| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00764/и |
| Дугаар | 820 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 820
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар баг, 5-2 тоотод оршин суух, Шангас овогтой Лхагвын Сүндэвт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.300.000 төгрөг, зээлийн хүү 40.800 төгрөг, торгууль 284.000 төгрөг, нийт 3.624.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн Л.Сүндэв нь 2013 онд 5.000.000 төгрөгийг сарын 0,2 хувийн хүүтэй, жилийн 2,4 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн эцсийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дууссан. Хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 3.300.000 төгрөг, хүү 40.800 төгрөг, алданги буюу торгууль 284.000 төгрөг, нийт 3.624.800 төгрөгийг Л.Сүндэвээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Сүндэв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Л.Сүндэв би Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-аас авсан хугацаа хэтрэлттэй 3.624.800 төгрөгийг дараах цаг хугацаанд төлж барагдуулах болно. 2017 оны 6 дугаар сард 600.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 900.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 900.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 600.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 624.800 төгрөг гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Я.Сүндэвийн гаргасан тайлбартай танилцлаа. Иймд Л.Сүндэвийн талбарт заасан хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг дарга нь хариуцагч Л.Сүндэвт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.300.000 төгрөг, зээлийн хүү 40.800 төгрөг, торгууль 284.000 төгрөг, нийт 3.624.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийгшүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Сүндэв нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.624.800 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард 600.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 900.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 900.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 600.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 624.800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх хугацаанд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.Сүндэвээс 3.624.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 72.947 төгрөгийн 50 хувь буюу 36.474 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн Хаан банк дахь 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Сүндэв нь 3.624.800 төгрөгийг 5 хувааж буюу 2017 оны 6 дугаар сард 600.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 900.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 900.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 600.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 624.800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.Сүндэвээс 36.474 /гучин зургаан мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн Хаан банк дахь 150000941 тоот дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА