Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 808

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011041082, регистрийн 5055873 дугаартай, Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-64 айлын орон сууцны 45 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ81012010, Ноёд овогтой Маамуугийн Өлзийбаярт холбогдох,

          Ярианы төлбөр болон алдангид нийт 51.321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Өлзийбаяр нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай компанитай 98115478 дараа төлбөрт үйлчилгээний дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан юм. Хэрэглэгч М.Өлзийбаяр нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашиглахдаа нийт 84.214 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Уг төлбөрөөс барьцаа 50.000 төгрөгийг хасч, гэрээний 5.13-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 392 охоногийн алданги болох 17.107 төгрөгийн хамт нийт 51.321 төгрөгийг хэрэглэгч Б.Өлзийбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвдолгор шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Маамуу овогтой Өлзийбаярт холбогдох 51.321.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн маргаанд хариуцагч М.Өлзийбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Шүүх зохигчдын хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч М.Өлзийбаярт холбогдуулан, ярианы төлбөр болон алдангид нийт 51.321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Өлзийбаяр нь 51.321 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.285 төгрөгийн 50 хувь буюу 2.643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.643 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч М.Өлзийбаяраас 2.643 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-нд олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖИЛАХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч М.Өлзийбаяраас Ярианы төлбөр болон алданги 51.321 /тавин нэгэн мянга гурван зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвдолгор татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн төлсөн 5.285 /таван мянга хоёр зуун наян тав/ төгрөгийн 50 хувь буюу 2.643 /хоёр мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.643 /хоёр мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч М.Өлзийбаяраас 2.643 /хоёр мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-нд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА