганжууржав тусдаа гэр бүлтэй болсныг мэдсэн. Иймд хүү Г.Ёндонсамбуу, Г.Рэнцэнсамбуу, охин Г.Анударь нарыг миний асрамжид үлдээж, хүү Г.Ёндонсамбуу, Г.Рэнцэнсамбуу нарт тэтгэлэг тогтоож, хуулийн дагуу бидний гэрлэлтийн цуцалж өгнө үү. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Н.Ганжууржав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Лхагважавын гаргасан өргөдлийг хүлээн авах боловч эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй. Бид 2010 оноос хойш тусдаа амьдрах болсон. 3 дахь хүүхэд миний хүүхэд биш учир би хариуцах боломжгүй. Тусдаа амьдрах болсон үед би өөрийн хөрөнгө болох бог 70, бод 1, малыг хоёр хүүхдийн хөрөнгө болгож үлдээсэн. Одоо бид хоёрын гэрлэлтийг хуулийн дагуу салгаж өгөхийг би зөвшөөрч байна. Хүүхдүүдийн тэтгэлэг боломжоороо төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Лхагважав нь хариуцагч Н.Ганжууржавт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэн Д.Лхагважав, Н.Ганжууржав нар гэр бүл болж, 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүү Г.Ёндонсамбуу, Г. Рэнцэнсамбуу нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж, сурч байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Орхон аймгийн 12 жилийн 7 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008-2009 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд тэд олон жил тус тусдаа амьдарсан, дахин хамт хамьдрах боломжгүй, тус тусдаа гэр бүлтэй болсон тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд дахин эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо зэрэг нөхцөл байдал болон зохигчдын тайлбар, хүүхдүүдийн саналыг харгалзан хүү Г.Ёндонсамбуу, Г.Рэнцэнсамбуу нарыг эх Д.Лхагважавын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Ёндонсамбуу, Г.Рэнцэнсамбуу нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Ганжууржаваар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагважаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ганжууржаваас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лхагважавт олгож, мөн хүүхдүүдийн тэтгэмж 2.049.600 төгрөгт /Хангайн бүсэд тогтоогдсон амьжиргааны түвшин/ ногдох улсын тэмдэгтийн хураамж 47.744 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хариуцагчийн саналыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зөөд овогтой Домборойгийн Лхагважав, Зөөд овогтой Намсрайн Ганжууржав нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Зөөд овогтой Ганжууржавын Ёндонсамбуу, Зөөд овогтой Ганжууржавын Рэнцэнсамбуу нарыг эх Д.Лхагважавын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Ёндонсамбуу, Г.Рэнцэнсамбуу нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Ганжууржаваар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтандхүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагважаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ганжууржаваас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лхагважавт олгож, мөн 47.744 /дөчин долоон мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА