Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1104

 

  

 

 

 

 

 

2020        06       11                                            2020/ШЦТ/1104

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

 улсын яллагч А.Ариунаа,

 шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Т.Тамир /2571/,

 шүүгдэгч Ж.С,

 шүүгдэгч С.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Чингис /0279/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ж.С, Г.Г,  С.Б нарт холбогдох эрүүгийн 1906 07245 0215 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.  Ж.С, Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 28-3436 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, ,

2.Г.Г, Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХУИС-ын 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 563 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй,  /2018 оны 03 сарын 12-ны өдрийн А/68 дугаартай Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжаар Боржигин овогт Оюунцэцэгийн Мөнгөншагай гэсэн нэрийг Боржигон овогт Ганболдын Г.Г болгож өөрчилсөн, ,

3. С.Б, Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 42-2125 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1-дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж шийдвэрлэсэн,,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1.Шүүгдэгч С.Б, Ж.С, Г.Г /О.Мөнгөншагай/ нар нь бүлэглэн 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Э.Энхбаярыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Провн оффис дотор байхад нь иргэн Г.Гын эзэмшлийн Хаан банкны 5024906726 тоот дансаар 550.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

2. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны хажууд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Б.Ган-Эрдэнэг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 66-01 тоотод байхад нь иргэн Г.Г эзэмшлийн Хаан банкны 5024906726 тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн “Ногоон төгөл” хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Ө.Сайханааг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 1-60-16 тоотод байхад нь иргэн Г.Г эзэмшлийн Хаан банкны 5024906726 тоот дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

4.“Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, Зүүн хүрээ хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Б.Адъяасүрэнг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон 316-124 тоотод байхад нь иргэн С.Бий эзэмшлийн Хаан банкны 5024923367 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

5. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тарвалин хотхон”-д 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн А.Барзулыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2-10 тоотод байхад нь иргэн Б.Ганзолбоогийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны 2611202105 тоот дансаар 250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

6.“Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн Зүүн хүрээ хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн О.Төмөрчөдөрийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн П.Эрхэмсанаагийн эзэмшлийн Хаан банкны 5042452226 тоот дансаар 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

7. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн автобусны буудлын ард 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Ө.Хоролмааг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Бургер Кинг” хоолны газарт байхад нь иргэн Б.Ганзолбоогийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны 2611202105 тоот дансаар 300,000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 5.950.000 төгрөгний хохирол учруулсан;

8. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Зүүн 4 замд 2 өрөө, бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн У.Ариунболдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн С.Бий эзэмшлийн Хаан банкны 5024923367 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

9. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Зүүн хүрээ хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Э.Отгонбаярыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 26-1007 тоотод байхад нь иргэн С.Бий эзэмшлийн Хаан банкны 5024923367 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

10. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн П.Отгончимэгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Б.Ганзолбоогийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны 2611202105 тоот дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

11. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Зүүн хүрээ хотхонд 2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн Б.Алтансүхийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын урд байхад нь иргэн С.Соёлсайханы эзэмшлийн Хаан банкны 5064087981 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

12. “Үнэгүй.мн" зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж хотхонд 2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн Б.Отгонцэцэгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хороо, 81-24 тоотод байхдаа иргэн Г.Гантулгын эзэмшлийн Хаан банкны 5024718246 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

13. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сандей” худалдааны төвийн хойд талд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Ч.Анхзулыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй худалдааны төв дотор байхад нь иргэн Б.Цасчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5920173255 тоот дансаар 550,000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

            14.  “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Ногоон төгөл хотхон”-2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн У.Бөхчулууныг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн С.Цасчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5920173255 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

            15. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Ногоон төгөл” хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн С.Оюунгэрэлийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 97 дугаар сургуулийн ойролцоо байхад нь иргэн С.Цасчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5920173255 тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

16. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн Б.Алтангэрэлийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Л.Ганзоригийн эзэмшлийн Хаан банкны 5420162627 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

17. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянмонгол хороололд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн Б.Баярбатыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Эрчим худалдааны төв дотор байхад нь иргэн П.Эрхэмсанаагийн эзэмшлийн Хаан банкны 5042452226 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 5,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

1.Шүүгдэгч С.Б, Ж.С, Г.Г /О.Мөнгөншагай/ нар нь бүлэглэн 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Э.Энхбаярыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Провн оффис дотор байхад нь иргэн Г.Гын эзэмшлийн Хаан банкны 5024906726 тоот дансаар 550.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

2. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны хажууд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Б.Ган-Эрдэнэг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 66-01 тоотод байхад нь иргэн Г.Г эзэмшлийн Хаан банкны 5024906726 тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн “Ногоон төгөл” хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Ө.Сайханааг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 1-60-16 тоотод байхад нь иргэн Г.Г эзэмшлийн Хаан банкны 5024906726 тоот дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

4.“Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, Зүүн хүрээ хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Б.Адъяасүрэнг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон 316-124 тоотод байхад нь иргэн С.Бий эзэмшлийн Хаан банкны 5024923367 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

5. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тарвалин хотхон”-д 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн А.Барзулыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2-10 тоотод байхад нь иргэн Б.Ганзолбоогийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны 2611202105 тоот дансаар 250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

6.“Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн Зүүн хүрээ хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн О.Төмөрчөдөрийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн П.Эрхэмсанаагийн эзэмшлийн Хаан банкны 5042452226 тоот дансаар 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

7. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн автобусны буудлын ард 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Ө.Хоролмааг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Бургер Кинг” хоолны газарт байхад нь иргэн Б.Ганзолбоогийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны 2611202105 тоот дансаар 300,000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 5.950.000 төгрөгний хохирол учруулсан;

8. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Зүүн 4 замд 2 өрөө, бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн У.Ариунболдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн С.Бий эзэмшлийн Хаан банкны 5024923367 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

9. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Зүүн хүрээ хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Э.Отгонбаярыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 26-1007 тоотод байхад нь иргэн С.Бий эзэмшлийн Хаан банкны 5024923367 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

10. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн П.Отгончимэгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Б.Ганзолбоогийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны 2611202105 тоот дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

11. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Зүүн хүрээ хотхонд 2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн Б.Алтансүхийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын урд байхад нь иргэн С.Соёлсайханы эзэмшлийн Хаан банкны 5064087981 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

12. “Үнэгүй.мн" зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж хотхонд 2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн Б.Отгонцэцэгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хороо, 81-24 тоотод байхдаа иргэн Г.Гантулгын эзэмшлийн Хаан банкны 5024718246 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

13. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сандей” худалдааны төвийн хойд талд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан, иргэн Ч.Анхзулыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй худалдааны төв дотор байхад нь иргэн Б.Цасчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5920173255 тоот дансаар 550,000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

            14.  “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Ногоон төгөл хотхон”-2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн У.Бөхчулууныг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн С.Цасчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5920173255 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

            15. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “Ногоон төгөл” хотхонд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн С.Оюунгэрэлийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 97 дугаар сургуулийн ойролцоо байхад нь иргэн С.Цасчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5920173255 тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан;

16. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан “байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн Б.Алтангэрэлийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Л.Ганзоригийн эзэмшлийн Хаан банкны 5420162627 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

17. “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим хэрэгслийг ашиглан, “Баянмонгол хороололд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан иргэн Б.Баярбатыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Эрчим худалдааны төв дотор байхад нь иргэн П.Эрхэмсанаагийн эзэмшлийн Хаан банкны 5042452226 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 5,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Б, Ж.С, Г.Г нар тус тус гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бий өгсөн “Би санаачлаагүй, ярьж байхад нь хажууд нь байж байсан. Зар байршуулж байгаагүй” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сын өгсөн “...Цахим хэрэгсэл ашиглан ийм гэмт хэрэг үйлдэгдээд байгааг мэдсэн. Ойролцоогоор 8-9 өөр данс болон 7-8 утасны дугаар ашигласан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[2],

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гын өгсөн “...Зар байршуулах санааг анх Ж.С гаргасан. Бид нар түрээслүүлэх орон сууцны хотхоныг нь бичдэг, харин тодорхой хаяг бичдэггүй байсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[3],

Нэг. Эрүүгийн 1906072450215 дугаартай хэрэг:

1.1. Иргэн Б.Отгонцэцэгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл,[4]

1.2. Хохирогч Б.Отгонцэцэгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж хотхонд 2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу нэг эгчтэй 86258338 дугаарын утсаар холбогдоход олон хүмүүс асууж байгаа чи тал мөнгөө явуулчих гадуур залилуулах асуудал гараад байгаа эгч нь тийм хүн биш гээд 5024718246 дугаартай Гомбодашийн Гантулга гэх хүний данс явуулсан. Би тухайн дансруу нь өөрийн амьдарч байгаа гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 байр, 24 тоотод байж байхдаа өөрийн эзэмшлйн данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой 20 цаг гээд надруу ярина гэсэн тэгээд би орой 20 цаг өнгөрөөд гар утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан маргааш нь бас залгасан холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг[5],

1.3.Гэрч Г.Гантулгын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Сансарт ирсэн чинь та надад дугаар аваад өгөөч би бичиг баримтгүй явж байна, шинэ утас авсан юм гэхээр нь заза гээд Сансарын Юнителийн салбарт орж өөрийн нэр дээрээ дугаар авч өгсөн. Тэгээд дугаар авсаныхаа дараа миний дансыг ашиглаж мөнгө авсан ба намайг жолоо барьж байхад таны дансанд мөнгө орчихлоо та интернет банкаар шилжүүлээд өгчих гэхээр нь би чи өөрөө шилжүүлээд авчих гэж хэлээд утсаа өгсөн чинь танд таксины мөнгө 10.000 төгрөг үлдээчихлээ гээд мөнгөө шилжүүлээд авчихсан...” гэх мэдүүлэг[6],

1.4. Иргэн Г.Гантулгын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хаан банкны” 5024718246 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[7],

1.5. Дүүргийн прокурорын газруудад хүргүүлсэн албан бичиг болон уг албан бичгийн дагуу ирүүлсэн хариу албан бичгүүд[8],

1.6. Төв, орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга нарт хүргүүлсэн албан бичиг болон уг албан бичгийн дагуу ирүүлсэн хариу албан бичгүүд[9],

1.7. Шүүгдэгч Ж.Сын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г.Г, С.Б нарын хамт байж байсан чинь Гантулга гэх эрэгтэй хүнтэй холбогдож уулзахаар болж Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзсан. Тэгээд бид гурав Гантулга гэх зрэгтэйд хүнээс мөнгө авах гэсэн юм гэж хэлээд Гантулгын Хаан банкны данс руу “үнэгүй.мн” сайт дээр 2 өрөө, бүрэн тавилгатай байр 650.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зар байрлуулсан бөгөөд тухайн хүнээс урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгсэн чинь Гантулгад виза карт байхгүй байсан бөгөөд мобайл банкаар С.Бий ээж болох Сосорбурамын Хаан банкны дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг[10],

1.8. Шүүгдэгч Г.Гын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө сэрээд байж байгаад Ж.Саа С.Б бид хоёрт амар хялбар аргаар мөнгө олох боломж байна гэж хэлэхээр нь яаж вэ гэж асуухад үнэгүй.мн сайт дээр байр түрээслэнэ гэж зар байршуулж урьдчилгаа мөнгийг нь авья гэсэн тэгээд бид хоёр зөвшөөрөөд зарыг байршуулж хүмүүсээс урьдчилгаа мөнгө авч эхэлсэн...” гэх мэдүүлэг[11],

1.9. Шүүгдэгч С.Бий 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрөн шалгах ажиллагаанд яллагагчаар өгсөн: “...Хамгийн анх Г.Г, Ж.С нарын хамт Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моника нэртэй зочид буудалд хоносон. Өглөө сэрсэн чинь Г.Г, Ж.С хоёр үнэгүй.мн сайт дээр байр түрээслүүлнэ гэсэн утгатай хуурамч зар байршуулж хүнээс мөнгө авсан байсан...3арын агуу хуурч авсан мөнгө нь одоо байхгүй. Г.Г, Ж.С бид нар хувийн хэрэгцээнд зарцуулж дууссан... ” гэх мэдүүлэг[12],

  1. “Үнэгүй” групп ХХК-аас ирүүлсэн албан бичгийн хариу[13],

Хоёр. Эрүүгийн 2006003060240 дугаартай хэрэг:

2.1. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Б.Алтансүхээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл[14],

2.2. Хохирогч Б.Алтансүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үнэгүй.мн зарын сайад Зүүн хүрээ хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу утсаар холбогдож 5064087981 тоот дансанд барны түрээсийн урьдчилгаа болох 300.000 төгрөгийг өөрийн гар утаснаасаа шилжүүлчихээд Зүүн хүрээ хотхоны гадаах авто зогсоол дээр очоод дээрх утсаар залгах үед холбогдох боломжгүй болсон байсан...Би хохиролын мөнгө болох 300.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг[15],

2.3. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[16],

2.4. С.Соёлсайханы эзэмшлийн “Хаан банкны” 5064087981 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[17],

2.5. Гэрч С.Соёлсайханы 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Би тухайн өдөр гэр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-343 тоотод охин Ж.Сын хамт байж байсан чинь миний Хаан банкны 5064087981 тоот данс руу 500.000 төгрөг орж ирсн ба тухайн үед Ж.С нь манай найз залуугийн ав нь явуулсан юм гэж хэлсэн тэгээд миний Хаан банкны виза картыг аваад гарч яваад маргааш нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой авчирч өгсөн. Мөн дахин 300.000 төгрөг шилжиж орсон талаар би мэдээгүй...” гэх мэдүүлэг[18],

Гурав. Эрүүгийн 2006003630233 дугаартай хэрэг:

3.1. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Иргэн У.Ариунболдын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл[19],

3.2. Хохирогч У.Ариунболдын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би байрны талаар асуусан чинь олон хүмүүс сонирхож байгаа гэж хэлэхээр нь би 3-4 сараар түрээслэх хүсэлтэй байна гэж хэлсэн чинь та надруу эхлээд нэг сарын төлбөрийг төлчих гэж хэлэхээр нь би эхнэр Нандинцэцэгтэй ярилцаад 100.000 төгрөгийг шилжүүлэхээр болсон. Тэгээд тухайн үл таних эмэгтэй Хаан банкны С.Б нэртэй 5024923367 тоот дансыг өгөхөөр нь би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийн Хаан банкны 5111155067 тоот дансны интернет банкаар шилжүүлсэн юм...Хохиролын мөнгөө барагдуулж авах хүсэлтэй...” гэх мэдүүлэг[20],

3.3. Иргэн С.Бий эзэмшлийн Хаан банкны 5024923367 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[21],

Дөрөв. Эрүүгийн 2006000970234 дугаартай хэрэг:

4.1. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Аптангэрэлийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл[22],

4.2. Хохирогч Б.Алтангэрэлийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үнэгүй.мн дээр байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 80128738 дугаарлуу өөрийн 88039048 дугаараас залгаад урьдчилгаа 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5405571504 тоот данснаас мобайл банкаар Хаан банкны 5420162627 тоот дансруу шилжүүлж залилуулсан...Би хохиролын мөнгөө огт барагдуулж аваагүй байгаа... Хохиролын мөнгөө барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[23],

4.3. Гэрч С.Гангамөрөнгийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн:  “...Тэгэхээр нь би данс байхгүй юм бол миний данс руу шилжүүлээд авчих гэсэн чинь тэгье гэхээр нь би нөхөр Л.Ганзоригийн картыг ашигладаг болохоор 5420162627 тоот дансны дугаарыг өгсөн...Тэгэхээр нь би буудлын төлбөр болох 55.000 төгрөгийг нь картаа өгч явуулаад АТМ-ээс авахуулсан юм. Тэгээд би дансанд орсон 100.000 төгрөгний гүйлгээний утгыг харсан чинь Л393111113 88039048 гэсэн байхаар нь гайхаад 88039048 гэсэн дугаар руу залгасан чинь нэг залуу авахаар нь 5420162627 тоот данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн үү гэж асуусан чинь тийм ээ би байр түрээслэх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө 3 хүүхдийн өрөө рүү ороод мөнгө шилжүүлсэн хүн чинь ярьж байна, та нар байр түрээслүүлнэ гэдэг чинь үнэн юм уу тэгэхгүй бол мөнгө шилжүүлсэн хүн чинь цагдаад хандана гэж байна гэсэн чинь нөгөө 3 хүүхэд буудлаас шууд гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг[24],

4.4. Хохирогч Б.Аптангэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5405571504 тоот дансны хуулга[25],

Тав. Эрүүгийн 2006003070284 дугаартай хэрэг:

5.1. 2020 оны 01 дүгээр сарын 063-ны өдөр иргэн У.Бөхчулууны цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл[26],

5.2. Хохирогч У.Бөхчулууны 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би байр түрээслүүлэх үү гэж асуусан чинь түрээслүүлнэ орой очиж үзэж болно би гадуур ажилтай байна гэж хэлсэн. Мөн манай байрыг олон хүн сонирхож байгаа учраас чи эхлээд урьдчилгаа мөнгө болох 100.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлэхээр нь надад Хаан банкны 5920173255 тоот данс өгөхөөр нь би тухайн данс руу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байж байхдаа өөрийн Хаан банкны 5946369454 тоот данснаас 100.000 төгрөг шилжүүлсэн... Тэгээд би орой 23 цагийн үед тухайн дугаар руу залагахад холбогдох боломжгүй болсон байсан...Би хохиролын мөнгө болох 100.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг[27],

5.3. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[28],

5.4 Иргэн Б.Цасчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5920173255 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[29],

            5.5. Гэрч Б.Цасчимэгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Саа надруу фейсбүүк мессенжерээр харилцаад банкны картаа ашиглуулаач хүнээс мөнгө авах гэж байгаа юм гэж гуйсан...Тэгээд ажил дээрээ байсан ба Ж.Саа манай ажил дээр орж ирээд миний хаан банкны 5920173255 тоот дансны дугаартай картыг гуйж аваад явсан...” гэх мэдүүлэг[30],

Зургаа. Эрүүгийн 2006003660246 дугаартай хэрэг:

  1. Иргэн С.Оюунгэрэл 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл[31],
  2. Хохирогч С.Оюунгэрэлийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаандө өгсөн: “...Тэгээд тухайн зар дээр байрлуулсан байсан дугаар руу залгасан чинь залуухан эрэгтэй хүн байсан ба би энэ байр нь байгаа юу гэж асуусан байгаа одоо би ажилтай байна орой 21 цагаас хойш үзэж болно гэж хэлэхээр нь би орой очиж үзье гэж хэлсэн чинь манай байрыг олон хүн сонирхож байгаа шүү та сонирхож байвал урьдчилгаа мөнгө байвал надруу шилжүүлчих тэгвэл зөвхөн танд үзүүлээд гэрээ хийгээд оруулъя гэж хэлэхээр нь би итгээд өөрийн Хаан банкны 5920173255 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн...Би хохиролын мөнгө болох 200.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг[32],
  3. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[33],

Долоо. Эрүүгийн 1908062740206 дугаартай хэрэг:

7.1. Иргэн Б.Баярбатын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[34],

7.2. Хохирогч Б.Баярбатын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би байр байгаа юу түрээсэлмээр байнаа гэж хэлэхэд тэр хүн байраа байгаа, түрээслэж баталгаажуулахын тулд урьдчилгаа мөнгөө шилжүүл, өөр хүмүүс орье гэж хэлээд урьдчилгаа мөнгөө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байдаг Эрчим худалдааны төвийн гаднаас мобайл банкыг ашиглан утсаар ярихдаа надад хэлж өгсөн Хаан банкны 5042452226 тоот данс руу нь 300.000 төгрөг шилжүүлж орой 20 цагт Баянмонгол хороололд уулзахаар тохиролцсон...Үүнээс хойш тэр дугаарын утас огт холбогдохгүй байгаа...Тэгээд зар дээр байрлуулсан байрыг харуулаас асуухад энд ийм байр байдаггүй. Энэ байрыг олон хүмүүс асуугаад яваад байгаа юм гэж хэлсэн...Би хохиролын мөнгө болох 300.000 төгрөгөө бүрэн авсан учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[35],

7.3. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[36],

7.4. Иргэн П.Эрхэмсанаагийн эзэмшлийн Хаан банкны 5042452226 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[37],

Найм. Эрүүгийн 1906070690323 дугаартай хэрэг:

8.1. Иргэн Э.Отгонбаярын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[38],

8.2. Хохирогч Э.Отгонбаярын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Улмаар өөрийн 90080405 дугаараас 89200490 дугаар руу холбогдоход 20 орчим настай, эмэгтэй хүн надтай утсаар ярьсан бөгөөд урьдчилгаа болох 300.000 төгрөгийг над руу шилжүүлчих би завгүй байна орой ажил тарахаар 19-20 цагийн хооронд очоод үзчих гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5751197868 тоот данснаас 5024923366 тоот С.Б гэх эзэмшигчтэй данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн...Тэгээд 19 цагийн үед 89200490 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгсөн...Би хохиролын мөнгө болох 300.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг[39],

8.3. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[40],

8.4. Иргэн С.Бий эзэмшлийн Хаан банкны 5024923367 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[41],

8.5. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[42],

Ес. Эрүүгийн 2006002350309 дугаартай хэрэг:

9.1. Иргэн П.Отгончимэгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[43],

9.2. Хохирогч П.Отгончимэгийн 2020 о ны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьдчилгаа мөнгө болох 500.000 төгрөгөө өөрийн эзэмшлийн 5085006348 тоот данснаас байрны түрээс гэсэн утгаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа интернет банкаар шилжүүлсэн... Тэгээд маргааш өглөө нь холбогдох гэсэн чинь гар утасны дугаар нь холбогдохоо больсон...Би хохиролын мөнгөө огт барагдуулж аваагүй байгаа...” гэх мэдүүлэг[44],

9.3. Улаанбаатар хотын банкин дахь иргэн Б.Ганзолбоогийн эзэмшлийн 2611202105 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[45],

9.4. Гэрч Б.Ганзолбоогийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай сургуулийн оюутан болох Ж.С надруу фейсбүүк чатаар мессеж бичээд банкны карт байвал түр өгөөч нэг ашиглачихаад маргааш юм уу орой өгчихье гэж хэлэхээр нь за тэг тэг гээд сургуулиас гараад Ж.Сад өгсөн. Ж.С приус 10 машинтай 2 эрэгтэй хүүхэдтэй хамт явж байсан. тэгээд Ж.С миний картыг буцааж өгөхгүй байсан ба картаа асуухаар картны төлөө үхлээ юу гээд өгөхгүй байсан ба би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дансаа хаалгасан юм...” гэх мэдүүлэг[46],

Арав. Эрүүгийн 1905048490218 дугаартай хэрэг:

10. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ч.Анхзулаас Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[47],

10.1. Хохирогч Ч.Анхзулын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би байрыг чинь яг одоо түрээслэх гэсэн юм надад одоо бэлэн мөнгө нь байна гэж хэлсэн чинь би гадуур ажилтай явж байна та яг түрээслэнэ гэж бодож байгаа бол 1 сарын барьцаа мөнгө болох 550.000 төгрөг дансаар шилжүүлчих гэж хэлсэн...Тэгээд би тухайн АТМ-ээс өөрийн эзэмшлийн Хаан банкны 5042431986 тоот данснаас Хаан банкны 5920173255 тоот Байгальмаа овогтой Цасчимэг гэх хүний данс руу 550.000 төгрөг шилжүүлсэн юм...Би хохиролын мөнгө болох 550.000 төгрөгөө бүрэн авсан учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[48],

10.2. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[49],

10.3. Иргэн Б.Цасчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5920173255 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[50],

10.4. Юнител ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05-01/281 дугаартай албан бичиг, лавлагаа[51],

Арван нэг. Эрүүгийн 1909043320408 дугаартай хэрэг:

11.1. Иргэн Э.Энхбаярын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[52],

11.2. Хохирогч Э.Энхбаярын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банзны 5540438226 тоот данснаас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Провн оффисын Хаан банкны АТМ-ээс 550.000 төгрөгийг Г.Ган- Очир гэх хүний 5024906726 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө хийчихлээ гэж хэлэх гэж залгасан чинь утсаар ярьж байгаа хариу өгч байснаа холбогдох боломжгүй болсон...Би хохиролын мөнгө болох 550.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан...Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[53],

11.3. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[54],

11.4. Иргэн Г.Гын эзэмшлийн Хаан банкны 5024906726 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[55],

Арван хоёр. Эрүүгийн 1909044000409 дугаартай хэрэг:

12.1.Иргэн Б.Адъяасүрэнгийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[56],

12.2. Хохирогч Б.Адъяасүрэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөн манай байрыг олон хүмүүс сонирхож байгаа урьдчилгаа мөнгөө өгвөл найдвартай шүү гэж хэлсэн. Тэгээд надруу Хаан банкны 5024923367 тоот данс өгсөн улмаар би гэртээ байхдаа өөрийн Хаан банкны 5077400617 тоот данснаас интернет банкаар шилжүүлсэн...Тэгээд орой гар утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн...Би хохиролын мөнгө болох 100.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан...Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[57],

12.3. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[58],

12.4. Иргэн С.Бий эзэмшлийн Хаан банкны 5024923367 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[59],

Арван гурав. Эрүүгийн 1905048230418 дугаартай хэрэг:

13.1. Иргэн А.Барзулын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[60],

13.2. Хохирогч А.Барзулын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тарвалан хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар байхаар нь 88470226 дугаарын утсаар залгаж холбогдож үзэхэд урьдчилгаа мөнгөө өгөөд зараа устгуулчих тэгээд орой ирж үзээд өөрийн Хаан банкны 5131044908 дугаарын данснаас Улаанбаатар банкны 2611202105 дугаарын данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн юм тэгээд тухайн өдрийнхөө орой нөгөө гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тэгэхээр нь хүлээгээд болохгүй болохоор нь цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг[61],

13.3. Иргэн Б.Ганзолбоогийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны 2611202105 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[62],

13.4. Гэрч Б.Ганзолбоогийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай сургуулийн оюутан болох Ж.С надруу фейсбүүк чатаар мессеж бичээд банкны карт байвал түр өгөөч нэг ашиглачихаад маргааш юм уу орой өгчихье гэж хэлэхээр нь за тэг тэг гээд сургуулиас гараад Ж.Сад өгсөн. Ж.С приус 10 машинтай 2 эрэгтэй хүүхэдтэй хамт явж байсан. тэгээд Ж.С миний картыг буцааж өгөхгүй байсан ба картаа асуухаар картны төлөө үхлээ юу гээд өгөхгүй байсан ба би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дансаа хаалгасан юм...” гэх мэдүүлэг[63],

Арван дөрөв. Эрүүгийн 1905047730485 дугаартай хэрэг:

14.1.Иргэн Б.Ган-Эрдэнийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[64],

14.2.Хохирогч Б.Ган-Эрдэнийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би тэр өдрөө итгээд тухайн хүний өгсөн Г.Г гэх хүний Хаан банкны 5024906726 тоот данс руу өөрийн Хаан баанкны 5063224433 тоот данснаас байрны урьдчилгаа гэж 1.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо Төмөр замын 66-01 тоот гэртээ байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн юм...Улмаар 21 цаг хүртэл хүлээгээд ирээгүй бөгөөд миний дугаар луу өнөөдөр ажил ихтэй амжсангүй, маргааш өдөр уулзая гэж илгээмж үлдээгээд маргааш өдрөөс нь тухайн хүн нь утсаа салгаад алга болсон юм...” гэх мэдүүлэг[65],

14.3.Иргэн Г.Г эзэмшлийн Хаан банкны 5024906726 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[66],

Арван тав. Эрүүгийн 1905047750486 дугаартай хэрэг:

15.1. Иргэн Ө.Сайханаагийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[67],

15.2. Хохирогч Ө.Сайханаагийн 2020 оны 04 дүгээр сард мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөн тухайн эмэгтэй боломжтой бол надруу урьдчилгаа мөнгөө шилжүүлж баталгаажуулаарай орой ажпаа тарахаар буюу 20 цагийн үед 13 дугаар хороололд уулзая гэж хэлсэн. Улмаар надруу манай нөхрийн данс шүү гэж Хаан банкны 5024906726 тоот данс явуулсан ба би тухайн данс руу өөрийн Хаан банкны 5035322331 тоот дансны интернет банкнаас Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 1-60-16 тоотод байж байхдаа 400.000 төгрөг шилжүүлээд би мөнгөө хийчихлээ гэж 94326480 дугаар руу хэлсэн чинь орой 20 цаг гээд 13 дугаар хороололд уулзая гэж хэлсэн...Би хохиролын мөнгө болох 400,000 төгрөгөө бүрэн хүлээж авсан..Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[68],

15.3. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[69],

15.4. Иргэн Г.Г эзэмшлийн Хаан банкны 5024906726 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[70],

Арван зургаа. Эрүүгийн 1909045040432 дугаартай хэрэг:

16.1. Иргэн О.Төмөрчөдөрийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[71],

16.2. Хохирогч О.Төмөрчөдөрийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зар дээр байрлах гар утасны гар утасны дугаараар нь холбогдсон чинь үл таних 20-22 орчим настай эмэгтэй байсан би зарын дагуу ярьж байна гэж хэлэхэд манай байрыг олон хүн сонирхож байгаа та орохоор бол урьдчилгаа мөнгөө Пүрэвсүрэн овогтой Эрхэмсанаа эзэмшигчтэй Хаан банкны 5042452226 тоот дансыг надад өгсөн. Улмаар би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн урд талд үйл ажиллагаа явуулах Солонгос хаолны газарт сууж байхдаа өөрийн Хаан банкны 5114018549 тоот дансны мобайл банкаар 600.000 төгрөг шилжүүлсэн. Хохиролын мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[72],

16.3.Иргэн П.Эрхэмсанаагийн эзэмшлийн Хаан банкны 5042452226 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[73],

Арван долоо. Эрүүгийн 1909044150510 дугаартай хэрэг:

17.1. Иргэн Ө.Хоролмаагийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл[74],

17.2. Хохирогч Ө.Хоролмаагийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр эмэгтэйгээс байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу холбогдож байна гэж хэлэхэд олон сонирхож байгаа урьдчилгаа мөнгөө шилжүүлчих юм бол хүнд түрээслүүлэхгүй хадгалж байя орой 18 цаг өнгөрөөгөөд ирж үзээрэй гэж хэлсэн...Тэгэхээр нь би өөрийн Голомт банкны 3005115809 тоот данснаас интернет банзаараа 300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн...Тухайн газар очоод нэг цаг орчим хүлээгээд маш олон удаа гар утасны дугаар руу залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байсан...Би хохиролын мөнгөө барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[75],

17.3. Юнител ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05-01/8266 дугаартай албан бичиг, лавлагаа[76],

17.4. Иргэн Б.Ганзолбоогийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны 2611202105 тоот дансны дэлгэрэнгүй хуулга[77],

17.5. Гэрч Б.Ганзолбоогийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай сургуулийн оюутан болох Ж.С надруу фейсбүүк чатаар мессеж бичээд банкны карт байвал түр өгөөч нэг ашиглачихаад маргааш юм уу орой өгчихье гэж хэлэхээр нь за тэг тэг гээд сургуулиас гараад Ж.Сад өгсөн. Ж.С приус 10 машинтай 2 эрэгтэй хүүхэдтэй хамт явж байсан. тэгээд Ж.С миний картыг буцааж өгөхгүй байсан ба картаа асуухаар картны төлөө үхлээ юу гээд өгөхгүй байсан ба би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дансаа хаалгасан юм...” гэх мэдүүлэг[78],

17.6. Шүүгдэгч Ж.Сын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Моника нэртэй зочид буудалд хоночихоод маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө Г.Г бид хоёр сэрсэн чинь Г.Г нь үнэгүй.мн сайт дээр хуурамчаар байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулж мөнгө олъя гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн бөгөөд Г.Г 2 өрөө байрны зураг олсон байсан ба тухайн зургийг нь “Үнэгүй.мн” сайт дээр би байрлуулсан. Тэгээд хамгийн анх Г.Гын “Хаан банк”-ны 5024906726 тоот дансаар үл таних хүнээс 1,000,000 төгрөг авсан юм. Улмаар цааш нь үргэлжүүлж “үнэгүй.мн” сайт дээр хуурамч зар байршуулж хүмүүсийг төөрөгдөлд оруулж мөнгө авсан...” гэх мэдүүлэг[79],

17.7. Шүүгдэгч Г.Гын  2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Зар дээр байршуулдаг зурагнуудыг фейсбүүк, гоогл. сайтуудаас харж байгаад бид гурав хамт сонголтоо хийж байгаад байршуулдаг байсан юм...Бид гурав зар байршуулахдаа хотхоны л нэрийг бичдэг байсан бөгөөд тодорхой байр, тоотг бичдэггүй байсан юм...” гэх мэдүүлэг[80],

17.8. Шүүгдэгч С.Бий 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.С, Г.Г бид гурав нь гэмт хэрэг үйлдэх үедээ гэртээ харихгүй явж байсан ба зочид буудлын мөнгө, идэж уух юм, архи согтууруулах ундааны зүйлд хэрэглэсэн юм...” гэх мэдүүлэг[81] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлж, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б, Ж.С, Г.Г нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч С.Б, Ж.С, Г.Г нар нь гэмт хэргийн улмаас нэр бүхий 17 хохирогч нарт учруулсан нийт 5,950,000 төгрөгнөөс шүүгдэгч Г.Г 1,800,000 төгрөг, шүүгдэгч С.Б 1,950,000 төгрөг, шүүгдэгч Ж.С 800,000 төгрөг тус тус төлснийг дурьдах нь зүйтэй байна. Хохирлын үлдэгдэл 1,400,000 төгрөг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасны дагуу хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч, Шүүгчийн захирамж гарган, шүүх хуралдааныг хуулийн хугацаанд хойшлуулсан.

Шүүх хуралдааныг засварлуулж, шүүх хуралдаан үргэлжлэхэд шүүгдэгч нараас хохирогч Б.Отгонцэцэгийн 300,000 төгрөг, хохирогч П.Отгончимэгийн 500,000 төгрөг, хохирогч О.Төмөрчөдөрийн 600,000 төгрөг төлөгдөөгүй байсан бөгөөд дээрх нэр бүхий 3 хохирогчийн хаяг тодорхойгүй, утасны дугаар өөрчлөгдсөн, холбогдох боломжгүй байсан тул хохирлын 1,400,000 төгрөгийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Тамгын газрын гэмт хэргийн хохирол байршуулах барьцааны дансанд байршуулж, гүйлгээ хийсэн баримтыг хавтаст хэрэгт бэхжүүлэн хадгалахаар тогтов.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас нэр бүхий 17 хохирогч нарт учруулсан нийт 5,950,000 төгрөгнөөс хохирогч Б.Отгонцэцэгт 300,000 төгрөг, хохирогч Б.Алтансүхэд 300,000 төгрөг, хохирогч У.Ариунболдод 100,000 төгрөг, хохирогч Б.Алтангэрэлд 100,000 төгрөг, хохирогч У.Бөхчулуунд 100,000 төгрөг, хохирогч С.Оюунгэрэлд 200,000 төгрөг, хохирогч Б.Баярбатад 300,000 төгрөг, хохирогч Э.Отгонбаяр 300,000 төгрөг, хохирогч П.Отгончимэгт 500,000 төгрөг, хохирогч Ч.Анхзулд 550,000 төгрөг, хохирогч Б.Адьяасүрэнд 100,000 төгрөг, хохирогч Б.Ган-Эрдэнэд 1,000,000 төгрөг, хохирогч Ө.Сайханаа 400,000 төгрөг, хохирогч О.Төмөрчөдөрт 600,000 төгрөг, хохирогч Ө.Хоролмаад 300,000 төгрөг, хохирогч Э.Энхбаярт 550,000 төгрөг, хохирогч А.Барзулд 250,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.Б, Ж.С, Г.Г нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч С.Б, Ж.С, Г.Г нар нь бүлэглэн үйлдсэн бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон байдалд шүүхээс дүгнэлт хийж, ялыг ялгамжтай оногдуулах нь эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ж.С, Г.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Бий хувьд урьд ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ж.С, Г.Г нарт тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч С.Б, Ж.С нарын баривчлагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд нь тус тус оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага тус тус болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.С, Г.Г, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ж.С, Г.Г нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг С.Б, Ж.С, Г.Г нарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч С.Б, Ж.С нарын баривчлагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] 1 дүгээр хавтаст хэргийг 8 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар тал

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 125-129, 2хх 107 дугаар тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 112-124, 2 хх 106 дугаар тал

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр тал

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар тал

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр тал

[13] 2 дугаар хавтаст хэргийн 109-110 дугаар тал

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр тал

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 173, 175 дугаар тал

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар тал

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар тал

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 208-210 дугаар тал

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар тал

[23] 1 хавтаст хэргийн 244 дүгээр тал, 2 хх, 3 дугаар тал

[24] 1 хавтаст хэргийн 245 дугаар тал

[25] 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал

[26] 2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар тал

[27] 2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр тал

[28] 2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр тал

[29] 2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар тал

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал

[31] 2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр тал

[32] 2 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар тал

[33] 2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал

[34] 2 дугаар хавтаст хэргийн 116 дугаар тал

[35] 2 дугаар хавтаст хэргийн 132-134 дүгээр тал

[36] 2 дугаар хавтаст хэргийн 135 дугаар тал

[37] 2 дугаар хавтаст хэргийн 144 дүгээр тал

[38] 2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал

[39] 2 дугаар хавтаст хэргийн 212 дугаар тал

[40] 2 дугаар хавтаст хэргийн 213 дугаар тал

[41] 2 дугаар хавтаст хэргийн 225 дугаар тал

[42] 2 дугаар хавтаст хэргийн 229-230 дугаар тал

[43] 3 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр тал

[44] 3 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал

[47] 3 дугаар хавтаст хэргийн 63 дугаар тал

[48] 3 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр тал

[49] 3 дугаар хавтаст хэргийн 72 дугаар тал

[50] 1  дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал

[51] 3 дугаар хавтаст хэргийн 107-109 дугаар тал

[52] 3 дугаар хавтаст хэргийн 142 дугаар тал

[53] 3 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар тал

[54] 3 дугаар хавтаст хэргийн 148 дугаар тал

[55] 3 дугаар сарын 175 дугаар тал

[56] 3 дугаар хавтаст хэргийн 192 дугаар тал

[57] 3 дугаар хавтаст хэргийн 200-201 дүгээр тал

[58] 3 дугаар хавтаст хэргийн 202 дугаар тал

[59] 1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал

[60] 3 дугаар хавтаст хэргийн 232 дугаар тал

[61] 3 дугаар хавтаст хэргийн 236 дугаар тал

[62] 3 дугаар хавтаст хэргийн 236 дугаар тал

[63] 1 дүгээр хавтатс хэргийн 23 дугаар тал

[64] 4 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал

[65] 4 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал

[66] 4 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр тал

[67] 4 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр тал

[68] 4 дүгээр хавтаст хэргийн 74-76 дугаар тал

[69] 4 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар тал

[70] 4 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал

[71] 4 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр тал

[72] 4 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал

[73] 4 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар тал

[74] 4 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр тал

[75] 4 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр тал

[76] 4 дүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр тал

[77] 1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал

[78] 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал

[79] 4 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар тал

[80] 5 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр тал

[81] 5 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар тал