Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 0401

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Х.Д, өмгөөлөгч С.Намжилцэрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3178 / нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

М овогт Х-н Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0375 20449 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Хн Д, Монгол Улсын иргэн,1985 оны 02 дугаар сарын 28-ны Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эгч, ах, нагац дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  (РД:

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Х.Д нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материалын автобусны эцсийн буудлын урд талд иргэн Г.Гг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, улмаар биед нь зүүн талын хоншоор яс, зүүн нүдний ухархайн гадна, дээд ханын далд хугарал, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи уруул орчимд, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэс дээр хохирогчтой тааралдсан. Тэгээд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, газар унахад нь 1 удаа өшиглөсөн. Ээж, эгч хоёрыгоо зовоож, ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1908 0375 20449 дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:                                                         

1. Хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

 “...2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ...ханын материалын эцэст ирсэн. ...ханын материалын автобусны буудал дээр Н, Ш хоёрын хамт байсан. Би дэлгүүр орж тамхи аваад буцаад гарсан чинь Ш тамхи өгөөч гэсэн. Би өгөөд явах гэсэн чинь цаанаас У гэж дууддаг залуу гарч ирээд намайг цохиод архи аваад өгчих гэсэн. Би чадахгүй гээд цаашаа явсан чинь араас дуудаад шууд намайг өргөөд газар шидсэн. Би газар унаад ухаан орж гараад байсан. Газар унасан байхад намайг өшиглөөд, цохиод байсан. Би нэг сэрсэн чинь цагдаа ирсэн байсан. ...Намайг У гэх залуу өргөж газар толгой болон нүүр хэсэгт, мөн зүүн шанаа руу хөлөөрөө өшиглөсөн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг ...” (хавтаст хэргийн 18 дугаар тал),

2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн:

“... Би Шгийн хамт юм яриад зогсож байхад Д, Б хоёр согтуу ирээд Д манай найз Шг доголон О гээд дуудахаар нь би уурлаад Дтай маргалдсан. ...Дтай маргалдаж байхад миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод, намайг тэвэрч аваад газар шидэж унагасан. Би газар унахдаа баруун тохой зүүн өвдөгөөрөө тулж газар унасан. Намайг газар унаад хэвтэж байхад хөлөөрөө нүүр буюу зүүн талын нүд, хамар хавьцаа нэг удаа өшиглөөд цаашаа яваад өгсөн. Би тэр үед ухаан балартаад газар хэсэг хэвтэж байгаад босоод суухад миний төрсөн ах О ирээд цагдаа дуудсан. Намайг Дгаас өөр зодсон хүн байхгүй. Толгойны компьютер томографик хийлгэсэн 120.000 төгрөгийн нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 20 дугаар тал)

2. Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

 “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 24-1 тоот гэртээ байж байгаад орой 21 цагийн үед гэрээсээ гараад Ханын эцсийн автобусны буудал орох гээд явж байхад баруун талын автобусны буудал дээр хүмүүс овоороод байсан. Тэгэхээр нь би яваад очиход манай төрсөн дүү Г.Г доошоо харсан сууж байсан. ...баруун шанаа хэсгээс нь цус гарсан  байдалтай доош тонгойгоод сууж байсан. ...мөн архи уусан байдалтай байсан. Би Г гэртээ аваад очсон. Ээж Алтангэрэл 103-т дуудлага өгсөн.  ...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 25 дугаар тал),

3. Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

 “...Дг найзууд болон гэр бүлийнх нь хүмүүс “У” гэж дууддаг. ...Д бид 2 хамтран амьдардаг хүмүүс байгаа юм. ...би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байх Дгийн танил эгч гэх нэг айлд байж байхад Д гаднаас орж ирэхдээ өмссөн хувцас нь цус болсон байдалтай орж ирсэн. Надад хэлэхдээ ханын эцэс дээр хүнтэй маргалдсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

4. Шүүгдэгч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалын эцсийн автобусны буудал дээр Бтай таараад бид хоёр юм ярьж байгаад Бын гэр рүү явахаар болоод гэрт нь очоод буцаад манайх руу явж байгаад ханын материалын эцсийн буудал дээр зүс таних Г, Ш нартай таарсан. Шг доголон О гэхэд Г “чи хүнийг доглонгоор нь дуудлаа” гээд бид хоёр маргалдсан. Би Ггийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохиод, тэвэрч аваад газар унагаагаад хөлөөрөө нэг удаа нүүрэнд нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

 5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8738 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 2,5х2,0 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралт, 2,0х0,2 см хэмжээтэй оёдол бүхий шархтай, зүүн хөмсөгт 0,9х0,2 см, 0,7х0,2 см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус өнгөц шархтай. Зүүн нүдний салстад улаан ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний дээд зовхинд 3,0х0,2 см, 1,5х0,2 см хэмжээтэй, тус тус оёдол бүхий шархтай, 4,5х2,0 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралттай, доод зовхинд 2,0х0,2 см хэмжээтэй, оёдол бүхий шарх, 1,0х0,5 см хэмжээтэй хүрэн ягаан цус хуралт, 2,0х0,2 см, 1,0х0,5 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралттай, хаван, хавдар ихтэй. Дээд уруулын дээр 1,5х0,8 см, доод уруулын зүүн талд 1,0х1,0 см хэмжээтэй хүрэн ягаан зулгаралттай. Баруун гарын тохойн үеэнд 1,0х1,0 см хэмжээтэй 2 тооны, зүүн өвдөгний үеэнд 0,8х0,8 см, 1,0х0,3  см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралттай.

Дүгнэлт: Г.Ггийн зүүн талын хоншоор яс, зүүн нүдний ухархайн гадна, дээд ханын далд хугарал, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний салст, зүүн дээд доод зовхи, уруул орчимд, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Т.С/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

6. Шүүгдэгч Х.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар тал), түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Дд холбогдох хэргийн гэм бурУн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав:  Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм бурУн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Х.Д нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

өмгөөлөгч С.Намжилцэрэнгээс “...шүүгдэгч Х.Д гэм бурУн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргаж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурУн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Дгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Х.Д нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан
дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материалын автобусны эцсийн буудлын урд талд иргэн Г.Гг “Шг доголон гэж дуудлаа” гэх шалтгаанаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг гараар цохих, газар шидэж унагах, өшиглөх зэргээр зодож, биед нь зүүн талын хоншоор яс, зүүн нүдний ухархайн гадна, дээд ханын далд хугарал, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи уруул орчимд, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан үйл баримт нь:

-хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ...ханын материалын эцэст ...”У” гэж дууддаг залуу ...намайг өргөөд газар шидсэн. ...Газар унасан байхад намайг өшиглөөд, цохиод байсан. ...” гэх мэдүүлэг ...” (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-түүний хохирогчоор дахин өгсөн “...Д манай найз Шг “доголон О” гээд дуудахаар нь би уурлаад Дтай маргалдсан. ...Дтай маргалдаж байхад миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод, намайг тэвэрч аваад газар шидэж унагасан. Би газар унахдаа баруун тохой зүүн өвдөгөөрөө тулж газар унасан. Намайг газар унаад хэвтэж байхад хөлөөрөө нүүр, зүүн талын нүд, хамар хавьцаа нэг удаа өшиглөсөн. ...төрсөн ах О ирээд цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 18, 20, 22 дугаар тал)

 Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ...21 цагийн үед гэрээсээ гараад Ханын эцсийн автобусны буудал орох гээд явж байсан. ...автобусны буудал дээр хүмүүс овоороод байсан. ...яваад очиход манай төрсөн дүү Г.Г ...баруун шанаа хэсгээс нь цус гарсан байдалтай доош тонгойгоод сууж байсан. ...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 25 дугаар тал),

-гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дг найзууд болон гэр бүлийнх нь хүмүүс “У” гэж дууддаг. ...... Д гаднаас орж ирэхдээ өмссөн хувцас нь цус болсон байдалтай орж ирсэн. Надад хэлэхдээ ханын эцэс дээр хүнтэй маргалдсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

шүүгдэгч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Г чи хүнийг доглонгоор нь дуудлаа гээд бид хоёр маргалдаж, би Ггийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохиод, тэвэрч аваад газар унагаагаад хөлөөрөө нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8738 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 32 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Х.Д нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, бусдыг үг хэлээр доромжилсон үйлдэл зэрэг нь нөлөөлжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм бурУн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Х.Д нь хохирогч Г.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг  хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Дг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Д хохирогч Г.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан ба, хохирогчоос компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөгийг нэхэмжилж мэдүүлсэн байх боловч хэрэгт баримтыг ирүүлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Д нь хохирогч Г.Гд 120.000 төгрөг нөхөн төлсөн талаар хохирогч мэдүүлсэн (хавтаст хэргийн 22 дугаар тал), мөн хохирогч нь тэмдэглэл (хавтаст хэргийн 72 дугаар тал) гэх баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Х.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

 Улсын яллагч шүүгдэгч Х.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Өмгөөлөгч С.Намжилцэрэнгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 12 дахь заалтад зааснаар шүүгдэгчид анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзнэ үү. Мөн шүүгдэгч нь хувиараа том оврын машин жолооддог, хэдийгээр ажил эрхэлдэг боловч дансаар мөнгө хүлээж авдаггүй учраас баримтгүй, ажил эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийх боломжгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм бурУн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Харин хүний биед халдаж санаатай гэмтэл учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгч Х.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Х.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ял болгон солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин өмгөөлөгч нь шүүгдэгч ажил эрхэлдэг учраас нийтэд тустай ажил ял эдлэх боломжгүй гэж мэтгэлцэх боловч хэрэгт цугларсан баримтаар Х.Д нь  ажил эрхэлдэг буюу хувиараа тээвэрлэлт хийдэг талаар баримтгүй, мөн түүний цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримтгүй зэргээр шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй байна.

3. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Хандсүрэнгийн Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дг 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1908 0375 20449 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Дгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Г.Гд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА