Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 790

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 14-16 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, ОЭ59052539 регистрийн дугаартай, Шандивууд овогтой Сайндүүрэнгийн Нацагдоржийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч С.Нацагдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1959 онд төрсөн, 57 настай. Би Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1980 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд гагнуурчнаар ажиллаж байгаад 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс байгууллага хувьчлагдаж, Ачаа тээвэр ХК болоход үргэлжлүүлэн 1994 оныг дуустал хугацаанд тасралтгүй гагнуурчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр маань гээгдсэн тул ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1980 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд, Ачаа тээвэр ХК-д 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үүгэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч С.Нацагдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

        - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Улаангом сумын Тээврийг удирдах газарт гагнуурчин Сайндүүрэн овогтой Нацагдоржийн 1980 оны 10 дугаар сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,

       - БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1980 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 159 тоот тушаалд: ... С.Нацагдоржийг 3 дугаар зэргийг гагнуурчнаар авч ажиллуулсугай. ... Дарга Д.Сүхбаатар гэжээ,

         - Увс аймгийн Автотээврийн 9 дүгээр баазын даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот тушаалд: ... Хавсралтад заасан нэр бүхий хүмүүсийг 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Ачаа тээвэр ХК-д ажиллуулсугай. ... Ерөнхий захирал Г.Баттөмөр гээд хавсралтын 82 дугаарт Са.Нацагдорж гэжээ,

       - Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 710 тоот лавлагаанд: 1991-1994 онд Ачаа тээвэр ХК, Тээврийг удирдах газар нь Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж, цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн гэжээ,

         - Гэрч С.Нармандах: Намайг 1987 онд Тээврийн яамны харъяа Увс аймгийн Тээврийн удирдах газарт гагнуурчнаар ажилд ороход С.Нацагдорж нь тус байгууллагад гагнуурчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа тухайн байгууллагад 1994 оныг дуустал гагнуурчнаар ажилласан. Бид тухайн байгууллагын тээврийн машины гагнуурын ажлыг хийдэг байсан. Тээврийн яамны харъяа Увс аймгийн Тээврийг удирдах газар нь 1992 оны 1 дүгээр сард хувьчлагдан Ачаа тээвэр ХК болон 1994 оныг дуустал үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед Тээврийг удирдах газар болон Ачаа тээвэр ХК-ийн даргаар Д.Сүхбаатар, Г.Баттөмөр, н.Сүхбаатар гэх хүмүүс ажиллаж байсан. Тээврийн яамны харъяа Увс аймгийн Тээврийг удирдах газар нь Үйлчилгээ, Мотор цех, Цистер, Ачаа, Хөдөө ажлын 69 гэх 5 хэсэгтэй үйл ажиллагаа явуулдаг байсан гэх мэдүүлэг,

         - Гэрч Г.Цогням: С.Нацагдорж нь Тээврийн яамны харъяа Увс аймгийн Тээврийн удирдах газарт 1980 оны 9 дүгээр сард гагнуурчнаар ажилд орж байсан. Би 1980 оны 7 дугаар сард мөн гагнуурчнаар ажилд орж байсан. Бид хамтдаа тухайн байгууллагад 1994 оныг дуустал гагнуурчнаар ажилласан. Манай байгууллагад 17 гагнуурчин ажиллаж байсан. Гагнуурчид нь тухайн байгууллагын тээврийн машины гагнуурын ажлыг хийдэг байсан. Тусгазар нь 1992 оны 1 дүгээр сард хувьчлагдан Ачаа тээвэр ХК болон 1994 оныг дуустал үйл ажиллагаа  явуулсан. Тээврийн яамны харъяа Увс аймгийн Тээврийг удирдах газар нь Үйлчилгээ, Мотор цех, Цистер, Ачаа, Хөдөө ажлын 69 гэх 5 хэсэгтэй үйл ажиллагаа явуулдаг байсан гэх мэдүүлэг,

        - Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагджээ.

Дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд С.Нацагдоржийн 1980 оны 9 дүгээр сараас 1992 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт, 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Ачаа тээвэр ХК-д тус тус гагнуурчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Нацагдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шандивууд овогтой Сайндүүрэнгийн Нацагдоржийн 1980 оны 9 дүгээр сараас 1992 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт, 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Ачаа тээвэр ХК-д тус тус гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Нацагдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА