| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0110/Э/ |
| Дугаар | 105 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 28.3.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Р.Б*******, өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт Р*******ын Б*******д холбогдох эрүүгийн 2036000000126 дугаартай, 178/2020/0110/Э/ индекстэй хэргийг 2020 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1997 оны 10 сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, аминдаа гэр -1, 100 толгой бог малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого байхгүй, ам бүл 2, ахынхаа хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, Зэвсэгт хүчний 123-р ангид хугацаат цэргийн албан хаагч, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний 455000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан ******* дугаарын регистртэй ******* ******* овогт Р*******ын Б*******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Б******* нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 82 мм-ийн миномётийн батарейны миномётын хоёрдугаар салааны lll тоотын захирагч дэд түрүүч цолтойгоор цэргийн алба хааж байх үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Б*******ийг 2020 оны 04 сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд харуул манааны үүрэг гүйцэтгэж байхад нь харуул манааны үед унтсан гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бусаар харьцаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан захирагч нь захирагдагчаа зодсон , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дамбасүрэнгийн гэрчээр өгсөн...2020 оны 05 сарын 03-ны өдөр би батальоны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад дэд түрүүч Р.Б******* байлдагч Б.Б******* нар харуулаас бууж орж ирээд өдрийн хоолонд орсон. Үүний дараа өдрийн 13 цагийн үед цэргүүд бие засаад тамхилаад сууж байхад нь би очоод тэд нартай ярилцаж байтал байлдагч Б.Б*******ийн хацар нилээд хавдартай байгаа бололтой харгадахаар нь зүүж байсан маскийг нь тайлуулаад хартал 2 хацар нь хавдсан байсан. Яагаад ийм болсоныг нь байлдагч Б.Б*******оос асуутал “миний шүд хорхойтоод буйл үрэвсээд хавдчихлаа” гэсэн. Би хэлсэн үгэнд нь итгэхгүй хэд хэдэн удаа давтан асуутал Б.Б******* нэг л хариулт хэлээд байсан. Тэгэхээр нь би туслах ахлах ахлагч Жамъянд хандаад Б.Б*******ийг ангийн эмнэлэгт үзүүлэх үүрэг өгч хамт явуулсан. Удахгүй туслах гарч ирээд сувилагч сайн мэдэхгүй байна. Их эмчийг дуудчихлаа гэсэн. Ангийн их эмч ирээд аймгийн эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэсний дагуу жижүүрийн туслах ахлах ахлагч Жамъян их эмч Галиндэв нар Б.Бямбадорийг дагуулан 15 цагийн үед аймгийн эмнэлэг явсан. Удалгүй ахлах ахлагч Жамъян над руу Б.Б*******ийг эмнэлэгт хэвтүүлэхээр боллоо гэсэн. Орой 19 цаг өнгөрч байхад батальон захирагч ахмад Б.Ууганжаргал бид 2 эмнэлэгт Б.Б*******ид оройн хоолыг нь аваачиж өгөхдөө уулзсан. 2 хацар нь яагаад хавдсаныг асуухад Б.Б******* эхлээд халагдсан 2 цэрэг намайг зодсон гэж байгаад нилээд их шалгаасны эцэст 2020 оны 04 сарын 28-наас 29-нд шилжих шөнө харуулын цэг дээрээ унтаж байгаад дэд түрүүч Р.Б*******д зодуулсан гэдгээ хэлсэн. Дэд түрүүч Р.Б******* нь миний хариуцдаг батарейны 2 дугаар салааны 3 дугаар тоотын захирагч юм. Байлдагч нар ангийн эргэн тойрны харуулын цэгүүдэд 2 цагийн хугацаатай цагийн манаанд гардаг юм. Байлдагч Б.Б******* 2020 оны 04 сарын28-наас 29-нд шилжих шөнө харуулын цэгт цагийн манааны үүрэг гүйцэтгэж байсан дэд түрүүч Р.Б******* манаа халсан юм. Б.Б******* 2 хацар нь хавдсан, хоол идэж шүлсээ залгиж чадахгүй байдалтай байна. Цэргийн нийтлэг дүрэмд түрүүч нь байлдагчийн хувьд ахлах цолтон болно. Бага цолтон нь ахлах цолтны тавьсан шаардлагыг биелүүлнэ гэж заасан байдаг тул Б.Б******* нь дэд түрүүч Р.Б*******д захирагдах ёстой... гэх мэдүүлэг /хх-ийн 03-04-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ариунболдын гэрчээр өгсөн... Би 2019 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн алба хааж байна. 2020 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 24 цаг 00 минутаас 02 цаг 00 минут хүртэл би харуулын 2 дугаар цэг дээр цагийн манааны үүрэг гүйцэтгээд буусан юм. Ингээд манаа халагч дэд түрүүч Р.Б*******, цагийн манаанд үүрэг гүйцэтгээд буусан. Байлдагч, Д., Х.га мөн 4 дүгээр цэг дээр гарах байсан байлдагч З.Халибек бид нарыг дагуулаад 4 дүгээр цэг дээр ирсэн. Дүрмийн дагуу манаа халагч дэд түрүүч Р.Б******* “харуул” гэж дуудсан боловч харуул гарч ирээгүй. Ингээд бид нар тараад 4 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б.Б*******ийг ойр хавиар хайсан. 20 гаруй минут хайсны эцэст би Б.Б*******ийг “балгас” гэх нэртэй нурсан байшин дотор суугаагаараа унтаж байхыг нь олсон. Ингээд нөгөө хэдээ дуудсан. Манаа халагч дэд түрүүч Р.Б******* “чи 2 цагийн дотор үүрэг гүйцэтгэж чадахгүй унтлаа ямар хариуцлагагүй юм бэ” гэж хэлээд байлдагч Б.Б*******ийн нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тухайн үед харанхуй байсан. Мөн би хамгийн ард зогсч байсан болохоор Б.Б*******ийн нүүрний яг аль хэсэгт цохисныг харж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-рт/.
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Халибекийн гэрчээр өгсөн...Би 2019 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн алба хааж байна. 2020 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цаг 00 минутаас 04 цаг 00 минут хүртэл би харуулын 4 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэх байсан. Манаа халагч дэд түрүүч Р.Б*******, харуулын 1, 2, 3 дугаар цэгүүдэд үүрэг гүйцэтгээд буусан Э.Ариунболд, Д., Х.га нарын хамт шөнийн 01 цаг 50 минутын үед харуулын 4 дүгээр цэг дээр очсон. Манаа халагч дэд түрүүч Р.Б******* харуулын 4 дүгээр цэгийн гадаа очоод гэрлээр дохио өгөөд, “харуул” гэж дуудаад харуул гарч ирээгүй. Бид нар тараад байлдагч Б.Б*******ийг ойр хавиар хайцгаасан. 20-30 минут хайсны эцэст байлдагч Э.Ариунболд түүнийг “балгас” гэх нэртэй нурсан байшин дотроос олсон. Бид нарыг очиход байлдагч Б.Б******* нилээд нойрмог байдалтай зогсч байсан. Дэд түрүүч Р.Б******* байлдагч Б.Б*******ид “чи ямар хаширдаггүй юм бэ, 30-40 минутын өмнө манаа шалгахад чи унтаж байсан биз дээ” гээд түүний зүүн шанаа руу 2 удаа гараараа цохисон. Тэгээд манаа халаад би цэг дээрээ үүрэг гүйцэтгээд үлдсэн. Тэд нар байр руугаа явцгаасан. Байлдагч Б.Б******* ер нь их дуу цөөтэй, дэд түрүүч Р.Б******* байлдагч нартайгаа нийтэч, харилцаа сайтай байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө манай ангийн гал тогоонд ажилладаг Б.Б*******ийн эгч гэх эмэгтэй ирээд түүнтэй уулзаж байсан. Ингээд түүний шанаа хавдчихсан байна гээд дагуулаад ангийн эмнэлэг орсон. Тухайн үед миний харсанаар Б.Б*******ийн зүүн шанаа бага зэргийн хавдартай байсан. Би “чиний наад шанаа чинь зүгээр үү “ гэж түүнийг эмнэлэг ороод ирсэний дараа асуухад Б.Б******* “жаахан өвдөөд байна. Би сая эмнэлэгт үзүүлэд эм бичүүлж аваад ууж байна” гэж байсан. Алба хааснаас хойш Б.Б*******той би нэг казармд байрлаж байгаа. 2020 оны 04 сарын 25-наас хойш Б.Б******* шүд өвдөөд байна гээд хацраа дараад сууж байхаар нь би түүнд “шүд амаа сайн угааж бай. Ам чинь өмхийрчихсөн байна” гэж хэлж байсан. Ер нь Б.Б******* өөрөө амны ариун цэвэр сайн сахидаггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ийн гэрчээр өгсөн...Би 2020 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 01 цаг 40 минутын үед харуулын 1 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ээлж солилцох хугацаа болж манаа халагч ирж байлдагч Амарболдыг надтай солиод харуулын 2,3 дугаар цэгийн ээлжийг мөн сольж, харуулын 4-р цэг дээр ирээд тухайн цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б.Б*******ийг дуудтал байгаагүй тул манай манаа халагч Р.Б******* "Харуул” гээд хэд хэдэн удаа орилоод цаашаа яваад хайсан боловч олдоогүй. Тэгээд бид нар тараад Б.Б*******ийг хайж байтал хэсэг хугацааны дараа байлдагч Э.Ариунболд “Олчихлоо, энд байна” гээд орилхоор нь бид нар яваад очтол Б.Б******* гарч ирээд зогсож байсан бөгөөд манаа халагч Р.Б******* “Чи яагаад юм ойлгодоггүй юм бэ” гэх утгатай зүйл яриад Б.Б*******ийн нүүрний хажуу талаас нь 2-3 удаа баруун гараараа цохиод, 4 дүгээр цэг дээр үлдэж үүрэг гүйцэтгэх байсан байлдагч З.Халибекийг цэг дээр нь үлдээгээд, бид нар буцаад харуулын байрлуугаа явцгаасан. Дахиж цохиж зодсон зүйл байхгүй. Харуулын 2,3 дугаар цэгээс буугаад хамт ирсэн Э.Ариунболд, Х.га нар, харуулын 4 дүгээр цэг дээр солигдох байсан З.Халибек нар байсан. Р.Б******* нь Б.Б*******ийг харуулын цэг дээр унтлаа гэж уурлаад нүүрний хажуу талаас нь баруун гараараа 2-3 удаа цохиж байсан. Харанхуй байсан учраас яг аль хэсэгт нь цохиж байгааг нь сайн анзаараагүй. Б.Б******* ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, зүгээр зогсож байгаад цохиулсан. Намайг болон надтай хамт алба хааж байгаа цэргүүдийг хэн нэгэн, ямар нэгэн байдлаар цохиж, зодож байсан удаа байхгүй. Б.Б*******ийг манаа халагч Р.Б******* 2-3 удаа нүүрний хажуу талаас нь цохисон бөгөөд дараа нь ээлжнээс буусан харуулууд болон манаа халагчийн хамт харуулын байранд гэрэлтэй газар очоод харахад ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй. Өмнө нь яаж харагддаг байсан яг тэрэн шигээ харагдаж байсан. Б******* нь цохиулсаны улмаас өвдөж шаналж, зовиурлаж байгаа талаараа надад тийм зүйл яриагүй. Өөрөө угаасаа хүнтэй харилцан ярилцдаггүй, дуу цөөтэй...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.гын гэрчээр өгсөн...Би 2020 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 01 цаг 50 минутын үед харуулын 3 дугаар цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ээлж солилцох хугацаа болж манаа халагч Р.Б******* ирж намайг өөр цагийн манаачаар солиод, харуулын 4 дүгээр цэг дээр очоод харуул Б.Б*******ийг дуудтал байхгүй байсан бөгөөд бид нар тараад хайж байтал хэсэг хугацааны дараа олчихлоо гээд намайг дуудахаар яваад очтол манаа халагч Р.Б*******, Б.Б*******ийг харуулын цэг дээр унтлаа гэж уурлаж байгаад Б.Б*******ийн зүүн шанаанд баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд 4 дүгээр цэгт гарах харуулыг үлдээгээд бид нар харуулын байрандаа ирсэн. Дахиж цохиж зодсон зүйл байхгүй. Харуулын 1, 2 дугаар цэгээс буугаад хамт ирсэн Э.Ариунболд, Д. нар, харуулын 4 дүгээр цэг дээр солигдох байсан З.Халибек нар байсан. Б.Б*******ийг харуулын цэг дээр унтлаа гэж уурлаад Б.Б*******ийн зүүн шанаанд цохисон. Б.Б******* ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, зүгээр зогсож байгаад цохиулсан. Намайг болон надтай хамт алба хааж байгаа цэргүүдийг хэн нэгэн, ямар нэгэн байдлаар цохиж, зодож байсан удаа байхгүй. Ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй. Маск зүүсэн байсан болохоор сайн анзаарагдаагүй байж магадгүй... гэх мэдүүлэг/хх-ийн 15-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.ын гэрчээр өгсөн...Би 2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой ажил дээр байж байгаад салбарын үүдний тэнд явж байтал дэд түрүүч Р.Б*******, байлдагч Б.Б******* ангийн тогооч Наранзултай уулзаад зогсож байсан. Гэтэл Наранзул надад энэ байлдагч Б.Б******* манай төрөл хүүхэд байгаа юм.Та шүдийг нь үзээд өгөөч өвдөөд байна гэнэ гэхээр нь би тухайн үед Б.Б*******ийн амыг нь нээж үзэхэд амны хөндий хэвийн, шүд зүгээр байсан бөгөөд зүүн жавьж дотор талдаа жаахан хэгзэрсэн байсан. Би тухайн үед чиний шүд зүгээр байна байна. Зодуулсан юм биш үү гэж асуутал огт юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь дагуулж салбарлуу Р.Б*******гийн хамт Б.Б*******ийг дагуулж ороод юу болсон талаар асуусан. Гэтэл бүгд ямар нэгэн юм болоогүй гээд надад огт юм хэлээгүй. Тэгэхээр нь хоёр салбарын байлдагч нарын халууныг үзэж дуусаад гал тогооруу орсон.Гал тогоонд манай эмч Б.Б Наранзулын хамт сууж байсан. Би тэр хоёрт байлдагч Б.Б******* зодуулсан юм шиг байна нэг үзээрэй гэж их эмч Б.Бод хэлсэн.Тэр үед их эмч Б.Б Б.Б*******ийн биеийг үзэх гээд батальоны эргүүлд хэлтэл цэргүүд амарсан байна. Маргааш үз гэж хэлсэн юм шиг байсан. Мөн Б.Б*******ийн биеийг үзсэн үгүйг мэдэхгүй байна. Намайг үзэх үед ямар нэгэн хаван, зовуур байгаагүй. Шүд өвдлөө гэж тухайн үед хэлж байсан. Миний хувьд Б.Б******* их даруухан байлдагч байгаа. Р.Б*******гийн хувьд дэд түрүүч учраас бусад цэргүүдээ хариуцаад явж байдаг юм. Ямар нэгэн харилцаа болон сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байсан удаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын гэрчээр өгсөн...Би уг байлдагчийн биеийг тухайн үед нь үзээгүй.Би 2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой гал тогоонд хоолонд орж байх үед нь байлдагч Б.Б*******оос бие чинь зүгээр үү гэж асуухад зүгээр, жаахан шүд өвдсөн гэж хэлсэн. Урд өмнө нь мөн шүд нь өвдөөд байсан. Тухайн үед үзэхэд шүдийг нь хорхой идсэн байсан учраас өвдсөн байсан. Би тухайн үед жижүүрийн сувилагч Х. ахад цэргүүдэд үзлэг хийгээрээ гэж хэлсэн. Гэтэл Х. ах оройн тооны дараа буюу цэргүүд амарсан байх үед цэргүүдэд халуурсан янз бүрийн юм алга, Б.Б******* өөрөө шүд өвдөж байна гэж хэлж байна. Мөн буйл, жавьж нь бага зэрэг үрэвссэн зодуулсан байж магадгүй гэхээр нь би ямар нэгэн хөхөрсөн, хавдсан зүйл байна уу? гэж асуухад алга гэж надад хэлсэн. Тэр үед би цэргүүд амарсан байсан учраас батальоны эргүүлрүү залгаж танайд ямар нэгэн зодуулсан, асуудалтай цэрэг байгаа юу? Үзлэг хийсэн үү гэхэд цэргүүд амарсан, би цэргүүдийн хажууд байна. Үзлэг хийсэн ямар нэгэн асуудал байхгүй гэж жижүүр сувилагч хэлсэн гэхээр нь би маргааш үзье гээд хойшлуулсан. Би энэ өдөр гал тогооны жижүүрээр гарч байсан бөгөөд өглөө нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө жижүүрээс буугаад хал цэргүүдийг үзэж нотломж бичсэн. Энэ хугацаанд Б.Б******* орж ирээгүй.2020 оны 04 сарын 30-ны өглөө ээлжийн сувилагч Х. үзээд байлдагч Б.Б*******ийг “эрүүл” гэж үзээд харуулд гаргасан байсан. Тэгээд би жижүүрээс буугаад тэр өдрөө амраад маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 01-нд мөн амраад амралтын өдөр таараад амарч байгаад 1 дэх өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажил дээр ирэхэд байлдагч Б.Б******* эрүү нь хугарсан гээд эмнэлэгт гэмтлийн тасагт хэвтсэн байсан. Байлдагч Б.Б******* Улаанбаатар хотод очиж эрүүний хагалгаанд ороод 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт ирээд одоо ангийн эмнэлэгт хэвтэж байгаа. Биеийн байдал хэвийн байгаа. Би эрүүл мэндийн хувьд бол аль аль нь зүгээр эрүүл хүмүүс байгаа. Зан ааш хувийн байдлын талаар би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-рт/
Харуулын хуудас/ хх-ийн 21-24-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 389 дугаартай...Б.Б*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. Б.Б*******ийн биед зүүн гарын шууны гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
Б.Б*******ийн биед доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
Б.Б*******ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
Б.Б*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой
Б.Б*******ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Б.Б*******ийн биед учирсан гэмтэл нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 26-27 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Төмөрхуягийн гэрчээр өгсөн...Би 2020 оны 04 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө харуулын даргаар үүрэг гүйцэтгэж хоносон. Гэтэл тэр шөнө ийм асуудал болсон гэдгийг 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал ахлах ахлагч Отгонболд надруу залгаад ахлах ахлагч Ууганжаргал “залга” гэж байна гэхээр нь би залгаж ярьсан. Намайг ярьтал чиний харуултай өдөр Р.Б*******, Б.Б******* хоёр зодолдож нэгнийгээ гэмтээсэн байна гэж хэлсэн. Би тэр үед мэдсэн. Би 13 цэргийн хамт үүрэг гүйцэтгэж хоноод өглөө нь харуулын байрны үүдэнд жагсааж байгаад галт зэвсэг, химийн хамгаалах хэрэгсэлд үзлэг хийж ээлж хүлээлцүүлсэн.Тэр үед ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Тэр шөнө 4 цэг дээр байлдагч нар харуулын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдийг би хариуцаж хонох бөгөөд үүрэг гүйцэтгэл болон манаа халах ажлыг дэд түрүүч Р.Б******* гүйцэтгэж хоносон. Өглөө нь ээлж хүлээлцэх үед бол зүгээр байсан. Миний дараа гарсан жижүүрүүд хүртэл мэдээгүй байсан.Манай анги нүцгэн биений үзлэгийг хийдэг. Байлдагч нарыг ажилд гарах, үүрэг гүйцэтгэж ирэх үед ээлжийн сувилагч нар үзлэг хийдэг. Тэр үед хийсэн үгүйг мэдэхгүй байна. Манай байлдагч ер нь бол даруу талдаа залуу байгаа.Тийм их догшин зан авир байхгүй юм шиг санагдсан. ******* аймгаас татагдаж ирсэн цэрэг байгаа. Харуулын албаны дүрэмд бол байлдагч нар харуулын үүрэг гүйцэтгэж байх үедээ ямар нэгэн зөрчил гаргасан үед тухайн үед сануулах, анхааруулах бөгөөд ээлж хүлээлцсэн үед дараагийн арга хэмжээ авна гэж заасан байдаг. Ийм учраас энэ асуудал бол дэд түрүүч Р.Б*******гийн буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мустафагийн гэрчээр өгсөн...Би урд өмнө нь Р.Б*******г таньдаггүй байсан. Бид нар 2019 оны 10 дугаар сард цэрэгт татагдаж ирээд танилцсан. Дэд түрүүч Р.Б******* нь нийтэч зантай, хүнтэй их хурдан дотно найз нөхөд болдог сэргэлэн залуу байгаа. Б.Б******* бол хүнтэй нэг их харьцахгүй, дуу нь гардаггүй байлдагч байгаа юм. Бид нар энэ талаар эрүү нь хугарсан байна гээд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр явахад мэдсэн. Миний мэдэхээр ямар нэгэн тийм асуудал гаргаж байсан удаа байхгүй. Р.Б******* нь угаасаа их зөөлөн нийтэч хүн учраас тийм асуудал гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 39-40-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Намхайдоржийн гэрчээр өгсөн...Би ******* аймгаас Р.Б*******тай хамт цэргийн албанд татагдаж ирсэн учраас танилцаад найзууд болсон. Урд өмнө нь таньдаггүй байсан. Бид нар хамт цэрэгт ирсэн үеэс хойш найзууд болсон. Р.Б*******гийн хувьд их зөөлөн даруу зантай залуу байгаа. Өөрийн хариуцдаг байлдагч нартай ямар нэгэн байдлаар дүрмийн бус харьцаж байхыг нь хараагүй. Би нэг салаанд хамт байгаа. Бид нар байлдагч Б.Б*******ийн эрүү хугарсан гэх үед мэдсэн. Байлдагч Б.Б******* нь Ховд аймгийн цэрэг бөгөөд хэрэг гарах болсон шалтгаан нь Б.Б******* харуулын цэг дээр унтаж байсан учраас болж зодсон байсан. Байлдагч Б.Б******* урд өмнө нь мөн харуулын цэг дээр унтаж байгаад баригдсан бөгөөд тухайн үед дэд түрүүч Р.Б*******д сануулаад өнгөрч байсан. Миний хувьд Б.Б******* жаахан нойр ихтэй хүн шиг санагдсан. Харуулд гарах бүртээ асуудал гаргаж унтаж байгаад сүүлд ийм асуудал болж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 41-42-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /1996 оны 01 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн 24 настай эрэгтэй дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-11 тоотод оршин суух, Зэвсэгт хүчний 123-р ангид хугацаат цэргийн албан хаагч , ПЮ 96010611 дугаарын регистртэй / Адууч овогт Батгэрэлийн Б.Б*******ийн өгсөн...Би энэ өдөр харуулын үүрэг гүйцэтгэхээр манаанд гарсан. Би шөнийн 23 цаг 50 минутаас 01 цаг 50 минутын хооронд 4 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэж байгаад харуулын цэг дээр байрлах “балгас” дотор ороод жаахан суух гэж байгаад унтсан байсан. Гэтэл тэр үед манаа халж дэд түрүүч Р.Б******* байлдагч нарын хамт ирээд намайг олохгүй хэсэг хайсан байсан. Тэгээд би сэрээд гараад иртэл дэд түрүүч Р.Б******* намайг “харуулын цэг дээр унтаж болдог юмуу” гэж хэлээд зүүн шанааруу гараараа 1 цохиод манаа халаад намайг харуулаас буусан цэргүүдийн хамт дагуулаад харуулын байрлуу очсон. Харуулын байранд ирээд суугаа ээлжид би сууж байтал намайг дэд түрүүч Р.