Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 0195

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Б.О

Хохирогч П.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Ч.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Гоё хуушуур” түргэн хоолны газарт тогооч ажилтай иргэн П.А-ийг “гар утсаараа яриулаач” гэж хэлэн хуурч, Нuawei Ү-6 загварын гар утсыг нь шилжүүлэн авч 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө, маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч П.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2019 оны 11 сарын 27-нд шөнийн ээлжинд гоё хуушуур түргэн хоолны газарт ажлаа хийж байтал үл таних 30 гаран насны залуу орж ирээд бантан хийлгэж идсэн. Дараа нь цадсангүй гээд хуушуур идсэн. Тэгээд намайг утсаараа яриулаач гээд гуйгаад байхаар нь утсаа өгсөн чинь утсаар ярьж байгаад алга болчихсон. Тэр үедээ нэг шинэ буриад гутал барьсан явж байсан.Тэгээд манайхаар байнга үйлчлүүлдэг таксины жолооч ах орж ирэхээр нь би харж байгаарай гэж хэлсэн юм. Жолооч ахыг өөр тийшээ харах үед утсыг маань аваад гараад гүйсэн гэсэн. Хохирлоо л хурдан барагдуулж авмаар байна. Би сард утасны үнэ 57.000 төгрөг төлдөг, одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа гэсэн мэдүүлэг,

- Хохирогч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Миний бие ажил дээрээ буюу Гоё хуушуур түргэн хоолны газарт 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажилтай ажлаа хийгээд байж байхад үл таних 30 гаран насны залуу орж ирээд утсаараа нэг яриулаад өгөөч тэгэх үү, гээд гуйгаад байхаар нь утсаа өгсөн чинь алга болчихсон байсан. Тэгээд би маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо бичиж өгсөн. Би гар утсаа 2019 оны 05 дугаар сард Мобикомоос лизингээр 559.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Нuawei Ү-6 загварын гар утас байсан юм. Би харвал танина, манай ажлын газарт хяналтын камер байдаггүй юм...миний гар утас болон мөнгийг нь өгөөгүй байгаа, өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/2-177 дугаартай "... Нuawei Ү-6  загварын гар утас нь 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... гэх дүгнэлт /хх-ийн 22-27 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... “...би он сар өдрийг тодорхой санахгүй байна, хүйтэн цас орсон байсан бөгөөд 11 дүгээр сар шиг санагдаж байна. Өдөр би өөрийн найзтайгаа хамт бараан захын ард байрлах Тэлмэн караокед 500 граммын Хараа гэх архийг 2-уулаа уусан мөн нэг хүний 3 ширхэг пиво уусан. Тэгээд манай найз яваад өгсөн. Би тэр караокед үргэлжлүүлээд дахиад 1 шил 500 граммын Хараа архийг ганцаараа уусан. Тэгээд уг газраас гарахад 12 цаг өнгөрч байсан. Тэндээсээ гараад Гоё хуушуур гэх газар луу хоол идэх гэж явж орсон. Тухайн өдөр миний өөрийн гар утас цэнэггүй болчихоод би Гоё хуушуурын тогоочийн гар утсаар яриад өгье гэж хэлээд гуйсан бөгөөд гар утсыг нь тэндээсээ гарч яваад аваад явчихсан байсан юм шиг байгаа юм. Би өөрийн үйлдлээ сайн санахгүй байгаа,  гэртээ сэрэхэд миний гадуур хүрэмний зүүн талын халаасанд том дэлгэцтэй ягаан гэртэй ямар ч товчлуургүй, мэдрэгчтэй гар утас байсан. Би тухайн гар утсыг хараад хаанаас яаж авснаа санасан бөгөөд эргүүлж аваачиж өгөх гэсэн чинь айгаад чадаагүй юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Ч.Э яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 38, 40-41 хуудас/

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Гоё хуушуур” түргэн хоолны газарт тогооч ажилтай иргэн П.А-ийг “гар утсаараа яриулаач” гэж хэлэн хуурч, Нuawei Ү-6 загварын гар утсыг нь шилжүүлэн авч 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 350.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна гэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ч.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр хэрэглэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Гоё хуушуур” түргэн хоолны газарт тогооч ажилтай иргэн П.А-ийг “гар утсаараа яриулаач” гэж хэлэн хуурч, Нuawei Ү-6 загварын гар утсыг нь шилжүүлэн авч 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч П.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 11 сарын 27-нд шөнийн ээлжинд гоё хуушуур түргэн хоолны газарт ажлаа хийж байтал үл таних 30 гаран насны залуу орж ирээд утсаараа нэг яриулаач гээд гуйгаад байхаар нь утсаа өгсөн чинь утсаар ярьж байгаад алга болчихсон” гэсэн мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийнНuawei Ү-6  загварын гар утас нь 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв”  гэх 2/2-177 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            прокуророос шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчээс 350.000 төгрөг гаргуулан хохирогч П.А-д олгох нь үндэстэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.          

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.