Б******* “гараад ир” гэхээр нь би дагаад гарсан. Намайг гараад ирсэн чинь чи харуулын цэг дээр дахин унтаж зөрчил гаргаваа гэж хэлээд миний баруун шанааруу гараараа 2 удаа цохисон. Дахин намайг зодоогүй. Намайг харуулын цэг дээр цохих үед харуулаас бууж байсан 3 цэрэг байсан. Харуулын байрны гадаа намайг цохих үед байлдагч Д. байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Бидний дунд ямар нэгэн асуудал байхгүй. Харуулын цэгт унтсанаас болж ийм асуудал гарсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал алга. Мөн ямар нэгэн нэхэмжпэх зүйл алга. Би эрүүгээ хадуулсан учраас оёдол нь жаахан өвдөөд байна. Өөр ямар нэгэн зовуур алга...гэх мэдүүлэг/ хх-ийн 46-48-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пүрэвдоржийн гэрчээр өгсөн...Би энэ хоёр байлдагчийн салаан дарга учраас ерөнхийдөө сайн мэднэ. Р.Б******* нь 2019 оны 10 дугаар сард ******* аймгаас татагдаж ирсэн бөгөөд дэд түрүүч цолтой байлдагч байгаа. Уг байлдагч өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, цовоо сэргэлэн, бүтэн өнчин өссөн байлдагч байгаа. Ар гэрийн хүмүүс гэж байдаггүй юм шиг байсан. Б.Б*******ийн хувьд өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй харуулын цэг дээр буугаа хаяад хашаа давж явж байгаад мөн асуудалд орж байсан. Мөн харуулд гарах үедээ цэг дээрээ унтаж хэл ам татлаад байгаа байлдагч.Бусдаар бол гайгүй залуу байгаа. Манай хоёр байлдагч хоёулаа их дээд сургууль төгссөн байлдагч нар байгаа. Би тэр үед газар шорооны ажпаар яваад ирэх үед ийм асуудал гарсан байсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 49-50-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би энэ өдөр манаа халагчаар үүрэг гүйцэтгэж хоносон. Харуулын даргаар ахлагч Төмөрхуяг гарч үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд орой буюу 2020 оны 04 дүгээр сарын 28-ний 23 цаг 50 минутаас 29-ний 01 цаг 50 минут хүртэл байлдагч Б.Б******* харуулын 4 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэхээр болоод гарсан. Би харуулд гарсан хойно бүх харуулын цэгүүдийг шалгаж явж байгаад харуулын 4 дүгээр цэг дээр 01 цаг 10 минутад очсон. Гэтэл 4-дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б.Б******* харуулын цэг дээрээ байхгүй байсан. Би дүрмийн дагуу “харуул” гэж их олон удаа дуудсан боловч гарч ирээгүй. Гэтэл Б.Б******* өөрийн хариуцсан цэгт биш спорт заалны арын харанхуй хэсгээс гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь би тухайн үед “чи юу хийгээд байгаа юм бэ? гэтэл онц юм хийгээгүй гэхээр нь чи унтаад байна уу? гэтэл үгүй гэж хэлэхээр нь би байх газраа байгаарай. Гэрэлтэй газраа гар, битгий харанхуй газар байгаад байгаарай” гэж хэлээд явсан. Тэгээд би яваад 40 минутын дараа манаа халаад Б.Б*******ийн үүрэг гүйцэтгэж байсан цэг дээр харуулаас бууж байсан байлдагч Д., Э.Ариунболд, Х.га нарын хамт ирсэн бөгөөд тухайн үед Б.Б*******ийн оронд гарч үүрэг гүйцэтгэх З.Халибек надтай мөн цуг ирсэн. Би мөн дүрмийн дагуу “харуул” гэж дуудсан боловч Б.Б******* мөн харуулын цэгтээ байгаагүй. Тэгэхээр нь бид нар бүгд “харуул” гэж дуудаж явсаар байгаад заалны хойд талын цамхгийн тэнд ирээд байхгүй болохоор нь бид нар бүгд тарж хайсан. Тухайн үед Х.гыг хашаагаа дагаад хай. Э.Ариунболд, Д. хоёрыг зенитын буу болон тухайн орчмоор хай гэж хэлээд би байлдагч З.Халибекийн хамт заалны хойд талаар хайсан. Бид нар хайгаад олохгүй явж байтал ангийн хашаанд байрлах барилгын балгасын талаас нэг гэрэл дохихоор нь би байлдагч З.Халибекийн хамт гүйгээд очтол Б.Б******* гараад ирсэн зогсож байсан. Тэр үед Э.Ариунболд, Д. хоёр Б.Б******* энэ “балгас” дотроос гарч ирлээ гэхээр би Б.Б*******ид” чи яагаад дандаа ийм асуудал гаргаж байдаг юм” бэ?Урд өмнө нь мөн унтаад асуудал гаргаж байсан болохоор би тэгж хэлсэн.Гэтэл Б.Б******* юу ч хэлэхгүй байсан бөгөөд буу нь их шороо болсон байсан. Тэгэхээр нь би унтаж байсан гэдгийг нь мэдээд баруун гараараа зүүн шанаа хэсэгрүү нь 3 удаа цохисон. Тэгээд харуулын ээлжийг солиод харуулын байрлуу очсон. Тухайн үед Б.Б******* 01 цаг 50 минутаас 03 цаг 50 минут хүртэл суугаа харуулын үүрэг гүйцэтгэж амрах байтал бид нар хайж явсаар байгаад 02 цаг 30 минутанд ирж суусан. Тэгээд үүргээ гүйцэтгэж хоноод өглөө 09 цагт ээлж хүлээлцээд буугаад амарсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Өглөө нь ямар нэгэн өөрчлөгдсөн зүйл байгаагүй. Урьд өмнө нь шүд өвдөж байна гэж байсан учраас би маргааш нь буюу 2020 оны 04 сарын 29-ний 19 цаг 40 минутын үед ангийн сувилагч нэг эрэгтэй хүнд очиж Б.Б*******ийг үзүүлсэн. Тэр үед шинэ орсон сувилагч залуу амаа сайн угааж бай бусдаар зүгээр байна гэж хэлсэн.Тухайн үед өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Бидний дунд ямар нэгэн хувийн таарамжгүй асуудал байхгүй. Бид хоёр нэг казармд хамт байдаг учраас ямар нэгэн асуудал байхгүй. Би ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан удаа байхгүй. Анх удаа ийм асуудалд орж байна. Би 1997 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд удалгүй манай талийгаач аав, ээж хоёр намайг үрчилж аваад ******* аймагт ирсэн гэсэн. Би айлын өргөмөл хүүхэд бөгөөд дээрээ 6 эгч, 4 ахтай. Намайг үрчилж авсан аав, ээж хоёр 2007 онд өвчнөөр нас барсан бөгөөд би ах Бадамжавтай хамт амьдарч байгаа. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө, гэр орон байхгүй. Би аав, ээж нас барсан үеэс хойш ахыг бараадаж амьдарч ирсэн. Энэ хугацаанд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Байлдагч Б.Б******* бид нартай их нийлдэггүй бөгөөд эгч нь ангийн гал тогоонд ажилладаг учраас тэр хүмүүстэй харьцдаг юм шиг байсан. Би зүгээр үү гэж асуухаар шүд өвдөөд байна гэж хэлдэг байсан. 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байлдагч Б.Б*******ийн зүүн талын хацар жаахан хавдсан байсан бөгөөд 03-ны өдөр ахлах ахлагч Жамъян мэдээд холбогдох хүмүүст мэдэгдэж эрүү нь хугарсан гэдгийг мэдсэн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ************** овогт Р*******ын Б******* нь ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний 455000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан...гэх баримт зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Р.Б******* нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 82 мм-ийн миномётийн батарейны миномётын хоёрдугаар салааны lll дугаар тоотын захирагч, дэд түрүүч цолтойгоор хугацаат цэргийн алба хааж байх үедээ 2020 оны 04 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Б*******ийг харуул манааны үүрэг гүйцэтгэж байхдаа харуул манааны үед унтсан гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бусаар харьцаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэх хүндэвтэр гэмтэл учруулж, хохирогч Б.Б******* нь Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын төвд эрүүний ясаа хадуулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Б******* нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Б*******ийг 2020 оны 04 сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд харуул манааны үүрэг гүйцэтгэж байхад нь харуул манааны үед унтсан гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бусаар харьцаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан захирагдагчаа зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Р.Б******* нь хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 389 дугаартай …Б.Б*******ийн биед доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал...гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирол нэхэмжлээгүй болно.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Р.Б******* нь Зэвсэгт хүчний 123 дугар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа 2020 оны 03 сарын 17-ны өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн Б/94 дугаартай “ Цэргийн цол олгох тухай “ тушаалаар “дэд түрүүч “ цол олгосон нь хэргийн 34 дүгээр хуудас дахь Б/94 дугаартай тушаалаар тогтоогдсон.
Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т цэргийн цол гэдгийг... цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг илэрхийлсэн зэрэглэлийг... хэлнэ гэж заасан, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.3-т зааснаар...хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч нь байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч цолтой байх ба Цэргийн нэгтгэл, анги байгууллагын захирагч дарга нь хугацаат болон цэргийн гэрээт албан хаагчийн цолыг олгоно... гэсний дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 94 дугаартай тушаалаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 82 мм-ийн миномётын батарейны миномётын хоёрдугаар салааны III тоотын захирагч байлдагч Р*******ын Б*******д дэд түрүүч цол олгосноор дэд түрүүч Р.Б******* нь 2020 оны 04 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 82 мм-ийн миномётын батарейны миномётын хоёрдугаар салааны III тоотын манаа халагчийн үүрэг гүцэтгэж байхдаа байлдагч Б.Б*******ийг 2020 оны 04 сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд харуул манааны үүрэг гүйцэтгэж байхад нь харуул манааны үед унтсан гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бусаар харьцаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан зодсон, өөрөөр хэлбэл сахилгын зөрчил гаргасан байлдагч, түрүүч, цэргийн сургуулийн сонсогч, сурагч нарт тухайн цэргийн анги, нэгтгэлийн захирагчийн тушаалаар сахилгын шийтгэлийг дүрэмд заасны дагуу оногдуулдаг атал түрүүч Р.Батнаанямбуу нь байлдагч Б.Б*******той дүрмийн бус байдлаар харьцаж, захирагч нь захирагдагчаа зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан...Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж заихрагч нь захирагдагчаа зодсон...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Р.Б*******г...Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, захирагч нь захирагдагчаа зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Р.Б******* нь хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 389 дугаартай...Б.Б*******ийн биед доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал...гэх хүндэвтэр гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Р.Б*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр:Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
Шүүгдэгч Р.Б******* нь ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний 455000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-/хх-ийн 64-рт/-аар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлт, тайлбартаа: Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа 82 мм-ийн миномётийн батарейны миномётын хоёрдугаар салааны lll дугаар тоотын захирагч, дэд түрүүч Р*******ын Б******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Б*******ийг 2020 оны 04 сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд харуул манааны үүрэг гүйцэтгэж байхад нь харуул манааны үед унтсан гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бусаар харьцаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан захирагч нь захирагдагчаа зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүгдэгч Р.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Б*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх...албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна гэв.
Шүүгдэгч Р.Б*******гийн өмгөөлөгч өмгөөлж гаргасан дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч Р.Б******* нь цэргийн дүрмийн бусаар харьцаж хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.
Прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Б******* нь хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар... оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ...үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? гэв.
Шүүгдэгч Р.Баднаамнямбуугаас хохирогч Б.Б******* нь хохирол нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогч төлөх хохирол төлбөргүйг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Б******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөлж хэлсэн дүгнэлт тайлбарыг тус тус харгалзан шүүгдэгч Р.Б*******г цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Б*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Р.Б*******д тайлбарлан өгч, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар... оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ... үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
Эрүүгийн 2036000000126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2-1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт Р*******ын Б*******г цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Б*******г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн 2036000000126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Р.Б*******д...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Р.Б*******д тайлбарлан өгч, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Р.Б*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА